Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТСИЙН АРХИВЫН ТАСАГ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2013 оны 9-р сарын 18, Лхагва гариг, 07:16

Төв, орон нутгийн архивын ажлыг сайжруулах арга хэмжээний тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны 1957 оны 2 дугаар 09-ний өдрийн 92/66 дугаар тогтоолоор архивын хэргийг төвлөрүүлэн, түүний хадгалалтыг сайжруулах, архивын баримт бичгийг улс нийгэм, соёл, шинжлэх ухааныг хөгжүүлэх сонирхлын үүднээс ашиглах явдлыг хангахын тулд түүх соёлын баримт материалыг аймаг, хотын архивт төвлөрүүлэн, улсын архивын нэгдсэн фондыг бий болгох тогтоолын дагуу улс орны хэмжээнд архивын хэргийг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, аймаг орон нутгийн улс архивууд байгуулагдаж, аймаг орон нутгийн хэмжээнд архивын сан хөмрөгийн баримтыг байгууллага, он цагийн хамаарлаар ангилах фонд үүсгэх, эмхлэн цэгцлэх, данс бүртгэлд оруулах ажлыг хийж эхэлсэн.

1970-1990 онд  Улсын архивын болон байгууллагын архивын ажлын заавар, баримт бичиг хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт, албан хэрэг хөтлөлтийн журам, стандартыг үе үе шинэчлэн баталж мөрдүүлэн, Архивын баримт бичгийг төвлөрсөн хадгаламжинд шилжүүлэх ажлыг зохион байгуулснаар төрийн архивын сан хөмрөг түүх эрдэм шинжилгээний ач холбогдолтой орчин цагийн баримтаар нөхөн баяжигдаж,  архив судлал, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа идэвхтэй өрнөж, төв орон нутгийн архив, албан хэрэг хөтлөлтийг шалган зааварлах, мэргэжил арга зүйгээр удирдах зохион байгуулалтын нэгдсэн систем тогтсон байна.

1990 оноос ардчилал шинэчлэлийн жилүүдэд архивын баримтыг ил тод, нээлттэй болгох талаар чухал алхам хийгдэж их бага хувьчлалаар хувьчлагдсан болон татан буугдсан, улсын үйлдвэр, аж ахуйн байгууллагын баримт бичгийг төрийн архивт шилжүүлэн авах ажил эрчимтэй өрнөсөн.

1958-1990 онуудад ажиллаж байсан аймгийн Улсын архивын эрхлэгч Шагдар, Чойсүрэн,Цэенхүү, Бааст, С.Мул, М.Отгонхишиг нарын нөр их хөдөлмөрийн үр дүнд архивын сан хөмрөгийн баримт бичгүүд нь эмхлэгдэн зааврын дагуу цэгцлэгдэж иржээ.

Аймгийн Төрийн архивын  удирдлага, зохион байгуулалт

Аймгийн архив анх аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны конторын үүдэнд байсан /хуучин хотын захиргаа/ хөндлөн цагаан байшинд байж байгаад, 1962 оноос Баазын бага сургууль нэртэй байсан одоогийн 36 айлын орон сууцны тэнд очиж байрлаж байгаад дахин аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны нэгдсэн конторт байрлаж байгаад талбай багадаж 1972 онд аймгийн Нийтийн номын санд нүүж байрлаж байгаад 1980-аад оноос дахин АДХ-ын гүйцэтгэх захиргааны байранд нүүж байрлаж байсан.

Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1989 оны 2 дугаар тогтоолоор аймгийн Улсын архивын дэргэдэх биеэ даасан аж ахуйн тооцооны 4 хүний орон тоотой групп байгуулагдан ажиллах журмыг боловсруулан батлуулжээ.

1991 оны 1 дүгээр сараас эхлэн аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас аймгийн Хууль зүйн хэлтсийн харъяанд шилжсэн.

Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 24 тоот тогтоолын дагуу 1992 оны 10 дугаар сарын 7-ноос зохион байгуулалт хийгдэж Хууль зүйн хэлтсээс аймгийн Засаг даргын Тамгын газрын харъяалалд ирсэн.

Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 124 дүгээр тогтоолын 2, Үндэсний архивын газрын 1998 оны 167 дугаар тоотын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн архивын тасаг нь тасгийн дарга, сан хөмрөгийн эрхлэгч гэсэн 2 орон тоотойгоор зохион байгуулагдаж, Архивын тасаг нь Тамгын газрын даргын 1999 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 17 тоот тушаалаар архивын тасгийн дүрмийг батлуулж мөрдөн ажиллаж байна.

