You are here: Home Байгууллага ЗД-ын дэргэдэх ССАЖ-ын газар

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗАР

Түүхэн замнал:

Манай байгууллага 1947 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр Ховд аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн дэргэд Биеийн тамирын хэрэг эрхлэх тасаг нэртэйгээр байгуулагдаж ирсэн түүхтэй. Ийнхүү байгуулагдсан цаг үеэсээ эхлэн олон ястан үндэстний ардын наадам, наадгай болон манай улсад шинэ тутам хөгжиж байсан цана, тэшүүр, гар бөмбөг, ширээний теннис, хөлбөмбөгийн спортыг хөдөлмөрчид, залуучууд хүүхдийн дунд өргөн сурталчилж хөдөлмөрчдийн чөлөөт цаг, бие бялдрын хүмүүжлийн ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн юм. Манай аймгийн тамирчид 1962 оны Монголын бүх ард түмний анхдугаар спартикадаас хүрэл медаль авсан түүхтэй билээ. Ховд аймагт анхны улсын аварга шалгаруулах тэмцээнийг чөлөөт бөхийн төрлөөр 1979 онд аймгийн хөгжимт драмын театрт явуулж хөдөө орон нутагт УАШТ зохион явуулах гараагаа эхэлжээ.

Биеийн тамир спортын газар нь одоо 20 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүх төрлийн секц дугуйланг хичээллүүлж байна.

Байгууллагын зорилго зорилт:

Биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг болгох замаар хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлж, биеийн тамир, спортын хөгжлийн түвшинг бүс, улс, олон улсын жишигт хүргэж, алдар цуутай тамирчид бэлтгэж тэднийг олон нийтэд сурталчлан ажиллахад оршино.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Ховд аймгийн нийт ард иргэдийн амьдралын хэв маягийн өөрчлөлт хөдөлгөөний хомсдол түүнээс шалтгаалан үүсэж буй сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн биеийн тамирыг бүх нийтийн үйлс болгох талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлж хүн амын дунд биеийн тамир, спортоор тогтмол хичээллэгчдийн хүрээг өргөтгөж их спортын тавцанд өндөр амжилт гаргахад чиглэнэ.

 

 
Find us on Facebook
Follow Us