You are here: Home Байгууллага ЗД-ын дэргэдэх ИХШХЕГ-н Баруун бүс дэх газар

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ИХШХЕГ-н Баруун бүс дэх газар PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2013 оны 5-р сарын 09, Пүрэв гариг, 06:48

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Хүний эрх, эрх чөлөө, үндэсний эрх ашгийг дээдэлж, Олон Улсын жишигт хүрсэн нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагааг явуулахад оршино.

БАРУУН БҮС ДЭХ ГАЗРЫН 2015 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ:

Иргэний Харъяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газраас дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлж, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах таатай орчныг бүрэлдүүлэн,

Алба, тасаг, албан хаагчдын үйл ажиллагааг боловсронгуй болгоход оршино.

БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ:

Иргэний Харъяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газрын Баруун бүс дэх газар нь Монгол Улсын Олон улсын гэрээ, хэлэлцээр, Хилийн боомтын тухай хууль, Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2010 оны 338, 339, 340 дүгээр тогтоол, Хууль зүйн сайд болон Ерөнхий газрын даргын тушаалуудаар батлагдсан журам, заавар, бусад холбогдох зохицуулалтыг үндсэн удирдлага болгон тодорхой асуудлаар тушаал гарган биелэлтийг хангуулж, Монгол Улсын виз олгох, Гадаадын иргэдийн бүртгэл хасалт хийх, Монгол Улсад зорчих хувийн урилга олгох, Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, гадаадын иргэдэд хяналт тавих, байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа мэдээллийн сан, сүлжээг албаны зорилгоор ашиглах, үйл ажиллагааныхаа талаар иж бүрэн бүртгэл судалгаа хөтлөн харъяалах тасаг, алба, төлөөллийг удирдлагаар, Ерөнхий газрыг бодит мэдээллээр тасралтгүй хангаж ажиллах.

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАРУУН БҮС ДЭХ ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Гадаадын иргэдийн асуудлыг эрхлэх талаар анх 1924 онд Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотын захиргаанд гадаадын иргэдийн бүртгэлийн хэлтсийг, 1934 он “ПИО”-ны /паспортын/ хэлтсийг, 1940 он НАХЯ-ны Улсын цагдан сэргийлэх газрын паспортын хэлтсийг, 1994 онд Засгийн газрын 107 дугаар тогтоолоор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх зөвлөлийг Хууль зүйн сайдын дэргэд байгуулж байсан бөгөөд 2000 онд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газрын 2001 оны 71 дүгээр тогтоолоор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд байгуулж, 2006 онд Ховд аймгийн төвд ГИХАЭА-ны Ховд аймаг дахь алба нэртэй байгуулагдаж, тус аймгийн Ховд нисэх боомт, Булган сумын Булган боомтуудад үйл ажиллагаагаа явуулж байсан.

Хилийн боомтын тухай хууль 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин шинээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар байгуулагдав.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Баруун бүс дэх газар нь “Хилийн боомтын тухай”, “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай”, “Харьяатын тухай” хууль, Засгийн Газрын 338, 339, 340 дүгээр тогтоол,  Ерөнхий газрын даргын баталсан журмууд, албан даалгаврууд болон бусад эрх зүйн актуудыг мөрдлөг болгон ажиллаж байна.

Баруун бүс дэх газар нь Ховд аймагт байрлан Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудын алба, Завхан аймгийн төлөөлөл, боомт дахь 5 тасаг, Олон Улсын 4 /автозамын-2, агаарын-2/, ОХУ-тай хоёр талын байнгын ажиллагаатай 3, БНХАУ-тай хоёр талын түр ажиллагаатай 3, ОХУ-тай дамжин өнгөрөх 7, нийт 17 боомтуудыг тус тус хариуцан Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, Монгол Улсын виз олгох, Гадаадын иргэдийн  бүртгэл,  хасалт  хийх,  Монгол Улсад  зорчих  хувийн  урилга  олгох,  гадаадын иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих, Монгол улсаас гадаадын улсуудад, гадаадаас Монгол улсад шилжих асуудлыг холбогдох хууль эрхийн актуудыг үндэслэн шийдвэрлэх, байгууллагын хэмжээнд ашиглагдаж  байгаа мэдээллийн сан, сүлжээг албаны зорилгоор ашиглах, үйл ажиллагааныхаа талаар иж бүрэн бүртгэл судалгаа  хөтлөн  харъяалах  тасаг, алба,  төлөөллийг удирдлагаар, Ерөнхий газрыг бодит мэдээллээр тасралтгүй хангаж ажиллах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.

БАРУУН БҮС ДЭХ ГАЗРЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Хаяг: Ховд аймгийн Жаргалант сум ЗДТГ

Веб сайт: west.immigration.gov.mn

Утас: 70432459, 93141016

Факс:70432459

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 5-р сарын 07, Пүрэв гариг, 00:38
 
Find us on Facebook
Follow Us