You are here: Home Байгууллага ЗД-ын дэргэдэх Хөдөлмөрийн хэлтэс

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС

www.khovd.hudulmur.gov.mn

Хөдөлмөрийн хэлтэс нь Засгийн газрын 36 дугаар тогтоолоор байгуулагдан 25 орон тооны ажилтантай 3 албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Зорилго: Хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол сургалт, жижиг дунд үйлдвэрийг дэмжих замаар орон нутагт бий болох ажлын байр нэмэгдүүлэх үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад чанартай, хүртээмжтэй, шуурхай үзүүлэхэд оршино. 

 

Хэлтсийн эрх, үүрэг:

Хэлтэс нь дор дурдсан үүрэгтэй байна.

Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулиуд болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах;

Нутаг дэвсгэрийн хэмжээнд ажилгүй иргэн, ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй болон ажил олоход хүндрэлтэй иргэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдах иргэн болон үйлчилгээ үзүүлэгч, ажил олгогчийн бүртгэлийг хөтөлж, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулах;

Орон нутгийн хэмжээнд нийт ажлын байр, шинээр бий болсон, байхгүй
болсон болон сул чөлөөтэй ажлын байрны талаарх мэдээллийг ажил
олгогчоос гаргуулан авах;

Ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрны захиалга болон төсөл хөтөлбөрийн хүрээнд бий болж буй ажлын байрны талаарх мэдзэллийг ажил хайгчдад хүргэх, тэднийг тохирох ажлын байранд зуучлах;

Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээг иргэд, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, чиг хандлагын талаар мэдээ, мэдээлэл өгөх, ажилд мэргэжлийн лавлагаа, гарын авлагаар хангах;

Сургууль төгсөгчид болон залуучуудад мэргэжлийн боловсролын болон сургалтын байгууллагууд, үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулах аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээллийг хүргэх, хүсэлтийн дагуу сургалтад хамруулах;

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүртгэл, судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих, үзэсгэлэн яармаг зохион байгуулах;

Хувиараа болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, жижиг дунд бизнес эрхлэгчдийн хүсэлтийн дагуу төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан зээл олгохыг дэмжих тухай тодорхойлолт гарган банкинд хүргүүлэх, банкнаас зээл олгохоор шийдвэрлэсэн иргэнтэй гэрээ байгуулах, хяналт тавих;

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, нөхөрлөл, хоршоо, жижиг дунд бизнес эрхлэгчдэд бизнесийн хөгжпийн мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэлтийн сургалт явуулах, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын талаарх мэдээллийг хүргэх, үйлчилгээнд хамруулах;

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөр эрхлээгүй иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн түр хугацаагаар ажиллуулах нийтийг хамарсан ажлын хөтөлбөрийг орон нутагт зохион байгуулах;

Орон нутагт ажил зуучлах үйлчилгээ үзүүлэх хөдөлмөрийн хувийн бирж, хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулж байгаа байгууллагын үйл ажиллагаанд санал дүгнэлт гаргах, хяналт тавих;

Ажлаас халагдсан иргэнд зохих хууль тогтоомжийн дагуу ажилгүйдлийн тэтгэмж олгох, санал дүгнэлтийг гаргах;

Хөдөлмөрт бэлтгэх, ажил олоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдах иргэдийн.судалгааг гаргах, үйлчилгээ үзүүлэх, хяналт тавих, үр дүнг мэдээллийн санд оруупах, тайлагнах;

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлаар хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд санал өгөх, түүнтэй холбогдсон шаардлагатай мэдээллээр хангах, хяналт тавих;

Гадаадад ажиллах иргэдийг орон нутагт бүртгэх ажлыг зохион байгуулах,
мэдээллийг нэгтгэх, хүргүүлэх
.

Сум, хорооны хөдөлмөрийн ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, мэргэшүүлэх сургалтад хамруулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;

Төсвийн тухай хуулийн дагуу батлагдсан төсвийн хэмжээнд аливаа төсөв, санхүүжилтын гүйцэтгэлийг зарцуулах болон тайлагнах, баталгаажуулах;

Хэлтэс нь Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны биелэлт, явц, үр дүнг Хөдөлмөрийн яаманд мэдээлэх, тайлагнах;

Хаяг: Хөдөлмөрийн хэлтэс /хуучнаар Мянган угалзат зочид буудлын байр 2-р давхар/ Утас: 70432759:70438806

И-мэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

 
Find us on Facebook
Follow Us