Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Түүхэн товчоон:

1960 онд аймгийн эмнэлгийн хэлтсийг Эрүүлийг хамгаалах газар болгон өргөжүүлж 1992 он хүртэл ажиллаж байгаад аймгийн Засаг Даргын Тамгын газрын Эрүүл мэндийн хэлтэс нэртэй болов. Энэ зохион байгуулалт 1993 оны 6-р сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлээд дахин Засаг даргын тамгын газрын бүтцэд өөрчлөлт орсон учир эрүүл мэндийн асуудлыг Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэст хамааруулах болжээ. ЭМНХ-ын сайдын 1999 оны 7-р сарын 20-ны өдрийн А/187 тоот тушаалаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий аймгийн эрүүл мэндийн газрыг байгуулсан байна.

Алсын хараа: Бидний ирээдүй эрүүл-оюунлиг гэр бүл

Эрхэм зорилго: Хүн амд  ээлтэй, тэгш, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн боловсролыг түлхүү  хөгжүүлэн, оюунлаг гэр бүлийг бий болгох замаар мянганы хөгжлийн зорилтонд хүрч ажиллана.

Үйл ажиллагааны чиглэл: Эрүүл мэндийн газар нь аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд  эрүүл мэндийн асуудлаар УИХ, ЗГ, ЭМЯ-аас гаргасан бодлого шийдвэрийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зохицуулах, хянах чиг үүрэгтэй.

2013 оны уриа: Хариуцлага хяналтыг сайжруулах жил

 

 Аймгийн хэмжээнд: 13 сумын эмнэлэг, 2 сум дундын эмнэлэг, 1 хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, 6 өрхийн эмнэлэг, БОЭТ, БГХӨТТөв, 5 ортой хувийн эмнэлэг, 12 үүдэн эмнэлэгт нийт 1057 эмч, эмнэлгийн  мэргэжилтэн  ажиллаж  байна.

 Хаяг, байршил: Цамбагарав баг, Амаржих газрын ард Халамжийн хашаанд

Холбоо  барих утас: 70432381

Цахим хаяг: www.khovdemg.moh.mn

 
Find us on Facebook
Follow Us