Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАХ ТӨВ

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Говь-Алтай аймгийн Дарви сумын Дарвийн нуруу, Тонхил сумын нутаг Зүйлийн нурууг дамжин Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга, Дарви  сумын Дарвийн нуруу, Сутай  уулын орчмоор 1979-1980 онд олон улсын хөл хориот гоц халдварт өвчин  тарваган  тахлын нян удаа дараа илэрч байсан тул  уг  өвчинтэй  тэмцэх  байгууллага  байгуулах  тухай  БНМАУ-ын сайд  нарын  зөвлөлийн 1980 оны 3 сарын 7-ны  өдрийн 78 тоот  нууц  тогтоол  гарч улмаар Ховд аймагт 8-р сарын 20-ны өдөр ГАХӨЭССтанцыг байгуулах тухай аймгийн Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тогтоол, Эрүүлийг Хамгаалах Газрын даргын тушаалыг  гаргуулж 8 хүний орон тоотой анх байгуулагдсан.

Одоо Зоонозын өвчин судлалын төв нэртэй, амьтан судлал, Санхүү-аж ахуйн тасаг, Лабораторийн гэсэн 3 тасагтай. Захиргаа аж ахуйн тасаг нь менежер, ня-бо, нярав, сургалт хариуцсан мэргэлжилтэн, статистикч, сахиул гэсэн ажилтантай санхүү хангалтыг хариуцан ажилладаг.

Тус байгууллага нь 18 ажилтантай, 4-н хүн ажил хавсран хийж байгаа ба нийт 22 орон тоотой ажил үүргээ гүйцэтгэж байна.

Нийт ажилтнаас шинжлэх ухааны магистр-4, бакалавр-5, тусгай дунд боловсролтой-2, бүрэн дунд боловсролтой-5, бүрэн бус дунд боловсролтой-2 ажилтан байна.

 

 

Эрхэм зорилго:

Байгалийн голомтот халдварт өвчний эрсдэлгүй орчныг бүрдүүлэн, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар хүний өвчлөл, эндэгдлийг бууруулна.

Стратегийн зорилго:

  • Байгалийн голомтот халдвар өвчнийг тандах
  • Байгалийн голомтот халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх
  • Байгалийн голомтот халдварт өвчнийг оношлох, судлах, эрсдлийг багасгах

Эрхэмлэх үнэт зүйл:

  • Эрүүл энх, ажлын бүтээмж өндөр байх
  • Нэгдмэл удирдлага, арга зүйтэй байх
  • Ёс зүй, хариуцлагыг дээдэлсэн, хүнлэг энэрэнгүй, зөв харилцаа хандлагатай байх
  • Тусламж үйлчилгээ нь шуурхай, хүртээмжтэй аюулгүй байх
  • Үйл ажиллагаа нь тогтвортой, үр дүнтэй нээлттэй байх

Ажиллах зарчим:

  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгох
  • Өндөр мэргэшсэн, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтнээр хангагдах
  • Нөөцийг оновчтой, үр дүнтэй ашиглах
  • Үйл ажиллагаа нь байгалийн голомтот халдварт өвчний эрсдэлгүй орчныг бүрдүүлж, хүн амыг сэргийлэхэд туслах

ЗӨСТ-ийн үйл ажиллагааны онцлог

“БГХӨ-ний халдвар хамгааллын дэглэмийн заавар”-ын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг тусгай дэглэмт байгууллага.

Тус байгууллага 33 жилийн хугацаанд Ховд аймгийн нутагт (1981-2013)  байгалийн голомтот шинэ ба сэргэн тархаж буй халдварт 14 өвчнийг илрүүлээд байна.   

 

 

Үүнд:

1.Тарваган тахал-(PESTIS). ICD-9 020; ICD-10 A20.

2. Галзуу- (RABIES) (Хидрофоби).  ICD-9 071; ICD-10 A82.

3.Листериоз-(LISTERIOSIS)     ICD-9027.0; ICD-10 G32. 

4. Эризипелойд- Erysipelothrix rhusiopathiae

5.Лептоспироз-(LEPTOSPIROSIS). ICD-9 100; ICD-10 A27

6. Шүлхий-Picornoviridae

7. Баруун нилийн халдвар- (West Nile Fever) ICD-10 A92.

8.Шувууны томуу- (INFELUENZA) ICD-9 487, ICD-10 J.108  J11.

9. Ку-халуурал-(Q FEVER) ICD-9 083.0; ICD-10 A78.

10. Хулгана тахал-(TULAREMIA) ICD-9 021; ICD-10 A21.

11.Хуурмаг сүрьеэ-(ИЕРСИНОЗ)(YERSINIOSIS)  ICD-9027. 

12.Боом-(ANTHRAX)  ICD-9 022; ICD-10A22. 

13.Хачигт реккетсиоз- (RICKETTSIOSIS, TICK-BORNE)  ICD-9 082; ICD-10A77.

14. Хачигт боррелиоз- (LYME DISEASE)  ICD-9 104.8 088.81; ICD-10A69.2 L90.4.

 

Хаяг, байршил: Наран баг, Үйлдвэрийн район

Харилцах утас: 70433726, 70432391

И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

 
Find us on Facebook
Follow Us