You are here: Home Байгууллага Төрийн тусгай Аудитын газар

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

АУДИТЫН ГАЗАР

Түүхэн замнал: 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, өргөн мэдүүлснээр УИХ-ын 1995 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар төрийн хяналт шалгалтын тухай хууль батлан гаргаж мөрдүүлснээр Монгол Улсад анх удаа төрийн хяналтын цоо шинэ тогтолцоо бий болсон юм.

            Уг хуулийн дагуу аймгийн хянан шалгах хороог 1995 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 08 тоот тогтоолоор байгуулж хорооны дарга, гишүүдийг томилсноор хянан шалгах хорооны үйл ажиллагаа эхэлжээ.

            Монгол Улсын Төрийн аудитын тухай хууль УИХ-аар батлагдан 2003 онд мөрдөгдөж эхэлснээр аймгийн Хянан шалгах хорооны чиг үүрэг өөрчлөгдөж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2003 оны 23 тоот тогтоолоор аймгийн Хянан шалгах хороог Аудитын газар болгон өөрчлөн зохион байгуулсан.

Аймгийн Аудитын газар “Төрийн аудитын” тухай хууль болон төсөв, өмч хөрөнгө, нягтлан бодох бүртгэлтэй холбогдолтой Монгол Улсын хуулиудыг хэрэгжүүлэн аудитын Олон Улсын болон Үндэсний стандарт журмуудыг удирдлага болгон үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна.  

Алсын хараа: Монгол улсын Үндсэн хууль түүнийг үндэслэн гаргасан Төрийн Аудитын болон Аудитын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудыг орон нутагт хэрэгжүүлэх, Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудит, нийцлийн аудитын олон төрлийн арга хэлбэрийг санхүүгийн удирдлага, шинжлэх ухаан, технологийн дэвшилттэй уялдуулан байнга боловсронгуй болгож үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллана.

Нутгийн өөрөө удирдах байгууллагатай нягт уялдаатай ажиллаж, аймгийн санхүү, эдийн засгийн шинэчлэлтийг гүнзгийрүүлж олон улсын нягтлан бодох бүртгэлийг нэвтрүүлэх, санхүүгийн тайланг стандартын дагуу үнэн зөв бэлтгүүлэхтэй холбогдсон хяналтыг хэрэгжүүлж, аргачлал, зөвлөмжийг боловсруулан мөрдүүлж, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн эрсдлийг бууруулахад чиглэсэн чанартай бүтээгдэхүүнтэй болох явдал юм.

Эрхэм зорилго: Төрийн аудитын байгууллагын шинэ тогтолцоог улам төгөлдөржүүлэн үйл ажиллагааг бэхжүүлж, орон нутгийн төрийн эрх барих дээд байгууллага Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, ард түмний эрх ашгийн төлөө төр, захиргааны байгууллагын хүлээх хариуцлагыг дээшлүүлэн үндэсний болон олон улсын хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн үнэн, бодит санхүүгийн мэдээлэлтэй тайлан гаргуулах, төсвийн хөрөнгийн үр ашиг, үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах орон нутгийн эдийн засаг, санхүүг хөгжүүлэх оновчтой бодлого шийдвэр гаргаж хэрэгжүүлэхэд нь үнэн бодитой, найдвартай мэдээллээр хангаж, туслах, зөвлөгөө өгөх, судалгаа шинжилгээ явуулахад оршино.

Үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчим:

1.    Хууль дээдлэх: Төрийн аудитын үйл ажиллагаанд УИХ-аас батлан гаргасан холбогдох хууль, тогтоомж болон бусад эрхийн актыг чанд мөрдөнө.

2.    Шударга ёсыг хангах: Аудитын газар бүхий л үйл ажиллагаандаа голч, шударга байх, мэргэжлийн гагцхүү баримтанд тулгуурласан, нийтээр хүлээн зөвшөөрсөн стандартад нийцсэн намч бус аливаа үзэл суртлаас ангид байх зарчмыг баримтална.

3.    Ил тод байх: Аймгийн Аудитын газрын бүхий л үйл ажиллагаа, тайлан нь аль болох олон нийтэд нээлттэй, ил тод байж иргэд хөдөлмөрчдөд хуулийн хүрээнд байнга мэдээлэх зарчмыг баримтална.

4.    Бодитой байх: Аудитын газар нь жил бүр аймгийн ИТХ-д тайлангаа тавьж, хэлэлцүүлэн, үнэлүүлж байхын зэрэгцээ ажил нь үнэн бодитой, алдаа мадаггүй, цаг үеэ олсон, үр өгөөжтэй байхыг эрхэмлэнэ.

5.    Төрийн Аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандартад нийцсэн байх: Төрийн Аудитын байгууллагын гүйцэтгэлийн ба санхүүгийн тайлангийн аудит, үйл ажиллагаа нь аудитын ба НББ-ийн Олон Улсын болон Үндэсний стандартууд, нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмуудад нийцсэн байна.

