Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2013 оны 3-р сарын 31, Ням гариг, 15:34

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР 2013 ОНД ХИЙГДСЭН АЖИЛ:

Аймгийн Засаг даргын 4 жилийн хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр нийт 42 заалт хэрэгжихээс 2013 онд хэрэгжүүлэх 23 заалтаас 100 хувийн биелэлттэй 4, 30 хувийн биелэлттэй 14, 10 хувийн биелэлттэй 5 заалтууд хэрэгжсэн байна.

Ховд аймагт төрөлт тогтвортой өсч, нас баралт хэвийн түвшинд байгаа нь хүн амын өсөлтийг хангахад нөлөөлж байгаа бөгөөд 2013 оны байдлаар 2364 эх амаржиж өмнөх мөн оны үеийнхээс 18 эхээр, шинээр 2372  нярай мэндэлж 21  хүүхдээр тус тус нэмэгджээ.

Төрөлжсөн болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ: 

Өнгөрсөн онд аймгийн төвийн БОЭТ, Булган сумын Нэгдсэн эмнэлгээр дамжуулан иргэдэд нарийн, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж,  компьютерийн томографф, дурангийн мэс засал, өнгөт уян дурангийн шинжилгээ, дижитал рентген зураг авалт, зүрх судас, эх барих эмэгтэйчүүд, эд эсийн зайн оношлогоо, цахим бүртгэл, үйлчилгээ, бөөрний диалез, хөхний рентген оношлогооны аппаратуудыг суурилуулан иргэдэд сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ үзүүлснээр Улаанбаатар хотод эмчлүүлэхээр явах иргэдийн тоо 2 дахин буурч 2014 он гараад 130-аад сая төгрөгийн нярайн түнхний мултрал, ургийн гажгийг эрт үед нь оношлох эхо аппаратуудыг суурилуулж, вирусын халдварыг оношлон ялгах Вирусологийн лабораторыг 120 сая төгрөгөөр байгуулаад байна.

Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ: 

2014 онд аймгийн төв, Булган суманд Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь 377.9 сая төгрөгийн төсөвтэйгөөр 50-иад мянган хүн амд үйлчилж байна. Хөдөөгийн 14 сумын эрүүл мэндийн төв, 1 сум дунд, 1 хөдөөгийн Нэгдсэн эмнэлгээр дамжуулан хөдөөгийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, сумдын эмнэлгийг 2-оос дээш эмчтэй ажиллуулж, Эрүүл мэндийн төвийг эхо, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, пульсоксиметр, зарим сумдын эмнэлэгт зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг зайлшгүй шаардлагатай багаж хэрэгслээр хангаж, цус шээс, биохими, цусан дахь сахар тодорхойлох, БЗДХ, ХДХВ-ын халдварыг илрүүлэх зэрэг 5-7 шинжилгээ хийдэг байсан бол 2013 он гараад 5 минутын хугацаанд 17 үзүүлэлтээр 25 хүнийг зэрэг оношлох хүчин чадал бүхий хуурай аргын биохимийн анализаторыг бүх сумдад олгосноор орон нутагтаа өвчнийг эрт илрүүлэх, эмчилгээнд эрт хамрагдах, оношлогооны нэр төрлийн олшруулсан үр дүнтэй ажил боллоо.

2014 онд 9 суманд зүрхний цахилгаан бичлэгийн аппарат олгох, 5 сумын гал тогоог иж бүрэн цахилгаан тоног төхөөрөмжөөр хангах, 4 сумын яаралтай тусламжийн машиныг шинэчлэх, Буянт сумын Эрүүл мэндийн төв, зарим сумдын эмнэлгийг өргөтгөх засварлах ажлуудыг хэрэгжүүлнэ.  Мөн аймагт 5 ортой хувийн эмнэлэг, 10 үүдэн эмнэлэг, 12 хувийн эмийн сан үйл ажиллагаагаа явуулж 121 ажилтан, мэргэжилтнүүд ажиллаж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн байдал: 

Эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх 4 байгууллага, 16 сумын Эмийн эргэлтийн сан, 12 хувийн эмийн сангаар эм, эмнэлгийн хэрэгслээр хангах  үйлчилгээг иргэдэд тасралтгүй хүргэж байна. БОЭТ болон сумдын эрүүл мэндийн төвийн стационарт хэрэглэгдэх эмийн тендрийг жил бүр зарлан 2013 онд 16 компани саналаа ирүүлж 12 эм ханган нийлүүлэх байгууллага шалгарч гэрээ байгуулан нийт эмийн 70 хувийг тендрээр нийлүүлсэн бол 2014 оны эмийн тендэрт нийт 15 эм ханган нийлүүлэх ХХК үнийн саналаа ирүүлж 12 компани шалгарч 26 багцаар нийт 692.5 сая төгрөгийн тендерийн эмийн гэрээ хийгдсэн нь нийт эмийн 75 хувьд хүрч өмнөх оныхоос 5 хувиар нэмэгдсэн дүнтэй байна.

