Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

БҮСИЙН ОНОШЛОГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ

 

Алсын хараа:  Хүн амын эрүүл сайн сайхан амьдралыг дээшлүүлэхийн тулд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлснээр бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх

Эрхэм зорилго: Үйлчлүүлэгчдийн эрх - үйлчлэгчийн хэрэгцээ- технологийн дэвшил – чанар

Уриа: Үйлчлүүлэгчдэд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

Түүхэн замнал: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн анхны суурь 1925 онд орос их эмч, сувилагч, асрагч, тогооч, угаагч, хэлмэрч зэрэг 12 орон тоотой 15 ортой 3 гэр эмнэлэгтэй байгуулагдаж байжээ.

1949 онд аймгийн эмнэлгийн ор 80 болж нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг  Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн хүн амд үзүүлдэг аймаг дундын эмнэлэг болон өргөжжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн суурин дээр 2001 онд  БОЭТ байгуулагдан бүсийн аймгуудын ард иргэдэд үйлчлэн,  хүрээ нь өргөжлөө.

БОЭТ-нь  2012 онд:

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах \урьдчилан сэргийлэх –эрүүл хүүхэд аян- халдварт бус өвчний \үзлэг\

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар, ёс зүй харилцаа хандлагыг дээшлүүлэх

Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх \барилгын их засвар\

Шаардлагатай  багаж тоног төхөөрөмжөөр хангах \Бельгийн төсөл\

Санхүүтэй холбоотой хууль тогтоомжийг мөрдлөг болгон төсвийн зарцуулалтыг зохистой хэрэгжүүлэх  зэрэг  зорилт   тавин  4847,3 сая  төгрөгний төсөвтэйгээр үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг 6 бүлэг 39 зүйлтэйгээр төлөвлөн  эмчилгээ үйлчилгээнийхээ  үйл ажиллагааг явуулж  ирлээ. 2012 онд түүхэндээ анх удаа эхийн эндэгдэлгүй он гарлаа.

БОЭТ нь  2012 онд  нийт 22  үзлэг, оношлогооны кабинеттай 19 тасагтай  258 ортой  ажиллаж байна.

Их эмч -94

Сувилагч, тусгай мэргэжилтэн -182

Бусад ажилтан-69

Үүнээс:

МУ-ын хүний гавъяат эмч -4

АУДоктор-1

Клиникийн профессор -11

Тэргүүлэх зэрэгтэй эмч-6

Ахлах зэрэгтэй 9 эмч байна.  /Нийт эмч нарын 78 буюу  83.0% нарийн мэргэжил, 53 буюу 56,2% нь төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн байна.  Цаашид нарийн мэргэжил эзэмших 9 буюу 9,6% байна

Нийт 182 сувилагч, тусгай мэргэжилтэнтэй. Үүнээс нарийн мэргэжлийн сувилагч  122 буюу  67 %- ийг эзэлж байна.

Тэргүүлэх зэрэгтэй -8 буюу 4,4%

Ахлах зэрэгтэй -30 буюу 16,3%

Бакалавр  сувилагч -18 буюу 9,9%  байна.

Нийт мэргэжлийн зэрэгтэй эмч  30  буюу 37,3 % мэргэжлийн зэрэгтэй  тусгай мэргэжилтэн  56 буюу 30,8%-тай байна.


“ЦАХИМ ЭМНЭЛЭГ” төслийн хүрээнд цахим бүртгэлийн хэсэг амбулаторийн хэмжээнд ажиллуулснаар үйлчилүүлэгчдийн бүртгэл нь цахим хэлбэрт шилжин үйлчилүүлэгчид энэ бүртгэлээр хэд хэдэн эмчид үзүүлэх боломжтой үйлчилгээ шуурхай болсон болно.

 

 

 

Зайн оношлогоо-интернэт сүлжээг ашиглан тухайн өвчтөний талаарх мэдээлэл, шинжилгээ, ЭХО, рентген, эс зүй, умайн хүзүүний эмгэг болон умайн хүзүүний хавдар, хавдрын урьдал эмгэг өөрчлөлтийн зураг зэрэг мэдээллүүдийг ЭНЭШТ, ХСҮТ-ын зөвлөх кабинет рүү дамжуулан зайнаас үл хамааран богино хугацаанд оношлох, эмчлэх зөвлөгөө авч харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллаж эхийн хэвлий дахь урагийн эрхтэн тогтолцооны 12 эмгэгийг эрт илрүүлж эрт зохих арга хэмжээ авч, НҮБХАС Люксембургын вант улсын Засгийн газрын, ЭМЯ, ЭНЭШТ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Эх нярайн тусламжид зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх” төсөл манай аймагт хэрэгжүүлж эмч мэргэжилтнүүд мэргэжлийн мэдлэг ур чадвар дээшлэхийн зэрэгцээ  хөдөөгийн алслагдсан бүс нутгийн иргэдэд зайн хамрааралгүйгээр цаг алдахгүй оновчтой, нотолгоонд тулгуурласан үйлчлүүлэгчдэд ээлтэй эдийн засгийн хэмнэлттэй, чирэгдэлгүй цогц тусламж үйлчилгээг орон нутагт нь үзүүлэх боломжийг бүрдүүлж өглөө.

 

Зүрхний зайн оношлогоор төрөлхийн болон олдмол зүрхний гажгийг илрүүлэн шатлалын тусламжийн үйлчилгээг үзүүлж байна.

 

 

 

 

Японы “Сэтэрхий тагнай уруулын сан”-гийн санхүүжилтээр ЭНЭШТ-ийн эрүү нүүрний мэс заслын болон Япон улсын эрүү нүүрний мэс заслын хагалгааны 18 хүний бүрэлдэхүүнтэй баг Ховд аймагт ирж  2009 оны 9 сард Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд  зэрэг аймгуудын   тагнай уруулын сэтэрхийтэй нийт 28 хүнд  мэс засал хийж, Ховд аймгийн эрүү нүүрний эмч  нартай  хамтран ажиллаж, тус төвийн эмч нар  цаашид  энэ  хагалгааг бие даан хийх ур чадвартай боллоо.

 

ББОЭТ-ийн хаяг байршил: Цамбагарав баг БОЭТ

Холбоо барих утас: 7043-103, 7043-3805

Цахим хаяг: khovdboet.moh.mn

 

 
Find us on Facebook
Follow Us