You are here: Home Мэдээ мэдээлэл Сарын ажлын мэдээлэл

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 9 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Нэг. Нутгийн удирдлага зохион байгуулалтын талаар:

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх тухай хуулийн хүрээнд аймгийн Засаг даргад 125 өргөдөл бичгээр хүлээн авч, 12 өргөдлийг шийдвэрлэж, 67 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр уламжилж, 46 өргөдөл шийдвэрлэгдэх шатандаа хүлээгдэж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар 42 өргөдөл бичгээр хүлээн авч, 26 өргөдлийг шийдвэрлэж, 8 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр уламжилж, 8 өргөдөл шийдвэрлэгдэх шатандаа хүлээгдэж байна. Аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2 өргөдөл хүлээн авч 1 өргөдлийг шийдвэрлэж, 1 өргөдөл шийдвэрлэгдэх шатандаа хүлээгдэж, нийт өргөдөл гомдлын шийдвэрлэлт 67.4 хувьтай байна. Иргэдээс 7 сувгаар мэдээлэл хүлээн авах 7043-1111 төвд 2 сувгаар 58 мэдээлэл хүлээн авахад дуудлагаар 46, биечлэн 12 иргэн санал, гомдол, шүүмжлэл ирүүлсэн байна.

 
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЖЛЫН 8 ДУГААР САРЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Нэг: Удирдлага зохион байгуулалтын талаар:
Аймгийн Засаг даргын зөвлөл энэ сард нэг удаа хуралдаж “Орон нутгийн болон орон нутагт чиг үүрэг нь шилжиж ирсэн төсвийн байгууллагуудын 2017 оны төсвийн төсөл, 2018-2019 оны дунд хугацааны төсөөлөл”-ийн тухай асуудал хэлэлцээд, Залуучуудын соёл спортын цогцолбор гэснийг Залуучуудын соёлын цогцолбор гэж өөрчлөх, Аймгийн Хөгжимт драмын театр шинээр барих гэснийг хасаж, их засвар хийхээр өөрчлөх, Дөргөн сумын усыг 11 км-ээс татахад зардал тусгах, Эрдэнэбүрэний УЦСтанцын 110 мвт гэснийг 64 мвт гэж засварлах, Цамбагарав, Магсаржав, Рашаант багт дахин төлөвлөлтийн ТЭЗҮ боловсруулах зэрэг саналуудыг тусгаж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатарт үүрэг болгов.
Иргэдээс 7 сувгаар мэдээлэл хүлээн авах 7043-1111 төв 2 сувгаар 43 мэдээлэл хүлээн авснаас дуудлагаар 37, биечлэн 6 иргэн санал, гомдол, шүүмжлэл ирүүлж, гомдол 35, санал хүсэлт 8 тус тус бүртгэн, холбогдох хэлтэс тасгийн дарга нарт шилжүүлж, 32 иргэний санал хүсэлт, гомдолд хариу өгч шийдвэрлэн, 9 өргөдөл шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байна. Боловсролын салбарын чиглэлээр 6, хууль эрх зүйн чиглэлээр 4, эрүүл мэндийн чиглэлээр 5, цахилгаан эрчим хүчний чиглэлээр 7,  орчны эрүүл ахуй 10, бусад 11 санал хүсэлт хүлээн авсан байна.

 
Засаг даргын Тамгын газрын 5 дугаар сарын мэдээ

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

АЖЛЫН 5 ДУГААР САРЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Нэг: Удирдлага зохион байгуулалтын талаа 

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 5 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд Чандмань, Дарви, Цэцэг, Алтай, Булган, Үенч суманд, 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Манхан, Мөст, Мөнххайрхан, Буянт суманд ажиллаж “Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх тайлангийн уулзалт хийж, өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа сум, орон нутгийн иргэдэд танилцуулж, иргэдийн сонирхсон асуултанд хариу өгч, тэдний санал хүсэлтийг сонсов.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх тухай хуулийн хүрээнд аймгийн Засаг дарга 32 өргөдөл бичгээр хүлээн авч, 15 өргөдлийг шийдвэрлэж, 9 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр уламжилж, 8 өргөдөл шийдвэрлэгдэх шатандаа хүлээгдэж, аймгийн Засаг даргын Тамгын газарт өргөдөл ирээгүй, харин аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 1 өргөдөл хүлээн авч хугацаанд нь шийдвэрлэн хариу өгсөн байна. Нийт өргөдөл гомдлын шийдвэрлэлт 78.1 хувьтай байна.