Санхүүгийн тайлангийн аудитын талаар:

Санхүүгийн тайланд хамрагдсан нийт төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн 75,7 хувь буюу 139 байгууллагын санхүүгийн тайланд аймгийн Аудитын газар, үлдэх 24,3 хувь буюу 45  байгууллагын санхүүгийн тайланд Итгэл-аудит, Тэгш сан-аудит ХХК-аар   гэрээний үндсэн дээр гүйцэтгүүллээ. Хувийн аудитын байгууллагуудаар санхүүгийн тайлангийн баталгаажуулах аудитыг гүйцэтгүүлэхдээ Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 49 тоот тушаалаар баталсан “Гэрээгээр санхүүгийн тайлангийн аудит хийлгэх журам”-ын дагуу захиалагч буюу аймгийн Аудитын газар, гүйцэтгэгч буюу хувийн аудитын компани, үйлчлүүлэгч буюу тухайн төсвийн байгууллага аж ахуйн нэгжийг хамруулан гурвалсан гэрээ хийж, гүйцэтгэх ажлын даалгавар өгч, гэрээт байгууллагуудад нь аудит хийлгүүлэн аудитын дүнг батлагдсан мэдээний маягтаар нэгтгүүлэн авлаа.

Тайлангаа баталгаажуулсан дээрх  184 байгууллагуудын 61.8 хувь буюу 115 байгууллагын тайлан “Зөрчилгүй санал дүгнэлт” авсан бол 37.1 хувь буюу 69 байгууллагын тайлан  тодорхой түвшний материаллаг алдаатай илэрхийлэгдэж уг алдааг залруулснаар “Хязгаарлалттай санал дүгнэлт”, 1.1  хувь буюу 2 тайлан материаллаг түвшингээс 3-5 дахин илүү хэмжээний алдаатай илэрхийлэгдсэнээс” Сөрөг санал дүгнэлт”-ийг тус тус авчээ. 

  Өмнөх оноос зөрчилгүй дүгнэлтийн тоо 20 -аар нэмэгдэж, хязгаарлалттай дүгнэлтийн тоо 7 -өөр, сөрөг дүгнэлтийн тоо 5 -ээр буурсан нь  өнгөрсөн онуудад өгсөн  аудитын зөвлөмжүүдийг хэрэгжүүлж, аудитын дүн  дүгнэлтэнд сайн анхаарч ажилласаны  үр дүнтэй  холбоотой  гэж үзэж байна.

Үүнээс үзэхэд аймгийн дүнгээр улсын болон орон нутгийн төсвийн байгууллагуудын 61.8  хувь буюу 115  байгууллага бүртгэлийн болон тайлагналын стандарт шаардлагыг хангаж, үлдэх 38.2  хувь буюу 71 байгууллагын тайлан нягтлан бодох бүртгэлийн болон тайлагналын стандарт шаардлагыг бүрэн хангаж чадаагүй  байна гэсэн дүгнэлт гарч байна.

Санхүүгийн тайлангийн аудитын дүнгээр 8 тэрбум 534,2 сая төгрөгийн алдаа илрүүлсний дотор  өр төлбөр 46,8, авлага  327,9, бараа материал 54.7,  үндсэн хөрөнгө 1846,9 , хуримтлагдсан элэгдэл 702,9,  Засгийн газрын сан  1735,8, зардал 345,1, орлого 496,6,  мөнгөн хөрөнгө  233,2,  үр дүн 876,5,  дахин үнэлгээний нэмэгдэл 10,3  сая төгрөгөөр тус тус дутуу, өр төлбөр 1,6, авлага 5,4,  бараа материал 78,4 , үндсэн хөрөнгө  125,7, хуримтлагдсан элэгдэл 256,5,  засгийн газрын сан  175,3, зардал 123,7, орлого 12,7,  үр дүн  588,1, дахин үнэлгээний нэмэгдэл 192,7 сая төгрөгөөр тус тус илүү тайлагнаснаас гадна, батлагдсан төсөвт зардлыг аймгийн дүнгээр  318,1 сая төгрөгөөр хэтрүүлсэн байна. Дээрхи алдааг аудитын явцад залруулга хийлгүүлэн  холбогдох системийн дээд байгууллагын тайланд нэгтгүүллээ.

Эдгээр алдааны 70,7 хувь буюу 6050,8 сая төгрөгний алдаа нь улсын төсвийн байгууллагуудын, 8,5  хувь буюу  731,3  сая төгрөгийн алдаа нь орон нутгийн   төсвийн байгууллагуудын  4,2  хувь буюу 351,7   сая төгрөгийн алдаа нь  орон нутгийн өмчийн  аж ахуйн нэгж байгууллагуудын, 16,6 хувь буюу 1423,0 сая төгрөгний алдаа нь боловсрол соёлын салбарын болон орон нутгийн нэгтгэсэн санхүүгийн тайлангийн алдаа эзлэж байна.

Санхүүгийн тайлангийн аудитаар аудитын хөлсөөр 26,6 сая төгрөгийг оруулахаар нэхэмжлэл бичиж  26.6  сая төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлэв.