2000-2007 он хүртэл  аймгийн  Засаг  даргын Тамгын  газрын  Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст  Архивын тасаг,  Засгийн газрын  2007 оны 25  дугаар  тогтооллоор  аймгийн Засаг  даргын Тамгын  газрын  Хууль зүйн  хэлтсийн  бүрэлдэхүүнд орж тасгийн дарга, Сан хөмрөгийн эрхлэгч,  архивч/ гэрээт  ажилтан/ гэсэн орон тоотойгоор ажиллаж  байгаад  Засгийн газрын 2010 оны  261 дүгээр тогтоолоор  Архивын тасагт гэрээт  ажилтанг  нэмж  ажиллуулахаар  шийдвэрлэсэн дагуу 5 гэрээт  ажилтанг томилон ажиллуулж  байна.

2004-2008  оны  аймгийн  Засаг  даргын үйл  ажиллагааны  хөтөлбөрт архивын тасгийн  чиглэлээр асуудал тусгуулснаар Архивын тасгийн  сан хөмрөгийн өрөөнүүдэд  утаа болон хөдөлгөөн мэдрэгчийг 1 сая  төгрөгний  өртөгтэйгээр, 5 сая  төгрөгний  өртөгтэйгээр  нягтруулсан замтай   шүүгээ зэргийг тус  суурилуулсан,   иж  бүрэн компьютер 2 ширхэг, канон 1, скайнер 1,   проектер 1 ширхэг, Сан хөмрөгийн  өрөөнүүдийн  модон шалыг сольж,  чулуун хавтангаар  хучиж, уншлагын өрөөг шинээр  гарган тохижуулахад  12 сая  төгрөг зарцуулжээ,   2009-2012 онд аймгийн  Засаг  даргын үйл  хажиллагааны  хөтөлбөрт  аймгийн  хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр асуудлыг тусгаснаас 5 ширхэг компьютер, 2 ширхэг нягтруулсан шүүгээ, 5 ширхэг, ширээ  сандал, зургийн аппарат  зэрэг 17  сая  төгрөг  зарцуулснаас гадна   архивын гар ажиллагааг  цахим  хэлбэрт  шилжүүлэхэд  ихээхэн анхаарч 17 сумдын Засаг  даргын Тамгын газар,  12  байгууллагуудад  байгууллагын  архивын “ ORG-AMS”  программ,  Төрийн архивын  тасаг  төрийн архивын  “ERMS ” программыг тус тус  суулгасан байгууллага  иргэдэд  архивын баримтаар үйлчлэх үйлчилгээ  чирэгдэлгүй  хурдан шуурхай  болж байна.

Сан хөмрөгийн  нөхөн бүрдүүлэлт

Аймгийн  Төрийн архивын сан хөмрөгт  үндсэндээ Сум, байгууллагуудын  удирдлагын үйл  ажилагааны  явцад  үүссэн, Шинжлэх ухаан технологи, Хувийн гаралтай  цаасан суурьтай болон фото суурьтай   142 хөмрөгийн  37000  ширхэг  хадгаламжийн  нэгж хадгалагдаж  байна.

1989 онд 10 байгууллага, 1990 онд 21 байгууллагын архивын баримт бичгийг зааврын дагуу эмхлэн цэгцлэх ажлыг гүйцэтгэж, 1990 онд 1822 байнга хадгалах хадгаламжийн нэгжээр, 1992 онд шинээр фото зургийн сан хөмрөг үүсгэж жүжиг, драмын жүжиг, концертын 546 фото зураг, хөтөлбөр, аймгийн танилцуулга, мөн түүхт дурсгалт газар, баяр наадмын болон судалбар зургийн 181 фото зурагаар, 1995-2000 онд  хувьчлагдсан  сумдын  1980-1997 оны  байнга болон 70 жил  хадгалах  баримтууд  татан авч эмхлэн цэгцлэх  ажлыг  хийж,  шинээр  хөмрөг үүсгэн,  данс  бүртгэл үйлдсэн.

Үндэсний  архивын газраас 2003 онд боловсруулсан гаргасан “Төрийн  архивын ажлын  үндсэн заавар”–ын  дагуу 2003 оноос одоо хүртэл  хөмрөг  баримтанд  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалт  хийх, данс, бүртгэлийг шинэчиллээ.

Засгийн газрын тогтоолоор татан буугдсан, хувьчлагдсан байгууллага, аж ахуйн  нэгжийн баримтыг  татан авч хөмрөг үүсгэж, данс бүртгэл үйлдэж  байна.

