Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2013 оны 4-р сарын 03, Лхагва гариг, 09:24

1924 онд Чандмань уул аймагт Мал эмнэлгийн хороо, 1927 оноос Булган, Буянт суманд өвс хадах морин станц, 1950 онд мал аж ахуйн машинт станц байгуулагдснаар Хөдөө аж ахуйн байгууллагын суурь тавигдаж 1953 онд аймгийн Гүйцэтгэх захиргааны мал аж ахуйн хэлтэс байгуулагдсан байна. 2000 онд ХХАА-н газар болон өргөжиж мал эмнэлэг, үржлийн алба, хүнс, газар тариалан, хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төв, санхүү, үйлчилгээний зэрэг 25 орон тоотойгоор ажил үүргээ хэрэгжүүлж байна.

2009 оноос Засгийн газрын шийдвэрээр ХХААЖДҮ-ийн газар нэртэйгээр мал эмнэлгийн алба, үржлийн алба, бодлого зохицуулалтын алба гэсэн албатай 24 орон тоотойгоор орон нутагт ХАА-н салбарын бодлогын хэрэгжилтийг хангаж байна.

2010 оноос “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд УИХ, Засгийн газрын шийдвэрээр сум бүрт МЭҮ-ийн тасаг байгуулагдаж 51 орон тоо нэмэгдүүлэн удирдлага, чиг үүргээр ханган ажилладаг.

УИХ, Засгийн газраас баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, ЖДҮ-лэл хөгжүүлэх, хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр, малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах хууль, эрх зүйн хэрэгжилтийг орон нутагт хангаж байна.

Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, ҮХАА-н сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, аймгийн тухайн жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг жил бүр зохион байгуулж хэрэгжилтийг хангаж байна.

2008 оноос “Монгол мал”, ЖДҮ-лэл, Хоршоо хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр, Хүнсний баталгаат байдал, Төмс, Чацаргана, Малын тэжээл зэрэг 10 гаруй дэд хөтөлбөр аймгийн ИТХ-аар батлуулсан нь сум, орон нутгийн хэмжээнд салбарын бодлогыг хэрэгжүүлэх чухал алхам боллоо.

2010 оноос аймгийн ИТХ-аар Ховд аймгийн Мал аж ахуйн салбарын бэлчээрийн менежементийг сайжруулах дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлуулан орон нутгийн хэмжээнд мөрдүүлэн ажилласнаар малын тоо толгой жил бүр өсөж, салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжийг бүрдүүлж өгсөн.

Мал эмнэлгийн алба: 

Аймгийн хувьчлагдсан болон хувийн 50 мал эмнэлэгт 42 малын их эмч, 11 бага эмч ажиллаж байгаа ба халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд жилд дунджаар 2,08  сая мал хамрагдаж байна.

Мал эмнэлгийн оношлогоо ариун цэврийн лаборатори: 

Мал эмнэлэг ариун цэврийн лаборатори нь жилд дунджаар 23,0 мянган малд халдварт паразиттах өвчний шинжилгээ хийж өвчний оношийг тогтоон баталгаажуулдаг.

Малын үржлийн алба:

Ховд аймгийн малын үржлийн алба нь ХХАА-н сайдын 2005 оны 03 тоот тушаалаар аймгийн ХХАА-н бүтцэд багтан малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах хууль малын үүлдэр угсаа чанарыг сайжруулах талаар гаргасан үндэсний хэмжээний хөтөлбөрүүд, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх орон нутагт үржүүлж буй нутгийн шилдэг омгийн малын удмын санг хамгаалах, тоо толгойг өсгөх, тархалтын хүрээг  өргөтгөх, хээлтүүлэгч бойжуулах цөм сүрэг бүрдүүлэх, мал аж ахуйг эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх  ажлын хүрээнд  үйл ажиллагаа явуулж байна.

Мал эмнэлэг үржлийн үйлчилгээний төрийн нэгж 17 суманд бүрэн бүрэлдэхүүнээр байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна.

Нийгэм эдийн засгийн үндсэн салбар болох МАА-н үйлдвэрлэлд 7,3 мянган малчин өрхөд хөдөлмөрийн насны 15,2 мянган хүн ажиллаж байна. 2013 оны эхний байдлаар 2038,4 мянган мал байна. Үүнээс тэмээ18,6, адуу 75,5, үхэр 100,7, хонь 758,2, ямаа 1085,3 мянга байна.

Улсын хөрөнгө оруулалт, төслийн шугамаар жил бүр инженерийн хийцтэй 15-31 худгийг шинээр гаргаж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлж байна.

