Өнөөдөр жаргалант сумын 11-р цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг, Боловсрол соёл урлагын газрын дарга М.Пүрэвхүү, Жаргалант сумын Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга н.Лувсанлхамо, ШХА, ГОУХАН-ийн Эрчим хүчний үр ашиг төслийн мэргэжилтэн Б.Батзол, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч “Тулгат багана” ХХК-ны захирал Ш.Батсуурь нар болон бусад албаны төлөөлөл, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцож баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.    Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ “2017 онд төсвийн хөрөнгө оруулалттай хоёр цэцэрлэг, хувийн хэвшлийн нэг цэцэрлэг ашиглалтанд орж 300 гаруй  хүүхэд СӨБ-д нэмж хамрагдсанаар 81 хувьтай байсан цэцэрлэгийн хамран сургалт 83 хувьд хүрч нэмэгдсэн. Мөн 2016 онд 14, 15-р цэцэрлэг ашиглалтанд орж 250 гаруй хүүхэд СӨБ-д хамрагдаж 50 гаруй хүүхэд багш ажилтан ажлын байраар  хангагдсан”-ыг онцлон дурдлаа. Тус цэцэрлэгийн хувьд 6 бүлгийн 150-200-аад хүүхэд хамруулан ажиллахаар ийнхүү хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байгаа юм.

 Тус цэцэрлэгийг Германы хөгжлийн агентлагын Эрчим хүчний үр ашиг төслийн 260 сая төгрөг, Ховд аймгийн ОНХС-ийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийж гүйцэтгэсэн байна. Ийнхүү 11-р цэцэрлэгийн дулааны асуудал бүрэн шийдэгдсэн бөгөөд техникийн бүх засвар үйлчилгээг шинэчлэн хийжээ. Тухайлбал, нэг давхрын бүх анги танхимын шал, гадна пассад, дээврийн дулаалгыг герман технологиор буюу стандарт хөөсөөр дулаалсан. Дотор цахилгаан, сантехникийн бүх шугамыг сольж, цонх хаалга бүгдийг шинээр хийж, цахилгаан, дулаан, цэвэр усны үйлдлийг байгуулж, тоолууржуулсан. Галын тохиолол, интернет сүлжээний холболтыг бүх анги танхимд суурилуулсан, Бүх аваарын хаалгуудыг сэргээн шинээр хийж, хэрэглээний халуун устай болгосон зэрэг томоохон асуудлуудыг бүрэн шийдвэрлэжээ. Энэхүү цэцэрлэг нь анги танхим, зай талбайн стандартын хувьд уужуу саруулхан бөгөөд СӨБ-ийн барилгын стандартын дагуу барьж байгуулагдсан цэцэрлэгүүдийн нэг юм.  

 

Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед боловсролын салбар тэр дундаа СӨБ-ын салбар луу хийж байгаа энэхүү хөрөнгө оруулалт нь улс орны ирээдүй болсон бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, боловсролд оруулж буй томоохон хөрөнгө оруулалтуудын нэг юм.

Ж.САРУУЛ

- share

Сэтгэгдэл (2)

  • JimmiNi

    CCNN27 http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com

    2017-10-20 20:51:01
  • JimmiNi

    UFC2ev http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com

    2017-10-22 20:59:17