2003 оноос хойших Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хийгдсэн  шинээр баригдсан 100 гаруй барилга байгууламжийн зураг болон төсөв бусад баримт бичгээр  нөхөн бүрдүүлэлт хийгдэж байна.

Аймаг  байгуулагдсан  түүх 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх  үйл  ажиллагааны  тухай ном, кино, зургийн цомог, 2004-2012  онд  Ховд  аймагт  хийгдсэн бүтээн байгуулалтын талаар  цаасан болон фото  зургийн  цахим  сан  үүсгээд байна.

Аймгийн  Төрийн архивын сан хөмрөгийн   хадгаламжийн нэгжүүдээс    сум, байгууллагуудын түүхт ой болон тэмдэглэлт баярт зориулсан 10 ном, 2 зурган цомогийн үндсэн эх баримт болж  хэвлэгдсэн байна.

Манай  архивын тасгийн нэгээхэн онцлог гэвэл Архивын тухай Монгол Улсын хуулийн 6.5-д зааснаар төрийн бус архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнд хувь хүний баримт орох бөгөөд Төрийн архивт шилжүүлсэн тохиолдолд хувийн гаралтай баримт нь төрийн архивын сан хөмрөгт хамаарагддаг гэж  заасаны дагуу тухайн орон нутгаас төрж гарсан төр, нийгэм, соёл шинжлэх ухаан, олон нийт шашны зүтгэлтэн, хөдөлмөрийн алдартны амьдрал, үйл ажилтай холбоо бүхий баримт бичгүүдээр аймгийн архив нь сан хөмрөгөө нөхөн бүрдүүлж байна.

Одоогоор байдлаар аймгийн архивын сан хөмрөгт  Монгол Улсын гавъяат жүжигчин Н.Сэнгэдорж, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар З.Хийров, өндөр настан, нам, төрийн зүтгэлтэн, түүхч Н.Агваандорж, гавъяат тамирчин, уулчин Т.Гүррагчаа, аймгийн Засаг  дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга, доктор, профессор Г.Нямдаваа  нарын хувийн гаралтай бичиг баримтаар сан хөмрөгөө нөхөн бүрдүүлэлт хийж, энэхүү ажлыг цаашид  улам  нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Тус  архивын сан хөмрөгт  одоогийн байдлаар  142  байгууллагын  1922-2011 он хүртэл  цаасан болон   фото суурьтай  баримтууд хадгалагдаж  байгаа гадна  мэдээллийн 2 догч  хэлбэрт буюу  цахим  хэлбэрт  архивын баримтуудыг  данс  бүртгэлийн хамт  оруулж байна.

Аймгийн архивын тасаг нь Архивын тухай Монгол Улсын хууль, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Архивын ерөнхий газрын үндсэн чиг үүрэг зааварчлага, архив, албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн ижилтгэсэн систем, шинэ стандартыг хэрэгжүүлэх, албан бичгийн хэвлэмэл хуудсыг шинэ стандартын дагуу хэвлүүлж, хөтлүүлэх, архивын бичиг баримтаар лавлагаа олгох, судлуулах, аймаг орон нутгийн түүхийн шинж чанартай тэмдэглэлт үйл явдлыг баримтжуулахад анхаарч, ажиллаж байна.

Аймгийн архивын эрхлэгчээр ажиллаж байсан хүмүүс:

1958-1960 онд н.Шагдар

1960-1962 онд С.Мул

1962-1964 онд н.Чойсүрэн

1965-1967 онд н.Цэенхүү

1967-1970 онд н.Бааст

1970-1990 ондС.Мул

1990-1998 онд М.Отгонхишиг

Аймгийн архивын  тасгийн даргаар

1998 -2006 он М.Отгонхишиг

2006-2007 он  Т.Алимаа

2007 оноос    С.Батдорж

Аймгийн архивын тасгийн Сан  хөмрөгийн эрхлэгчээр

1998-2002 он И.Нарантуяа

2002-2007 он  С.Батдорж

2007 оноос   Т.Алимаа

Аймгийн архивын тасгийн гэрээт  ажилтнууд

2011 оноос М.Энхболд

2011 оноос Б.Бадамцэцэг

2011 оноос Ш.Дэлгэрмаа

2011 оноос Ц.Сэр-од

оОо

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 9-р сарын 18, Лхагва гариг, 07:20
 
Find us on Facebook
Follow Us