Дэлхийн банк группын зүгээс Ховд аймгийн төр, хувийн хэвшил, Иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг хийлээ. Эхний хэлэлцүүлгийг аймгийн удирдлагуудтай хийж, Иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Эхний өдрийн уулзалт хэлэлцүүлэгт аймгийн ЗД-ын НХБ хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг болон Иргэдийн хурлын ажлын албаны төлөөллүүд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсоноор ахлуулсан баг бүрэлдэхүүн оролцов.  Ийнхүү МУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн дүн шинжилгээ болон МУ-тай байгуулах түншлэлийн стратегид санал авах зөвлөлдөх уулзалтыг Ховд аймагт хийж байгаа юм. Дэлхийн банкны зүгээс Монгол улсад нэлээдгүй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Харин цаашид хэрхэн хамтран ажиллах, ямар үйл ажиллагаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар ийнхүү орон нутгуудад санал солилцох хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. 

Өчигдөр буюу 9 сарынд 20-нд уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Д.Галсандондог Дэлхийн банкны төлөөллүүдтэй уулзаж санал хүсэлтээ илэрхийлж, Ховд аймагт хийж хэрэгжүүлж ирсэн ажил болоод төсөл хөтөлбөрүүд цаашид улам үр дүнтэй байж хамтын ажиллагаа өргөжин хөгжихийг хүсэн ерөөж талархалаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Дэлхийн банкны санхүүжилтээр 2018 онд Мянгад суманд Нарны цахилгаан эх үүсвэрийн станц барихаар болоод байгаа. Мөн Монгол улсын хэмжээнд Экспортыг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ.

- share

Сэтгэгдэл (0)