Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА

Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 1991 онд 7 албан хаагч, 28 хоригдолтой, жирийн дэглэмтэй засан хүмүүжүүлэх ангиас эхлээд одоо 50 гаруй албан хаагчтай, Тогтоол гүйцэтгэх, Шийдвэр гүйцэтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, баруун бүсийн төвлөрсөн хорих анги бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болж 20 жил болжээ.

2011 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажлын байранд төсвийн 53 нэгж орон тоо баталснаас өнөөдрийн байлаар 53 албан хаагч / цэргийн орон тоонд офицер 23, ахлагч 25 , энгийн 5 албан хаагч ажиллаж байгаа ба цолны байдлаар авч үзвэл:

Дэд хурандаа-1, хошууч-4, ахмад-5, ахлах дэслэгч-4, дэслэгч-9, ахлах ахлагч-11, ахлагч-5, дэд ахлагч-9, энгийн-5, нийт офицер-23, ахлагч-25, дээд боловсролтой-38, тусгай дунд-7, бүрэн дунд боловсролтой-8, эрх зүйч мэргэжилтэй 27 албан хаагч ажиллаж байна. 35 хүртэлх насны залуу боловсон хүчин нийт бие бүрэлдэхүүний 50 хувийг эзэлж байна.

 

БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

Тус алба нь Монгол Улсын үндсэн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад холбогдох хуулиуд, хорих ангийн дотоод журам, хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам, Хууль зүй дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тушаал, заавар, журмыг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж байна.

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Тус алба нь Тогтоол гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих, баривчлах ялыг албадан эдлүүлэх, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр шүүхийн шийдвэрээр оногдуулсан торгох, эд хөрөнгө хураах, албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах, албадан хөдөлмөрлүүлэх ялыг биелүүлэх, Цагдан хорих шийдвэрийг биелүүлэх  чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж тус бүрийн чиглэлээр дараахь алба нэгжүүд ажиллаж байна.Үүнд:

1.         Захиргаа, санхүү

2.         Харуул хамгаалалт

3.         Цагдан хорих

4.         Баривчлах ял эдлүүлэх

5.         Нийгмийн ажилтан

6.         Эмнэлэг, үйлчилгээ

7.         Шийдвэр гүйцэтгэл

Оршин байгаа хаяг:

Ховд аймаг Жаргалант сумын Рашаант баг “Ямаат уулын энгэр”

Шуудангийн хаяг:

Ховд ШШГА 84000

Холбоо барих утас:

Ангийн жижүүрийн утас-7043-3646

Цагдан хорих байрны жижүүрийн утас-7043-3507

Хорих анги, Баривчлах ял эдлүүлэх байранд хоригдогсдын  эргэлт, уулзалтын өдөр:

-Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 10:00-18:00  цагийн хооронд

Цагдан хорих байранд хоригдогсдын эргэлт уулзалт авах өдөр:

-7 хоногийн Даваа, Баасан гарагийн  10:00-17:00   цагийн хооронд

Албаны даргын иргэдтэй уулзах өдөр:

-Ажлын өдрүүдэд 10-18 цагийн хооронд, алс хол, орон нутгаас ирсэн иргэдийг хүсэлтийн дагуу хүлээн авч уулзана.

Шийдвэр гүйцэтгэгч нарын иргэдтэй уулзах өдөр:

-Ахлах шийдвэр гүйцэтгэгч ажлын бүх өдрүүдэд,

-Шийдвэр гүйцэтгэгчид Даваа,Баасан гарагийн 09-18 цагийн хооронд иргэдийг хүлээн авч уулзана.

 
Find us on Facebook
Follow Us