You are here: Home Байгууллага ЗД-ын дэргэдэх Нийтийн номын сан

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

НИЙТИЙН НОМЫН САН

Ховд аймгийн Нийтийн номын сан 1938 онд аймгийн Гэгээрлийн бага хурлын 211 тоот тогтоолоор анх “Уншлагын газар” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Тухайн үед номын фонд гэх дорвитой зүйлгүй, ард иргэдээс цуглуулсан 500 орчим боть номтой, нэг орон тоотойгоор соёлын үрийг тарих анхны ажлын гараагаа эхэлж байжээ. “Уншлагын газар” нь өдгөө ажлын 2 байр, уншлага үйлчилгээний 8 тасаг танхимтай, фондондоо 70 гаруй мянган боть номтой, 18 ажилтантай, нэг ээлжиндээ 220 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадал бүхий орчин цагийн номын сан болон өргөжиж чаджээ.

Электрон каталог, цахим уншлага зэрэг номын сангийн шинжлэх ухаанд гарч буй сүүлийн үеийн ололт амжилтуудыг өргөн нэвтрүүлэх, интернэт мэдээллийн хүртээмжийг сайжруулах ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна.

Америк Монголын хамтын ажиллагааг дэмжих, хүүхэд залуучуудын Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2007 оны 03 сарын 26-28-ны өдрүүдэд АНУ-ын  Элчин сайдын яамтай хамтран ”Америкийн соёл мэдээллийн төв”-ийг байгуулав. 30,0 гаруй сая төгрөгийн өртөгтэй боссон энэ төв нь хүүхэд залуучуудад англи хэлний сургалт явуулахаас гадна Америк орны эдийн засаг, улс төр, соёл, урлагийн талаар мэдээлэл өгөх, гадаадын их дээд  сургуульд суралцах сонирхолтой оюутан сурагчид, иргэдэд  тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах нь туслах, зөвлөгөө өгөх зэргээр ажиллаж байна.

Уг төв байгуулагдсан цагаасаа эхлэн өрхийн орлого багатай боловч англи хэл сурах эрмэлзэлтэй сурагчдыг ”Access” тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулж суралцуулж байна. Хоёр жилийн хугацаатай  үнэ төлбөргүй суралцуулах уг сургалтанд одоогоор 60 сурагч хамрагдаад байгаа бөгөөд тэдгээр хүүхдүүд аймаг улсын олимпиад, хаврын элсэлтийн шалгалтанд тогтмол дээгүүр байр эзлэн амжилттай суралцаж байна.

 
Find us on Facebook
Follow Us