You are here: Home Байгууллага Төрийн тусгай Тахарын алба

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Тахарын алба

ЗУРГААДУГААР ТОЙРГИЙН ТАХАРЫН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

Зургаадугаар тойргийн тахарын алба 2014 оны 05 дугаар сарын 28-ний өдөр Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, яллагдагч ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах  үүрэгтэйгээр байгуулагдсан.

Ховд аймаг дахь сум дундын 25 дугаар шүүх,

Ховд аймаг дахь захиргааны хэргийн 17 дугаар шүүх,

Ховд аймаг дахь эрүү, иргэний давж заалдах шатны 6 дугаар шүүх,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын 26 дугаар шүүх,

Баян-өлгий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх,

Увс аймаг дахь Сум дундын 24 дүгээр шүүх,

Увс аймаг дахь Захиргааны хэргийн 16 дугаар шүүхүүдийн шүүн таслах үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг  бүрдүүлэн ажиллаж байна.

Зургаадугаар тойргийн тахарын алба нь нийт 50 алба хаагчтай  ажиллах орон тоо батлагдснаас одоогийн байдлаар

 Албаны дарга - 1

Ахлах мөрдөгч-1

Мөрдөгч -1

Ахлах мэргэжилтэн-1

Увс  аймаг дахь хэсгийн дарга-1

Баян-Өлгий аймаг дахь хэсгийн дарга-1,

Булган сум дахь хэсгийн дарга-1,

Шүүхийн хуралдааны дэг журам сахиулагч  7,

Шүүхийн харуул хуяг 11,

Гэрээт харуул хуяг 8,  Хуяглан хүргэх харуул 7,

Нягтлан бодогч 1, нярав 1

Хуяг жолооч 3,  Нийт 46 ажилтан томилогдож алба хаагчдын 92 хувь нь томилогдон үйл ажиллагааг хэвийн явуулж  байна

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 3-р сарын 16, Даваа гариг, 08:24
 


Find us on Facebook
Follow Us