Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАР

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР 2013 ОНД ХИЙГДСЭН АЖИЛ:

Хүн ам, нийгмийн халамжийн чиглэлээр:  

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж, үйлчилгээнд хамрагдах ёстой 22387 иргэдийг хуулийн дагуу тодорхойлж, зорилтот бүлгүүдэд хүргэх арга хэмжээг авч ажилласнаар 6.8 тэрбум төгрөг зарцуулж, ”Цагаан-Уул” ахмадын амралт сувиллын газарт 185 ахмад настанг амраан сувилж, 2959 ахмадад  418.2 сая төгрөгийн тусламж, хөнгөлөлт үзүүлээд байна.

 

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэний нийгмийн байгууллагуудыг шалгаруулах тендер зарлан, хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдэд сэргээн засах үйлчилгээг аймгийн “ХБХЭЭ-ийн Холбоо” ТББ-аас гэрээгээр гүйцэтгүүлж, 2.1 сая төгрөгийн санхүүжилтыг Нийгмийн халамжийн сангаас олгов.

 

2013 онд нийгмийн халамжийн сангаас 1.1 тэрбум  төгрөгийн санхүүжилт буцаан татагдсан нь нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийг 479 хүнээр буюу 471576.3  мянган төгрөгөөр илүү төлөвлөсөн байна. Учир нь 2012.07.01-ээс эхлэн мөрдөгдөж байгаа Нийгмийн халамжийн тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй 400 хүнд халамжийн тэтгэвэр тогтоохоор төлөвлөсөн боловч энэ онд зөвхөн 11 хүн тэтгэвэр тогтоолгосон шалтгаантай байна.

 

Энэ онд 1006 өрхийн 6339 иргэн хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагдаж 762 өрх цаасан эрхийн бичгээр 244 өрх цахим эрхийн бичгээр нийт 44 хүнсний дэлгүүр иргэдэд үйлчилж, 583.2 сая төгрөгийг зарцууллаа.

 

“Орлогыг орлуулан тооцох арга”-аар өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг хийж, нийт 18639 өрх хамрагдлаа. Мөн салбар дундын мэдээллийн сан үүсгэх ажлыг зохион байгуулж, дээрх ажилд 150 тоологч ажиллав.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Оролцоог бодит болгоё” сарын аян зарлан, “Хөгжлийн бэршээлтэй иргэдийн хөгжил хамгаалал, тулгамдсан асуудлууд” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулж, 2013-2016 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж 5 сая төгрөгийн санхүүжилт олгов.

 

2013 онд Жаргалант сумын өндөр настнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих журам гарган мөрдүүлснээр 610 ахмадууд хамрагдаж байгаа бөгөөд  хөгжлийн бэрхшээлтэй 150 иргэний судалгааг гаргаж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээвэрээр үнэ төлбөргүй зорчиход нийт 30.0 сая төгрөгийг 2014 оны улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авлаа.

 

2014 онд нийгмийн халамж үйлчилгээг 21988 иргэнд нийт 7 тэрбум 340,6 сая төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

 

Нийгмийн даатгалын   чиглэлээр:  

Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх, даатгалын үйлчилгээг чанартай хүргэх, хамрагдалтыг өргөтгөх, замаар сангийн үйл ажиллагааны бие даасан байдлыг хангах зорилтыг хүрээнд  даатгалын үйлчилгээг нэг цэгээс үзүүлж, 8793 иргэдийг тэтгэвэр, тэтгэмжид хамруулж, шимтгэлийн орлогын төлөвлөгөөг 96.3 хувиар биелүүллээ.

 

“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу 18306 иргэн буюу 107%-ийн хамрагдалттай байгаа бөгөөд уг хуулинд хамрагдсан иргэдийн шимтгэлийн орлогод  803.4 сая төгрөг төвлөрөөд  байна.

 

Энэ онд  10217 тэтгэвэр авагч иргэний тэтгэвэрт 19.2 тэрбум төгрөг, 573 иргэнд ХЧТА-ны тэтгэмж 53.5 сая төг,710 эхийн жирэмсэн амаржсаны тэтгэмжид 711.4 сая төг, 284 иргэний оршуулгын тэтгэмжид 85.2 сая төгрөгийг тус тус олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 102534 хүнд үзүүлж, эрүүл мэндийн даатгалын хураамж төлүүлэх, зөвлөгөө өгөх болон бусад үйлчилгээг хөнгөн шуурхай чирэгдэлгүй үзүүлж байна. Аймгийн БОЭТ болон хувийн хэвшлийн эмнэлгүүд, эмийн эргэлтийн сангуудад нийт 2857097.1 мян.төгрөгийг батлагдсан хуваарийн дагуу олголоо.

 

Тайлангийн хугацаанд 89 аж ахуйн нэгж шинээр бүртгүүлж заавал даатгуулагчдын тоо 1161 хүнээр, сайн дурын даатгалд 636 хүн хамруулан, эрүүл мэндийн даатгал 3894  даатгуулагчаар нэмэгдээд  байна.

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө хүлээгдэж буй гүйцэтгэлээр 102 хувийн биелэлттэй гарах нөхцөл бүрдсэн боловч орон нутгийн зам, барилгын зарим компаниудад улсын төсвийн гүйцэтгэлээр хийгдсэн тендэрийн ажлуудын хөрөнгө оруулалт удааширснаас 650 гаруй  сая төгрөгийн шимтгэлийн өр авлага үүсээд байна.