Гүйцэтгэлийн аудитын талаар:

Аймгийн Аудитын газар  энэ онд нийт 46 гүйцэтгэлийн, эрсдэлийн болон нийцлэлийн аудит хийснээс ҮАГ-ын нэгдсэн удирдамжаар 1, аймгийн ИТХ, Засаг даргын захиалгаар 2, аймгийн Аудитын газрын төлөвлөгөө хөтөлбөрөөр 40, иргэд байгууллагын хүсэлтээр 3 гүйцэтгэлийн аудит хийж дүгнэлт зөвлөмж гаргасан  байна.

Гүйцэтгэлийн болон бусад аудитаар аудитор, шинжээчдийн 46 тайлангийн 719 заалт бүхий зөвлөмж, 141 акт, 62 албан шаардлага гарч хэрэгжсэнээс гадна нийт 361.6 сая төгрөгний төлбөр, зөрчил илэрсэнээс 158.4 сая төгрөг нь төлбөр, 203.2 сая төгрөг нь зөрчил байна. Энэ онд тавигдсан төлбөр зөрчлийг өмнөх онтой нь харьцуулан үзэхэд төлбөр 1.4 хувиар, зөрчил 3.7 дахин буурсан нь бүх шатны төсвийн захирагч, менежер, санхүү бүртгэлийн ажилтнуудын ажлын хариуцлага, хяналт шалгалт тогтмолжин сайжирч байгаатай холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрхи төлбөр зөрчилд 141 акт, 62 албан шаардлага, 46 зөвлөмж,  тайлан,  дүгнэлт бичигдсэн байна.

Шалгагдсан нийт байгууллагуудын 8 нь сум, 9 нь агентлаг, 2 нь ОНӨҮГ, 24 нь төсөвт байгууллагууд, 3 нь ойжуулалт, сан,  аймгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хийсэн аудитууд байна.

Гүйцэтгэлийн болон эрсдлийн аудитын чанар үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд оны эхэнд хийсэн тухайн сум байгууллагуудын санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн алдаа зөрчилд болон тухайн сум, байгууллагуудад өнгөрсөн онд хийгдсэн хөрөнгө оруулалт, хэрэгжсэн төсөл хөтөлбөр, олгосон зээл тусламжуудын судалгааг холбогдох байгууллага газар хэлтсүүдээс нь нарийвчлан гаргуулан авч нэг бүрчлэн дүгнэлт хийсний үндсэн дээр аудит хийх сум байгууллагуудад гарч болох эрсдлийг нарийн тооцон төлөвлөгөө хөтөлбөр батлуулан хийж  байгаа нь гүйцэтгэлийн чанарт тодорхой ахиц гарч байна.

2012 оны төлбөрийн актаас хугацаа болсон төлбөрийн актын 84.0 хувь буюу 133.1 сая төгрөг бүрэн барагдсанаас аймгийн төсөвт 63.1, тухайн сум, байгууллагын төсөвт 65.4 сая төгрөг төвлөрүүлж,  хувь хүн албан тушаалтанд 4.6 сая төгрөг буцаан олгосон байна.

            Мөн тавьсан зөрчлөөс хугацаа болсон зөрчил 100 хувь  буюу  203.2 сая төгрөг бүрэн арилсан байна.

            Өнгөрсөн оны 11 сард хийсэн гүйцэтгэлийн болон нийцлэлийн, эрсдэлийн аудитаас 719 заалт бүхий 46 зөвлөмжийг аудит хийсэн сум, байгууллагуудад хүргүүлснээс 719 заалт бүхий 46 зөвлөмжийг хугацаанд нь хэрэгжүүлэн хариу ирүүлснээс гадна нийт 6263.8 сая төгрөгийн санхүүгийн, 72 санхүүгийн бус үр өгөөж төлөвлөснөөс 5278.1 сая төгрөгний санхүүгийн, 72  санхүүгийн бус өгөөжийг тухайн сум, байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлэн албан бичиг авч үр өгөөжид тооцсон байна.

            Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 53 тоот тушаалаар батлагдсан “Аудитын үр өгөөжийг төлөвлөх, бүртгэх, тайлагнах, хянах, мэдээлэх журам”-ын дагуу энэ онд хийсэн аудитаас гарах үр өгөөжийг тооцоход 6263.8 сая төгрөгний үр өгөөж бий болсон нь улсын дунджаас 0.02 сая төгрөгөөр илүү байна. Аймгийн Аудитын газар 2012 онд 183.2 сая төгрөгний санхүүжилт авсныг  дээрхи бий болгосон үр өгөөжтөй харьцуулбал 1 төгрөгний зардал гаргасны хариуд 34.2 төгрөгийн үр өгөөж бий болгожээ. Үүнээс гадна мөнгөн хэлбэрээр илэрхийлэгдэхгүй аудитын мөрөөр сайжрал дэвшил гарсан 72 санхүүгийн бус үр өгөөжийг тооцоолон холбогдох сум, байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлөв

АУДИТЫН ГАЗАР

 
Find us on Facebook
Follow Us