You are here: Home Байгууллага ЗД-ын дэргэдэх СХЗХэлтэс

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

СТАНДАРТЧИЛАЛ ХЭМЖИЛЗҮЙН ХЭЛТЭС

Түүхэн замнал:

Ховд аймгийн Стандартчилал Хэмжил зүйн хэлтэс нь хөгжлийнхөө үе шат болгонд төр засгийн бодлогын хүрээнд тодорхой зорилтыг дэвшүүлж, аймаг орон нутгийнхаа худалдаа, эдийн засаг, нийгмийн хөгжил, бүтээгдэхүүний чанар, хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад зохих хувь нэмрээ оруулж байна.

Тус хэлтсийн үндэс суурь нь 1980 онд Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэд “Үнэ чанарын хэлтэс” нэртэйгээр МАХН-ын төв хороо, Сайд нарын Зөвлөлөөс “Улс ардын аж ахуйд бүтээгдэхүүний чанарын удирдлагын зохион байгуулалтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай 1979 оны 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилготойгоор байгуулагджээ.

Аймгийн хэмжээнд үнийн бодлогыг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн болон худалдаа, үйлчилгээний газруудын бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын удирдлагын шинжлэх ухааны үндэстэй системийг зохион байгуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байв. Тус хэлтэс нь дарга мэргэжилтэн гэсэн 2 орон тоотойгоор байгуулагдаж, даргаар нь Ч.Бямбажав, мэргэжилтэн С.Менеп нар ажилласан байна.

БНМАУ-ын Үнэ Стандартын улсын хорооны 1986 оны 7-р сарын 30-ны өдрийн 382-р тогтоолоор Хэмжилзүйн хяналтыг орон нутагт ойртуулж, хэмжүүр баталгаажуулалтыг хийх зорилгоор Ховд аймгийн үнэ, чанарын хэлтсийн дэргэд Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын нутаг дэвсгэрийн үйлдвэр байгууллагад ашиглагдаж байгаа механик, шугам өнцөг, хий шингэний хэмжүүр, хэмжих хэрэгслийн шалгалт засварын ажлыг гүйцэтгэх группийг Улсын хэмжилзүйн албыг удирдах ерөнхий газрын орон тоо, төлөвлөгөө, төсөвт багтаан, 1986 оноос эхлэн зохион байгуулан ажиллуулсан байна.

1988 оноос төр засгаас явуулсан стандарт, стандартчилалын ажлын хэмжээ ихээхэн нэмэгдсэн, Хэмжилзүйн хяналтыг орон нутагт ойртуулах зорилгоор “Стандарт чанарын хяналтын хэлтэс” нэртэйгээр зохион байгуулагдан үйл ажиллагаагаа явуулах болсон байна. Энэ үеэс тус хэлтэс нь орон нутгийн хэмжээнд үнийн асуудлыг хариуцахгүй болж бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанарын хяналт талдаа түлхүү анхааран ажиллах болсон.

Улс орон зах зээлийн системд шилжсэнээр түр хугацаанд 1992 оноос 1993 онд Аймгийн хурлын гүйцэтгэх захиргааны Эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтсийн дотор тасаг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсан байна. Дээрх 13 жилийн хугацаанд тус хэлтсийн даргаар Ч.Бямбажав ажиллажээ.

Зах зээлд шилжсэнээр нэр төрөл нь олширсон олон гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар хэрэглээний аюулгүй байдлыг хангах явдал чухлаар тавигдаж аймгуудад Стандартчилал хэмжилзүйн байгууллагуудыг бие даасан босоо удирдлагатай байгууллага болгон өөрчилсөн юм.

1993 онд Засгийн газрын тухай хууль батлагдаж шинэ бүтэц зохион байгуулалтанд орсноор Стандартчилал хэмжилзүйн төв болон үйл ажиллагаагаа явуулах болжээ. Даргаар нь С.Жанлав ажиллаж байв.

