You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Үйл яв
hhhh
2016 оны 9-р сарын 26, Даваа гариг, 02:21

 
Засаг дарга Д.Галсандондог дулааны станцуудын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцав
2016 оны 9-р сарын 16, Баасан гариг, 03:10

Аймгийн төвийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Жаргалант сумын Засаг дарга Д.Баасандорж нар дулааны “Бадамлах дөл” ХХК-ний болон 2-р дулааны станцын үйл ажиллагаатай танилцав.
“Бадамлах дөл” ХХК-ийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 70 орчим хувьтай явж байна. Энэ өвөл гурван зуухаар халаалт өгөх бөгөөд болзошгүй үед ажиллах дөрөв дэх зуухыг бэлэн болгожээ. Уг компани Тарвагатайгаас нүүрсээ татдаг ч төсөвт байгууллагуудын өр авлага их байгаагаас одоохондоо нүүрсээ нөөцлөж чадаагүй байна. Өвлийн турш 28000 тонн нүүрс хэрэглэдэг уг компани аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс төсөвт байгууллагуудын өр авлагыг барагдуулах тал дээр анхаарахгүй бол нүүрс таталт оройтох хандлагатай байгааг сануулж байсан юм.

 

 
Дулааны алдагдал бууруулах төслийн хүрээнд засвар хийсэн 3-р цэцэрлэг нээлтээ хийв
2016 оны 9-р сарын 16, Баасан гариг, 02:54

Германы “Эрчим хүчний үр ашиг” төслийн хүрээнд дулааны алдагдал бууруулах засварыг зургадугаар сарын 25-наас есдүгээр сарын 15-ны хооронд хийсэн 3-р цэцэрлэг нээлтээ хийлээ. Уг нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, БСГ-ын дарга М.Пүрэвхүү, ИТХ-ын төлөөлөгч Б.Болорцэцэг, 3-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ганцэцэг, “Хатан түнгэл” ХХК-ийн захирал Д.Энхжаргал болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 
Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болов
2016 оны 9-р сарын 16, Баасан гариг, 02:50

2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулж, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ХХААГ-ын дарга Т.Баатарзориг, ХЗХ-ийн дарга Б.Мөнхбат нар оролцож албан байгууллага, сургууль, цэцэрлэгүүдийн дарга, захирал, эрхлэгч нарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаанд нь сайтар хангах, бог малын халдварт мялзан төст өвчний хорио цээрийн дэглэмийг чанд сахих талаар мэдээлэл, үүрэг чиглэл өгөв.

 

 
Манай аймагт урьдчилсан байдлаар 3,2 сая мал өвөлжинө
2016 оны 9-р сарын 14, Лхагва гариг, 06:49

Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга Д.Галсандондог захирамж гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргасан бөгөөд 8 дугаар сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 70 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд зэрэг байгаа судалгаа гарчээ. Ирэх өвөл урьдчилсан байдлаар манай аймагт нийт 3,2 сая орчим мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч байна.

 

 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 104-с 1
Find us on Facebook
Follow Us