You are here: Home Байгууллага Их дээд сургуулиуд Политехник коллеж

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ХӨГЖИЛ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ

Хөгжил МСҮТ-ийг ХААИС-ийн Ховд дахь салбар сургуультай нэгтгэж, “Хөгжил” политехникийн коллеж болгон өргөтгөснөөр 2012-2013 оны хичээлийн жилд нийт 74 багш, 51 ажиллагсадтайгаар барилга уул уурхайн чиглэлийн 9, үйлдвэр үйлчилгээний 8, хөдөө аж ахуйн чиглэлийн 5 мэргэжлээр, 1440 суралцагсдад сургалт зохион байгуулж байна. Үүнээс мэргэжлийн дунд шатны сургалтанд 70 суралцагсад малын бага эмч, агрономийн мэргэжлээр баруун 5 аймгаас хүрэлцэн ирж суралцаж байна.

Элсэлтийн талаар:

Тус сургууль нь 2012-2013 оны хичээлийн жилд 21 мэргэжлээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж нийт 600 суралцагч элсэн суралцаж байна. Элсэгчдийн 50 хувь нь /300/ насанд хүрэгчид байгаагаас 278 нь мэргэжлийн анхан шатанд, 32 нь мэргэжлийн дунд шатны мэргэжлийн ангид элсэн орсон байна.

Төгсөлт, төгсөгчдийн ажил эрхлэлтийн талаар:

Тус сургууль нь 1997 оноос эхлэн Ховд аймагт мэргэжилтэй ажилтанг бэлтгэх сургалтыг явуулж, урт богино хугацааны сургалтаар жилдээ 500 гаруй мэргэжилтэй ажилчинг хөдөлмөрийн зах зээл дээр байршуулж байна. Сүүлийн 2 жилийн байдлаар 21 мэргэжлээр 988 иргэн төгссөнөөс 60,2% нь ажлын байраар хангагдаж 20% нь дэвшин суралцсан байна.

Сургалтын материаллаг бааз:

Дүрмийн сандаа 3 тэрбум 924 сая 244060 төгрөг бүхий 700 суудал бүхий хичээлийн 1, 2 байр , 350 оюутан амьдрах хүчин чадал бүхий 2 байр, биеийн тамирын зал, сургалт үйлдвэрлэл, судалгааны зориулалт бүхий 154 га газартай үйл ажиллагаа явуулж байна.

“Боловсролын хөгжлийн хөтөлбөр -III” төслөөс Биеийн тамирын техник хэрэгсэл, онолын болон дадлагын танхимын тавилга, ширээ, сандал нийлүүлж, “Цахим номын сан-мэдээллийн төв”, “Мэдээлэл харилцааны технологийн төв”-ийг байгуулж, түүнд шаардагдах орчин үеийн мэдээллийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл тавилга бүхий иж бүрэн хөрөнгө оруулалт хийгдлээ.

 

 
Find us on Facebook
Follow Us