2009 онд Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс нэртэйгээр өөрчлөгдсөн ба үндсэн чиг үүрэгт өөрчлөлт гараагүй болно.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Стандартчилал хэмжилзүйн хэлтэс нь Монгол Улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай“ хуулиуд болон түүнтэй нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоол шийдвэр, дүрэм журмын хүрээнд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, хэмжих хэрэгслийг баталгаажуулах ажлыг өөрийн итгэмжлэгдсэн хэмжилзүйн 5 төрлийн лабораториудад түшиглэн явуулах үүрэг хүлээсэн Төрийн захиргааны байгууллага юм.

СХХ нь дарга-1, ня-бо-1, баталгаажуулалтын шинжээч-3, улсын шалгагч-3, стандартын салбар сан, сургалт сурталчилгааны мэргэжилтэн 1, бичиг хэрэг, хүний нөөцийн ажилтан 1, жолооч -1, галч сахиул- 3 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Манай хамт олон 2012 онд улсын төсвөөс 129.74 сая төгрөгийн санхүүжилтийг авч санхүүжилтийнхээ 18.801 сая төргөгийг өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдүүлсэн байна.

Эрхэм зорилго:

Аймаг орон нутгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд стандартчилал, чанар, баталгаажуулалт, хэмжилзүйн бодлого үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэхэд оршино.

Бидний уриа:

Таны амьдрах найдвартай орчинг бидний үйл ажиллагаа баталгаажуулна.

Баталгаажуулалтын үйл ажиллагаа:

- Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын алба нь орон нутагтаа 30 нэр төрлийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд баталгаажуулалт,

-Хэмжилзүйн лабораториуд нь цахилгаан, дулаан, даралт, хий шингэн, эзэлхүүн, механик цул гэсэн хэмжлийн дөрвөн төрлөөр баталгаажуулалт хийж байна.

-Стандартын салбар сангийн үйлчилгээ гэсэн үндсэн үйл ажиллагаа явуулдаг.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын алба нь:

Хэрэглэгчдийг зөв оновчтой сонголт хийхэд туслах, хуурамч бүтээгдэхүүн, буруу хэмжилтийн сөрөг үр дагавраас хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих замаар зах зээлийн эрүүл уур амьсгалыг бүрдүүлэх, хэмжих хэрэгслийн болон бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтаар дэмжлэг үзүүлэх зорилготой бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний болон хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэсэн 2 чиглэлээр баталгаажуулалт хийдэг.

Бүтээгдэхүүн ажил үйлчилгээний баталгаажуулалтын хувьд Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 127 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтанд орсон бүтээгдэхүүн, үйлчилгээнд заавал болон сайн дурын баталгаажуулалтыг гүйцэтгэдэг.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт гэдэг нь бүтээгдэхүүн /үйл явц, үйлчилгээг оруулаад/ нь тогтоосон шаардлагад нийцэж буйг хөндлөнгийн этгээд бичгээр батлах үйл ажиллагаа юм.

Үйлчилгээ /саун, халуун ус, үсчин, ШТС, зочид буудал, дэлгүүр,бөөний худалдааны төв, гуанз, амралт сувилалын газар, хими цэвэрлэгээ, нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ, авто машины оношлогоо, жуулчны бааз/

Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн

Экспортын бүтээгдэхүүн

Импортын бүтээгдэхүүн гэсэн 12 төрлийн 96 нэрийн бүтээгдэхүүн, 13 нэрийн ажил үйлчилгээг чанарын баталгаажуулалтанд хамруулж стандарт чанарын шаардлага хангасанд нь “Тохирлын гэрчилгээ” олгодог.

Тохирлын үнэлгээ-бүтээгдэхүүний баталгаажуулалтанд хамрагдсан орон нутгийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнээс Үндэсний стандартын шаардлага хангасан, технологи нь тогтворжсон бүтээгдэхүүн үйлчилгээнд “Үндэсний тохирлын тэмдэг”-ийг хэрэглэх эрхийг олгуулдаг.

Үндэсний тохирлын тэмдэг нь үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүнийхээ нэр хүндийг өсгөх, зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх замаар үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, улмаар үндэсний эдийн засгийн өсөлтийг хангаж бизнесийн таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Хэмжүүрийн баталгаажуулалтын хувьд:

ХНБХТХууль болон бусад хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан тогтоол шийдвэрүүдийг биелүүлэх, хэрэгжүүлэх, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах, тэдэнд хөнгөн шуурхай, гомдол чирэгдэлгүй чанартай үйлчилгээ үзүүлэхийг гол зорилгоо болгон ажилладаг.