Эрүүл мэндийн салбарын орчин нөхцлийг сайжруулах талаар: 

Сүүлийн 4 жилд эрүүл мэнд, биеийн тамир спортын салбарт 10 барилга, обьектыг шинээр барьж, 1 барилгын өргөтгөл, 8 барилга, обьектыг засварлан сумдын эмнэлгүүдэд “Эмгүй эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж 2013 онд Манхан сумын Эрүүл мэндийн төвийн мооргийн барилга, хашаа, БОЭТ-ийн барилгын засвар, хог хаягдлын байр, Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр барьж, Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийн барилга засварлах, Мөст, Цэцэг сумын эрүүл мэндийн төвийн халаалтын тогоог шинэчлэхэд нийтдээ 1084.0 сая төгрөг зарцууллаа. 2014 онд Буянт сумын Эрүүл мэндийн төвийг засварлах, БОЭТ-ийн халдвартын барилга, 75 ортой хүүхдийн эмнэлэг барих зэрэг томоохон хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөж холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлүүлэх талаар ажиллаж байна.

2014 ОНД ХИЙХ АЖИЛ:

Эрүүл мэндийн салбарын зорилт:

2014 онд аймгийн Эрүүл мэндийн салбар нь Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, Мянганы хөгжлийн эрүүл мэндийн зорилтын түвшинд хүрэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн асуудал:

Аймгийн Засаг даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр нийт 42 заалт хэрэгжүүлэхээс 2014 онд хэрэгжүүлэх 25 заалтыг  аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. Мөрийн хөтөлбөрт БОЭТ-ийн Халдвартын барилга, 75 ортой Хүүхдийн эмнэлэг барих, Буянт сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг засварлах зэрэг 7 барилга объектыг барих, засварлах, өргөтгөх, БОЭТ болон 4 сумын яаралтай тусламжийн машиныг шинэчлэх, вирусологийн лаборатори байгуулах, БОЭТ-ийн Бельгийн Засгийн газрын чадавхижуулах төслийг эхлүүлэх зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлнэ.

Эрүүл мэндийн салбарын бүтэц зохион байгуулалт:

Аймгийн хэмжээнд баг, сум, аймгийн шатлалд эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж буй 73 байгууллагад 1072 эмч, эм, эмнэлгийн мэргэжилтэн, үүнээс их эмч 169, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 510 үүнээс сувилагч  234, эх баригч 35, багийн бага эмч 69, лаборант 32 ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, үндэсний 12 хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцон биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллана.

Эрүүл мэндийн санхүү, төсөв:

Аймгийн эрүүл мэндийн салбар нь 2013 онд улсын төсвөөс 9.860.307.5 төгрөгийн төсөвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2014 онд 11.402.297.6 төгрөгийн төсөв батлагдаж төсөв урьд оныхоос 13.5 хувиар нэмэгдлээ. Нийт төсвөөс эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тухайлбал сумын эрүүл мэндийн төвд 3.282.470.0, өрхийн эрүүл мэндийн төвд 377.949.4 сая төгрөг хуваарилагдсан нь нийт эрүүл мэндийн салбарын төсвийн 32 хувийг эзэлж байна.

Орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээ:

“Өвчилсөн хойно нь эмчлэх бус өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх зарчмыг баримталж иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл дадал хэвшлийг бий болгох зорилгоор   2013 онд “Цахим эмнэлэг” хөтөлбөр хэрэгжүүлж, БОЭТ-д хүлээгдлийг бууруулах, цахим төхөөрөмжийг сайжруулахад 40.0 сая төгрөг, оношлогооны тоног төхөөрөмж авахад 95.6 сая төгрөгийн дэмжлэгийг орон нутгаас үзүүлсэн бол 2014 онд Эрүүл мэндийн чиглэлээр нийтдээ 170.0 сая төгрөгийн хөтөлбөр төсөл арга хэмжээ хэрэгжүүлж сумын Эрүүл мэндийн төвд Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат олгох, гал тогооны цахилгаан тоног төхөөрөмжөөр хангах зэрэг 5 чиглэлийн ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх болно.

Эрүүл мэндийн салбарт хэрэгжих хөтөлбөрүүд:

-Цахим эмнэлэг хөтөлбөр 2013-2016

-“Эмийн зохистой хэрэглээний загвар аймаг” хөтөлбөр 2013-2016

-“Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг чадавхижуулах” хөтөлбөр 2014-2016

-“Амны хөндийн эмгэгийг эрүүлжүүлэх” хөтөлбөр  2014-2016

-“Нийгмийн эрүүл мэнд”  үндэсний хөтөлбөрийг  орон нутагт хэрэгжүүлэх хөтөлбөр 2013-2016

 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 2-р сарын 27, Пүрэв гариг, 05:05
 
Find us on Facebook
Follow Us