Иргэдээс 7 сувгаар мэдээлэл хүлээн авах 7043-1111 төвд 2 сувгаар 53 мэдээлэл хүлээн авснаас дуудлагаар 52, биечлэн 1 иргэн санал, гомдол, шүүмжлэл ирүүлж,  гомдол 48, санал хүсэлт 5 тус тус бүртгэн холбогдох хэлтэс тасгийн дарга нарт шилжүүлж, 41 иргэний санал хүсэлт, гомдолд хариу өгч шийдвэрлэн, 12 өргөдөл шийдвэрлэгдэхээр хүлээгдэж шийдвэрлэлт 70.7 хувьтай байна. Боловсролын салбарын чиглэлээр 19, хууль эрх зүйн чиглэлээр 2, эрүүл мэндийн чиглэлээр 1, цахилгаан эрчим хүчний чиглэлээр, 2 орчны эрүүл ахуй 7, бусад 22 санал хүсэлт хүлээн авсан байна.

 
Засаг даргын Тамгын газрын 4 дүгээр сарын мэдээ

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

АЖЛЫН 4 ДҮГЭЭР САРЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Нэг: Удирдлага зохион байгуулалтын талаар:

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр уламжлав.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Ээлжит бус хуралдаан” 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд болов. Хурлаар “Аймгийн 2016 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай”, “Шинэ суурьшлын бүсэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай”, “Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай” асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулж, аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх нар цаг үеийн мэдээлэл хийж, 2016 оны 4 дүгээр сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Ховд аймагт ажиллах ажлын айлчлалын хөтөлбөрийг танилцууллаа. Энэ үеэр Ховд аймагт Төрийн дээд “Сүхбаатарын одон” гардуулах ёслолын үйл ажиллагаа болно, мөн Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Улсын шилдэг сумдыг шалгаруулж, Баруун бүсийн 96 сумдаас Ховд аймгийн Зэрэг сум Монгол улсын шилдэг, тэргүүний сумаар шалгарч 100.000.000 төгрөгөөр шагнуулж байгаа гэсэн баярт мэдээллийг танилцуулаад тус арга хэмжээнүүдэд байгууллага бүр идэвх санаачилгатай, нэгдсэн байдлаар ач холбогдол өгч ажиллахыг үүрэг болгов.

 
Засаг даргын Тамгын газрын 3 дугаар сарын мэдээ

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

АЖЛЫН 3 ДУГААР САРЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Нэг: Удирдлага зохион байгуулалтын талаар:

Аймгийн Засаг даргын зөвлөл 1 удаа хуралдаж, Жаргалант сумын шинэ суурьшлын бүсэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай, аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай, аймгийн 2016 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай гэсэн 3 асуудал хэлэлцэж, 2асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зарлан хуралдуулж, Жаргалант сумын нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд “Бүх нийтийн их цэвэрлэгээ” хийх тухай болон аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны тухай мэдээлэл хийж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөв.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх тухай хуулийн хүрээнд аймгийн Засаг дарга 49 өргөдөл бичгээр хүлээн авч, 25 өргөдлийг шийдвэрлэж, 20 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр уламжилж, 4 өргөдөл шийдвэрлэгдэх шатандаа хүлээгдэж, аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд өргөдөл ирээгүй, харин аймгийн Засаг даргын Тамгын газарт 3 өргөдөл тус тус хүлээн авч хугацаанд нь шийдвэрлэн хариу өгсөн байна. Нийт өргөдөл гомдлын шийдвэрлэлт 76.9 хувьтай байна.

 
« ЭхлэхӨмнөх1234567ДараахиТөгсгөл »

Хуудас 7-с 1
Find us on Facebook
Follow Us