You are here: Home Байгууллага ЗД-ын дэргэдэх УЦУОШ-ний алба

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

Эрхэм зорилго: Ус цаг уур орчны шинжилгээний үнэн зөв мэдээллээр хэрэглэгчдийг хангах, байгаль цаг агаарын болзошгүй аюул, орчны ноцтой бохирдлоос урьдчилан сэрэмжлүүлэх,  уур амьсгалын нөөцийг бүрдүүлэх, ашиглуулах нөхцлийг хангахад оршино.

Түүхэн замнал

Монгол оронд ус цаг уурын шинжилгээний ажлыг өргөжүүлэх талаар БНМАУ, ЗХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээр ёсоор тухайн үеийн олон улсын жишигт нийцсэн тогтмол ажиглалт мэдээлэлтэй Ховд өртөөг 1936 оны 10 сарын 1-ны өдөр анх байгуулсан байна.

1962 онд Ус Цаг Уурын товчоо байгуулагдаж харъяа салбаруудаа нээн бүх сумдад цаг уурын салбартай болсноор аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд цаг уурын сүлжээ бий болсон.

1988 оны 03 сард товчоог Ус Цаг Уур Байгаль орчны газар, 1992  онд Байгаль орчны хяналтын газар, 1994 оноос УЦУОШТөв болгосон.

2009 оноос УЦУОШАлба болон үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо  тус алба нь  Технологийн хэлтэс, Мэдээлэл үйлчилгээний хэлтэс, Захиргаа аж ахуйн хэлтэсүүдтэй. Технологийн хэлтэст Цаг уурын хэсэг, ХАА-н цаг уурын хэсэг, Ус судлалын хэсэг, БОШЛ, Мөстөл судлалын хэсгүүд орно.  Мэдээлэл үйлчилгээний хэлтэст Урьдчилан мэдээлэх товчоо, холбоо сүлжээ, мэдээллийн дэд сан, хурын шимийн хэсгүүд орно.

Хөдөөгийн ус цаг уурын 9 өртөө, ХАА-н цаг уурын 7 харуул, ус судлалын 9 харуулыг мэргэжлийн удирдлагаар ханган ажилладаг. Эдгээрт нийт 91 ажилтан албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд  дээд боловсролтой цаг уурын инженер 23, цаг уурын техникч 7, мэргэжлийн курсээр бэлтгэгдсэн 61 ажилтан албан хаагчид ажиллаж байна.

ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Цаг уурын хэсэг: Тус салбар нь 1940 онд ХАА-н цаг ууртай хамтран байгуулагдсан ба 1997 оноос эхлэн ХАА-н цаг уураас бие даан салж автоматжуулсан боловсруулалтанд шилжин орсон. Одоо 1 инженер, 2 техникчтэй орон нутагтаа 9 өртөө, 7 харуулын цаг уурын ажиглалтын материалд онолын болон техникч шалгалт хийхийн зэрэгцээ өртөө харуулыг мэргэжлийн удирдлагаар хангаж уур амьсгалын горимын мэдээний санг бүрдүүлэн ажиллаж байна.

ХАА-н цаг уурын хэсэг: 1940 онд ХААЦУ-ын станц анхлан байгуулагдсан  1997 оноос эхлэн бие даан аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Одоо 1 инженер, 1 техникчтэй. Таримал болон бэлчээрийн  ургамалд цаг агаар, уур амьсгалын үзүүлж байгаа нөлөөг цаг уурын бүх өртөө харуулд тогтмол ажиглаж,  бэлчээрийн даац багтаамжийн ажиглалт судалгааг хийж, төр засгийн байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр хангаж байна.

Ус судлалын хэсэг: 1944 онд онд анх Ховд Буянт харуулыг нээн ажиллуулж усны ажиглалтыг хийж эхэлсэн. Увс аймгийн  цаг уурын товчооны ус судлалын салбарт харъяалагдаж байснаа 1990 оноос эхлэн Ховд аймгийн УЦУТовчоонд салбар болон нээгдэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ус судлалын 11 харуул ажиллаж хөтөлбөрт ажилд нь онолын болон техник шалгалтыг хийж мэдээллийн санд оруулахын зэрэгцээ усны харуулуудыг мэргэжлийн удирдлагаар ханган 1 инженер 1 техникчтэй ажиллаж байна.