 

 

 

 

Бэлчээрийн хортон шавьжтай тэмцэх зорилгоор жилд дунджаар 30,0-35,0 мянган га-д царцаа устгах ажлыг 6 аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлж хяналт тавьж ажилладаг.

 

Газар тариалан:

2012 онд газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байр хадгалах арга хэмжээ авч ажилласны үр дүнд 150 гаруй аж ахуйн нэгж, 3700 гаруй тариаланчид  үр   тариа   339,2 га-гаас 400,1 тн, төмс 1062 га-гаас 14469,7 тн, хүнсний   ногоо  887,6 га-гаас 1134,04 тн, тэжээлийн ургамал 543,5 га-гаас 1619,1 тн ургац, нийт 2832,3 га талбайгаас 27,8 мянган тонн ургац хураан авсан байна.  Манай аймаг сүүлийн 3 жилд 2700-3000 га-д тариалалт хийж 25,0-30,0 мянган тн ургац жил бүр хураан авч байна.

Сүүлийн жилүүдэд “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 2 тн биоялзмаг, 1300 м2 хүлэмжийн нийлэг хальс, өргөст хэмх 2 кг, шар лууван 20 кг, шар манжин 20 кг, хүрэн манжин 15 кг, бөөрөнхий сонгино 1 кг, урт сонгино 2 кг, сармис 5 кг, лооль 1 кг  стандартын шаардлага хангасан үрийг тариаланчдад нийлүүлсэнээр зохих үр дүнд хүрлээ.

Хөтөлбөрийн хүрээнд 39 аж ахуйн нэгж, 1234 өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуй эрхлэн 172,43 га-гаас 3691,9 тонн төмс, 123,36 га-гаас 1965,8 тн хүнсний ногоо, 61,8 га-гаас 59,1 тн жимс жимсгэнэ хураан авч, 9100 шил хүнсний ногоог даршилж боловсруулан зах зээлд борлуулж өрхийн дундаж орлогоо 317,0 мян/төг-өөр нэмэгдүүлсэн байна.

Чацаргана хөтөлбөрийн хүрээнд  2012 онд  82 ажлын байр бий болж  нийтдээ  54,04 га талбайд тариалалт хийгдэж 80,23 тн ургац хураан авсан.

Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор ХХААХҮЯ-аас  50 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 10 хүлэмжийг иж бүрэн усалгааны системийн хамт иргэдэд нийлүүллээ.

Хөдөөгийн сумдын мал аж ахуйн багт хадлангийн зориулалттай бага оврийн трактор олгохоор улсын төсвөөс 400 сая төгрөгийн тендер зарлуулан 50 бага оврийн хадлангийн зориулалттай тракторыг анжисын хамт багуудад олгож малчид, тариаланчдыг техникээр хангасан.

 

 

Хүнсний салбар:

Хүнсний үйлдвэрлэлийн салбарт хүн амыг тэжээллэг, чанартай, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангаж, эрүүл аж төрөх нөхцлийг бүрдүүлэх, Монгол брэндийн органик хүнсийг бий болгож гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц эдийн засгийн шинэ чадавхийг бүрдүүлэхэд чиглэсэн  “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөр хэрэгжиж байна.

Хүн амын хүнсний гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн махны хэрэгцээг  167.3%, сүүний хэрэгцээний 72.8%, гурилын хэрэгцээний 15.6%,  төмсний хэрэгцээг 182.8%,  хүнсний ногооны хэрэгцээний  95.3%-ийг  тус тус дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна.

Аймгийн төвийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мах нөөцлөн хадгалж, борлуулсан  аж ахуйн нэгжид урамшуулал олгож байна.

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн  91,2%-ийг эзэлж байна.

ХХААШУО нэвтрүүлэх төв:

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, сургалт, сурталчилгаа хийх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор 2004 онд Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төв байгуулагдсан. Уг салбарын экстейшний үйлчилгээнд 5000 гаруй хүн хамрагдсан байна.

Аймгийн  хэмжээнд 210 хоршоо, 250 бүлэг, нөхөрлөл  байгаагаас ХАА-н салбарт 80 гаруй хоршоо, 110 гаруй бүлэг, нөхөрлөл үйл ажиллагаа явуулж 2500 гаруй хүнийг түр болон бүр ажлын байраар ханган ажиллаж байна.

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 7.3 хувийг үйлдвэрлэж байна.

Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар

Утас: 7043 39 01

Факс: 7043 39 01

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 4-р сарын 30, Пүрэв гариг, 04:45
 
Find us on Facebook
Follow Us