Удирдах ажилтнуудын зөвлөгөөнд Ховд аймгийн бүх сум, байгууллагуудын төлөөлөл оролцож аймгийн удирлагууд болон УИХ-ын гишүүдэд цаг үеийн болон өвөлжилтийн нөхцөл байдал, бэлтгэл хангалт, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцож мэдээлэл сонслоо. Ховд аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар аймгийн Засаг даргын Дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбар хариуцсан орлогч дарга Ш.Батсүх мэдээлэл хийлээ. Тухайлбал, Гоц халдварт Мялзан, Шүлхий зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинууд холбогдох газруудаас тендер болон вакцины хүрэлцээ зэргээс шалтгаалан  нийлүүлэгдээгүй хүлээгдэж байгааг анхаарч ажиллах. Öàã àãààðûí õ¿íäðýëòýé ¿åä òýýâðèéí õýðýãñýëèéí õºäºë㺺íä ñààä ó÷ðóóëàõ ÿâäëààñ óðüä÷èëàí ñýðãèéëýõ çàì çàñâàðûí òåõíèêèéí áýëýí áàéäëûã õàíãàõ. Áàéãàëü öàã àãààð õ¿íäýðñýí ¿åä ìàë÷èä îëíîîð í¿¿í íóòàãëàæ áàéãàà ãàçàðò  õ¿í ìàë ýìíýëýã òºðèéí áóñàä ¿éë÷èëãýýã øóóðõàé õ¿ðãýõ, öàã àãààðûí øóóðõàé ìýäýýëëýýð õàíãàõ àæëûã ìýðãýæëèéí áàéãóóëëàãóóäòàé õàìòàð÷ õýðýãæèëòèéã õàíãàõ.  Отроор мал өвөлжүүлэх гэрээ хэлэлцээг 9 сард багтаан зохион байгуулах, малын урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан малыг отроор өвөлжүүлэхэд онцгой анхаарч ажиллах зэрэг үүрэг чиглэл өглөө.   

Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэлээ сайн хийж байгаа болон өвөлжилт хүндэрч болзошгүй сумдын удирдлагууд мэдээлэл хийлээ. Мөн зөвлөгөөнд оролцогч аж ахуй нэгжүүдийн удирдлагууд сум орон нутаг, аж ахуй байгууллагууд өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудал бэрхшээлүүд болон аймаг орон нутаг, улсын бодлогоор авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцлоо.  

Энэ жилийн хувьд МоЭнКо компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу нүүрсний үнийг бууруулсан. Тухайлбал, иргэдийн худалдан авах нүүрсийг тн тутмыг 25000, эрчим хүчний нүүрс 15000 төгрөг, ... болгож бууруулсан байгаа. Тэгэхээр Ховд аймгийн иргэдийн хувьд илчлэг сайтай, хямд үнэтэй нүүрсээр бүрэн хангагдах боломж байгаа юм. Зөвлөгөөний төгсгөлд  УИХ-ын гишүүн, ХЗДХСайд С.Бямбацогт үүрэг чиглэл өгч, улсын төсвийн хүрээнд шийдвэрлэх боломжтой ажил, арга хэмжээг онцлон дурдлаа. Харин орон нутагтаа шийдвэрлэх боломжтой ажлуудыг дотооддоо хийж, хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Ж.САРУУЛ

- share

Сэтгэгдэл (0)