БОШЛаборатори:

1988 онд агаарын бохирдолтыг хянах харуул нэртэй байгуулагдаж Агаар ус хөрсний цацрагийн хэмжилт, агаарын тунадас тоосонцорын сорьц, агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэлийн шинжилгээ хийж байгаад 2004 оноос эхлэн БОШЛ болон өргөжиж, агаарын чанарыг хянах, гадаргын усны бохирдолтын болон хөрсний  шинжилгээнүүдийг хөтөлбөрийн дагуу хийж гүйцэтгэж байна. 1 инженер, 2 техникчтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөстөл судлал

Мөстөл судлал өртөө нь Цамбагарав, Мөнххайрхан уулын мөнх цасны хайлалтыг судлах зорилгоор 2009 онд байгуулагдсан.  1 инженер мөстөл судлалын 2 харуултай үйл ажиллагаагаа явуулж байна.

ХОЁР: МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Холбоо сүлжээний хэсэг:

1984 онд анх телеграфын аппаратаар мэдээ, факсималь аппаратаар зураг хүлээн авч нягтруулгын төхөөрөмж ашиглан аймгийн холбооны сувгаар мэдээллийг дамжуулан ажиллаж байсан. 2004 оноос эхлэн сансрын холбооны “VSAT” нэгдсэн сүлжээ, 2012 оны 10 сараас эхлэн шилэн кабелийн сүлжээг ашиглан ус цаг уур орчны бүх төрлийн мэдээ мэдээллийг хүлээн авах, дамжуулах, шуурхай байдлыг ханган 1 инженер, 4 техникчийн орон тоотой ажиллаж байна.

Урьдчилан мэдээлэх товчоо:

Урьдчилан мэдээлэх товчоо нь 1983 оны 12 сард урьдчилан мэдээлэх хэсэг нэртэй байгуулагдаж цаг уурын нэгдсэн сүлжээг ашиглан дотоодын болон дэлхийн цаг уурын төвүүдээс дамжуулж буй бүх төрлийн зураг мэдээг хэрэглэж орон нутгийн ард иргэд, төр захиргааны байгууллагуудад болон иргэний агаарын тээвэрт шаардлагатай цаг уурын төрөл бүрийн урьдчилсан мэдээ, бүх төрлийн цаг агаарын гамшигт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээгээр үйлчилж байна.

Мэдээллийн сан:

2004 онд мэдээллийн сангийн зохицуулагчийн орон тоо бий болж ус цаг уур орчны нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх сангийн мэдээллээр байгууллага иргэдэд үйлчлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх хэсэг

2008 онд ирсэн цаг агаарт зориудаар үйлчлэх радарын машин

 2008 онд  “цаг агаарт нөлөөлөх туршилт үйлдвэрлэлт” нэртэй байгуулагдаж, зэвсгийн инженер 1, Радарын инженер 1, Техникийн инженер 1 бусад мэргэжлийн инженерүүдтэй хамтран “Ховд бороо” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.  724 XD  цаг уурын хөдөлгөөнт радар, хур тунадас нэмэгдүүлэх RVG-1 загварын газрын генератор зэрэг техникуудыг ашиглан аймгийн хэмжээнд хур тунадас нэмэгдүүлэн ган цөлжилтийг бууруулах арга хэмжээг авч ажиллаж байна.

ЗАХИРГАА АЖ АХУЙН ХЭСЭГ

УЦУОШАЛбаны  хөтөлбөрт ажлуудыг хийж гүйцэтгэхэд  удирдлага, санхүүгийн үйл ажиллагаагаар хангах ажлыг гүйцэтгэж байна. Дарга, Ня-бо, нярав,  жолооч, галч гэсэн орон тоотой үйл ажиллагаагаа явуулдаг.

Хөдөөгийн өртөө харуулууд нь:

Ажиглалтын хөтөлбөрөөс хамаарч 8, 3 хугацааны ажиглалт, ус судлалын харуулууд 2 хугацааны ажиглалтуудыг хийж цаг агаарын үзэгдлийг тасралтгүй  ажиглан бичиж уур амьсгалын мэдээллийн санг бүрдүүлэх, цаг агаарын бүх төрлийн урьдчилсан мэдээг албанаас авч орон нутгийн ард иргэд, аж ахуйн нэгжид үйлчлэх, ХАА-н таримал болон бэлчээрийн  ургамлын ажиглалт, орчны үзэгдэл зүйн ажиглалтуудыг  хийж мэдээний үр дүнг дээд газар дамжуулах үйл  ажиллагаа явуулж байна.

 
Find us on Facebook
Follow Us