Орон нутгийн мэргэжлийн боловсролын их дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн УНИВЕРСИАД-2017 уламжлалт XX их наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Ховд хотноо эхэллээ. Ховд их сургуульдУвиверсиад-2017 XX наадмыг зохион байгуулах эрхийг Монголын Оюутны Спортын Холбоо болон Баруун бүсийн Оюутны Спортын Холбооны шийдвэрээр олгосны дагуу Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх ухааны Яам, Монголын Оюутны Спортын Холбоо, Ховд их сургууль, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газар хамтран 2017 оны 09 сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Унирверсиад-2017 XX наадамд ОХУ-ын Тувагийн их сургууль, Ховд их сургуулийн Күнзийн институт, Ховд их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Ховд Хөгжил политехник коллежийн найман багийн 300 гаруй баг тамирчид волейбол, сагсан бөмбөг, шатар, үндэсний бөх, ширээний теннис, модон бөмбөг гэсэн спортын 6 төрөл, гоцлол дуу, гоцлол бүжиг, язгуур урлаг, гоцлол хөгжим, ардын бие биелгээ, оюутан мисс гэсэн урлагийн 6 төрөл тус бүрээр 150 багц медаль, ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ын төлөө хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдөнө.

Мөн наадмын үеэр оюутны эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал, их дээд сургууль, коллежийн удирдлагуудын ажил хэргийн уулзалт-ярилцлага зэрэг олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх оролцож мэндчилгээ дэвшүүлэн тамирчдад амжилт хүсч мэндчилгээ дэвшүүллээ.

- share

Сэтгэгдэл (1)

  • Tek

    Газар газрын оюутнууд цуглардаг сайхан наадам шүү. Нийт оролцогчдод амжилт хүсье

    2017-10-03 05:02:49