Цэцэг сумын төвд “Цэцэглэх хөгжлийн төв”, Уран нугаралтын хөшөө, Нэрэмжит талбай, Авто зогсоолын талбай зэрэг бүтээн байгуулалтын ажлууд бий болж нээлтээ хийлээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлуудыг тус сумын уугуул МУ-ын алдарт уяач Р.Баатархүү өөрийн хөрөнгөөр байгуулсан байна. 

Цэцэглэх хөгжлийн төвийн тухайд дотроо үсчин, оёдолчин, халуун ус, саун зэрэг бусад үйлчилгээний зориулалтаар иргэдэд ажлын байр бий болгох замаар байгуулсан байна.  Тэгэхээр сум орон нутагт иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, зах зээлээ нэмэгдүүлэх, ая тухтай орчинд амьдрах, өв соёлоо хамгаалах зэрэг давуу талтай бүтээн байгуулалтууд боллоо гэдгийг нутгийн иргэдийн зүгээс онцолж талархан хүлээн авч байлаа. 

Уг арга хэмжээний нээлтэнд Цэцэг сумаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч, ЗД-ын Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг, Сумын удирдлагууд, гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл, иргэд олон нийт оролцлоо. Энэхүү нээлтийн арга хэмжээний үеэр БЭЛОН” ХХК-ны зүгээс тус сумын 100 оюутанд тус бүр 300.000 төгрөг, Баян-Овоо багийн сургуулийн сурагчдад хичээлийн хэрэгслээ бэлтгэхэд нь зориулж тус бүр 50.000 төгрөг цүнхтэй гардуулан өглөө.

Ж.САРУУЛ

- share

Сэтгэгдэл (0)