Цахилгаан

Дулаан

Даралт

Механик цул

Хий шингэн гэсэн 5 төрлийн хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт хийж гэрчилгээ олгож байна.

Хэмжилзүйн үзүүлэлтийн бодит утгыг тодорхойлох батлах зорилгоор хийж байгааг энгийн үгээр хэлэхэд хэрэглээнд тохирох тэнцэх эсэхийг тодорхойлох тогтоож өгөх үйл ажиллагааг хэмжүүрийн баталгаажуулалт гэдэг.

Баталгаажуулалтыг хэмжилзүйн төв байгууллагаас хэмжүүрийн улсын шалгагчийн эрх авсан ажилтан эталон хэмжих хэрэгсэл ашиглан стандарт аргачлалын дагуу гүйцэтгэж алдааг тодорхойлно.

Шалгалтанд тэнцсэн тохиолдолд тухайн хэмжих хэрэгсэлд лац ломбо хийж улсын баталгааны гэрчилгээ олгодог.

Гэрчилгээнд улсын шалгагчийн хувийн дугаар гарын үсэг, тамга тэмдэг, мөн шалгалтанд тэнцсэн хэмжих хэрэгслийн хувийн дугаар, хэмжих хязгаар, хэдий хүртэл ашиглахыг зөвшөөрсөн хугацааг тодорхой бичиж өгнө.

Хэмжих хэрэгслэл нь мөнгөн тооцооны чухал хэрэгслэл учир улсын баталгаажуулалтанд заавал хамрагдах ба тогтоосон журмын дагуу хэмжих хэрэгслийн төрлөөс хамаарч баталгаажуулалтын хоорондын хугацаа 6 сар, 1 жил, 3 жил гэх мэт байдаг.

Хэмжих хэрэгсэл, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг баталгаажуулалтанд хамруулснаар: 

-Борлуулалтанд байгаа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд аюулгүй гэсэн баталгаатай болно.

-Үзүүлж буй үйлчилгээ нь үйлчлүүлэгчдэд стандартын шаардлагад нийцсэн тухай итгэл үнэмжлийг бий болгоно.

-Үйлдвэрлэгчид, жижиглэнгийн худалдаачид, бусад үйлчилгээ үзүүлэгчид нь зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнээ гарган таниулахад бүтээгдэхүүний баталгаажуулалт чухал ач холбогдолтой.

-Ямар нэгэн тооцоо тооцоолол үнэн зөв хийгдэнэ.

-Эмчилгээ оношлогоо зөв хийгдэнэ.

-Шинжилгээ судалгааны үр дүн үнэн зөв гарна

-Орон нутагт статистик мэдээ мэдээлэл үнэн зөв гарна

-Худалдаа үйлчилгээнд мөнгөн тооцооны эрсдлээс таныг хамгаална

-Технологийн шугам, тоног төхөөрөмж хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны шаардлага хангах нөхцөл бүрдэнэ.

-Техник тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа уртасч, эвдрэл гэмтэл багасах ач холбогдолтой юм.

Стандартын салбар сангийн үйлчилгээний хувьд: Монгол Улсад 6200 гаруй стандарт сонгох болон заавал мөрдөх хэлбэрээр батлагдан мөрдөгдөж байгаа бөгөөд манай байгууллагын салбар сан нь 1770 стандартаар ард иргэдэд үйлчилж байна. Үүнээс электрон хэлбэрээр 1543 стандарт, хэвлэмэл хэлбэрээр 227 стандарт хадгалагдаж байна.

Тус салбар сан нь ард иргэд аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудаас хэрэгцээтэй болон шинээр батлагдсан стандартуудын захиалга авч СХЗГ-т захиалан тухайн захиалагчдад түргэн шуурхай хүргэх үйлчилгээ үзүүлдэг.

Мөн та СХЗГ болон манай салбар сантай гэрээ байгуулан интернэтээс өөрт хэрэгтэй стандартыг авах боломж бүрдээд байна.

 

Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг, Стандартчилал Хэмжилзүйн Хэлтэс

Утас: 70433895          Факс: 70433895

И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

 
Find us on Facebook
Follow Us