You are here: Home Байгууллага Их дээд сургуулиуд Ховд Их сургууль

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ХОВД ИХ СУРГУУЛЬ

ХИС нь Монгол улс, бүс нутгийн дээд боловсролын байгууллагуудын цаашдын хөгжлийн чиг хандлага, зах зээлийн эрэлт, нийгмийн шаардлагын талаарх судалгааны үр дүнд суурилан хөгжлийн бодлого, хүрэх түвшингээ тодорхойлон "Ховд их сургуулийг 2008-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-г боловсруулан зорилго, зорилтуудаа шинэчлэн тодорхойлж, хэрэгжилт 60-65%-тай байна.

"ХИС-ийн хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр 2010-2015"-ийг хэрэгжүүлж нийт багш нарын 90%, үйлчилгээний ажиллагсадын 25% нь мэргэжил дээшлүүллээ. Сүүлийн 5 жилд нийт багш нарын 30% нь буюу 244 багш гадаадад мэргэжил дээшлүүлсэн байна.

Багш нарын дундаас өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтанд суралцагсдын тоо нэмэгдэж, Япон улсад 1, ОХУ-д 2 багш магистр, докторын сургалтад суралцаж төгссөнөөс гадна одоогийн байдлаар Япон улсад 2, БНХАУ-д 2, ОХУ-д 8 хүн докторантурт суралцаж байна.

2007-2012 оны хооронд 15 багш докторын зэрэг хамгаалсан ба одоо докторын зэрэгтэй 33 багш ажиллаж байна.

2007 оны байдлаар 21 мэргэжлээр бакалаврын, 8 мэргэжлээр магистрын, 2 мэргэжлээр докторын сургалт явуулдаг байсан бол 2012 онд 31 мэргэжлээр бакалаврын, 10 мэргэжлээр магистрын, 3 мэргэжлээр докторын түвшний сургалт явуулж байна.

Багшлах эрхийн болон сургуулийн өмнөх боловсролын багшийн хөрвөх сургалтууд шинээр нээж хичээллүүлэв.

Зах зээлийн эрэлт, нийгмийн шаардлагад нийцүүлэн сургалтын үйл ажиллагааг өргөжүүлж шинээр инженер, байгалийн шинжлэлийн 10 мэргэжлийн сургалтыг нээснээс гадна элсэгч багатай, зах зээлийн хөгжилд нөлөө багатай "Улс төр судлал" мэргэжлийг хаалаа.

ХИС өнгөрсөн түүхийн хугацаанд (1983-2012 онд) 30 мэргэжлээр бакалаврын зэрэгтэй 5500, магистрын зэрэгтэй 280, докторын зэрэгтэй 4, нийтдээ 5780 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсэн бөгөөд төгсөгчдийн 70 гаруй хувь нь боловсролын салбарт багш, сургуулийн удирдах ажилтнаар ажиллаж байна.

Инженерийн чиглэлийн сургалтуудыг эхлүүлж Компьютер, программ хангамж, Архитектур дизайн, Геологи зэрэг байгалийн шинжлэлийн мэргэжлийн сургалтуудын тоог нэмэгдүүлж, Физик, Хими, Математикийн мэргэжлийн ангиудыг нээн хичээллүүлж байна. Мөн зах зээлд нэн хэрэгцээтэй Бага ангийн багш, Менежмент, Нутгийн удирдлага зэрэг ангиудыг шинээр нээлээ.

Элсэгчдийн тоо буурах хандлага байгаад дүгнэлт хийж, элсэлт авах хүрээг өргөжүүлэн баруун таван аймгаас гадна Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг аймаг, хотуудаас элсэлт авдаг боллоо.

Хамтын ажиллагааны уламжлалаа өргөжүүлэн хөгжүүлж, ОХУ, Хятад, Казакстан, Солонгос, Герман, Тайван, Франц, Япон, Норвеги, Америк, Англи, Турк, Халимаг, Франц, Япон зэрэг орны 10 гаруй их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн, 20 гаруй сургууль, ЭШ-ний байгууллагатай хамтран ажиллах гэрээг шинээр байгууллаа.

Орос, Хятад, Япон, Солонгос, Турк зэрэг орноос жил бүр 30 орчим оюутан, магистрант суралцаж, Орос, Хятад, Япон, Солонгос, Америк, Швейцари, Герман зэрэг орноос жил бүр 8-10 зочин багш ажиллаж байна.

Төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааны чанар, хэлбэрийг өөрчлөн зохион байгуулж байна. Магистр, докторын түвшний сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хөгжлийн бодлого боловсруулан ажилласнаар магистрант 564, докторант 24, нийт суралцагчдын тоо 588 болж өслөө

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 4-р сарын 01, Даваа гариг, 11:42
 
Find us on Facebook
Follow Us