You are here: Home Байгууллага ЗД-ын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Санхүүгийн хяналт, аудит
Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба PDF Хэвлэх И-мэйл

Танилцуулга:

Санхүүгийн хяналт аудитын алба нь Монгол улсын засгийн газрын 2014 оны 327-р тогтоол, Аймгийн засаг даргын 2014 оны 11-р сарын 10-ны өдрийн А/577 тоот захирамжаар байгуулагдсан. Албаны дарга-1, Ахлах байцаагч-1, Байцаагч-4 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

Дарга- Б.Нармандах

Улсын ахлах байцаагч- Ц.Давааням

Улсын байцаагч- Ж.Цэнд-Аюуш

Улсын байцаагч- Ц.Бадрал

Улсын байцаагч- Д.Болормаа

Улсын байцаагч- Ц.Цэцэнхараацай

Үйл ажиллагааны зорилго: Хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн хөрөнгө, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны зарчим: Албаны үйл ажиллагаа нь ил тод, биеэ даасан, хараат бус байж, хяналт шалгалтын дүнг бодитой, үнэ зөв, шударгаар тайлагнах, багаар ажиллах зарчим баримтлана.

Үйл ажиллагааны чиглэл: орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хийнэ.

Санхүүгийн хяналт, шалгалтыг төлөвлөгөөт, байгууллагын хүсэлт, дээд шатны байгууллагын шийдвэрээр хийнэ.

  1. Санхүүгийн хяналт, шалгалтыг дор дурдсан чиглэлээр хийнэ:

• Санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан заавар, журмын хэрэгжилт;

• Тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсөвт хөрөнгийн зарцуулалт;

• Өмч, хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалт;

• Санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийн байдал;

• Төсвийн хөрөнгө оруулалтын ашиглалт, зарцуулалт;

• Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан;

• Байгууллагын нягтлан бодогчийн хууль тогтоомжид заасан үүргийн биелэлт.

2. Санхүүгийн хяналт, аудитын алба нь шалгуулсан байгууллагын эдийн засгийн үйл ажиллагаа, төсөвт хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалт, санхүү, бүртгэлийн ажилд үнэлэлт дүгнэлт өгнө.

Манай хаяг: Ховд аймгийн ЗДТГ-ын 4-р давхарт 416, 418, 420 тоот өрөө.

Утас: 70433031,  E-Mail: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

 


Find us on Facebook
Follow Us