 

Нийгмийн даатгалын хуулийн сурталчилгааг тогтмол явуулж хэвшсэн нь даатгалын хүрээ тэлэхэд нөлөөлж, ”Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хуульд хамрагдагсад үргэлжлүүлэн сайн дурын даатгалд даатгуулах  иргэд нэмэгдэж байгаа  үр дүнтэй үзүүлэлтүүд байна.

 

2014 онд заавал болон сайн дурын даатгалд 6089 иргэн, мөн 2413 малчдыг шинээр  нийгмийн даатгалд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:  

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг ажил хайгч, ажил олгогчдод хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх үүднээс ажилд зуучлах бүртгэл мэдээллийн Е-бирж /электрон киоск/-ийг хөдөөгийн 8 сум, аймгийн төвд байрлуулах, “Ажилтай орлоготой-Ховд хүн” хөдөлмөрийн яармаг, “Хөдөлмөрийн бага чуулган” зохион байгуулах зэрэг цогц арга хэмжээнүүдийн үр дүнд байнгын ажлын байранд 1203, түр ажлын байранд 293, улирлын чанартай ажлын байранд 335, нийт 1831 иргэнийг ажилд зуучилж, 1530 иргэн шинэ ажлын байраар хангагдлаа.

 

“Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хоршоо нөхөрлөл байгуулах иргэнийг  дэмжих” хөтөлбөрт 112 төсөл хүлээн авч, 2 нөхөрлөл, 48 иргэнд нийт 60 сая төгрөг олгож нийт 61 ажлын байр,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт нийт 212 төсөл хүлээн авч, хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн 29 иргэнийг хамруулж нийт 25 сая төгрөгний санхүүжилт олгож, 29 ажлын байрыг шинээр бий болгосон байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй мэргэжилгүй, мэргэжлийн ур чадвар доогуур 464 иргэнийг 13 мэргэжлийн төрлөөр хөдөлмөр эрхлэлтийн сургалтанд хамруулснаас 114 иргэн ажлын байраар хангагдсан байна.

 

40-өөс дээш болон ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт сум бүрээс 5 иргэн, Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт сум бүрээс сургууль завсардсан 3 иргэн, Эзэнтэй монгол хөтөлбөрт сум тус бүрт нэг нэг иргэнийг хамрууллаа.

 

Аймгийн төв, бүх сумдад “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд 60 иргэнийг түр ажлын байраар хангаж, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 5 сумын 25 залуу малчныг сургалтанд хамруулж, мал худалдан авч өгөх ажлыг зохион байгуулсны үр дүнд нийт 50 байнгын ажлын байр бий болоод байна.

 

“Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй зам, барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх төслийн хүрээнд нийт 39 компаниас 406 ажлын байрны захиалга хүлээн авч, ажилгүй, мэргэжилгүй иргэдийг бүртгэн, ажил олгогчтой гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, ойжуулалт 29, барилгын засал чимэглэлчин 42, гагнуурчин 14, бетон арматурчин 24, мужаан 13, сантехникч, өрлөгчин, хүнд машин механизмын операторчин 43, цахилгаанчин 19 нийт 253 хүнийг дээрх 9 мэргэжлээр суралцуулж байнгын ажлын байраар хангалаа.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян зарлаж, нээлттэй хэлэлцүүлэгт 25 аж ахуйн нэгжийн 75 төлөөлөл оролцож, тайлангийн хугацаанд  60 аж ахуйн нэгж байгууллагын 827 ажилтанд зөвлөгөө мэдээлэл өгч, 7 аж ахуйн нэгжид  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл  ахуй”  сэдэвт  8 цагийн сургалтыг ажил олгогч болон ажилтныг хамтад нь оролцуулан зохион байгууллаа.

 

ЖДҮХСангийн төсөлд хамрагдахаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс 130 төсөл хүлээн авсан бөгөөд ирсэн бүх бизнес төлөвлөгөөнүүдийг салбараар ангилан,   иргэдээр өөрсдөөр нь төслөө нь хамгаалуулах уулзалтуудыг зохион байгуулж, цаг хугацааны хувьд яаралтай, шийдвэрлэх шаардлагатай ажлын байр барих болон барилгын салбарын төслүүд, 4 улирлын хүлэмж бий болгох, гутлын үйлдвэр, ноос боловсруулах зэрэг 16 төслийг дэмжин 500.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Сум хөгжүүлэх сангийн зээлэнд 18 төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээний 291 төслийн хүрээнд  412 ажлын байр бий болсны 350 нь байнгын ажлын байр байна. Зээлийн төслүүдийн хэрэгжилтэнд бүх сумдыг хамруулан хяналт, мониторинг хийж үйл ажиллагаатай нь танилцан зөвлөгөө өглөө.

 

2013 онд ОХУ-ын Алтайн хязгаарын Кош-Агачийн районд олон улсын анхдугаар үзэсгэлэн худалдаанд ЖДҮС-ийн зээлд хамрагдсан 18,  БНХАУ-ын Шинжан Уйгарын Үрүмчи хотод жил бүр зохион байгуулагддаг Евро Азийн олон улсын техник технологийн үзэсгэлэн худалдаанд 8 аж ахуйн нэгж, иргэнийг оролцуулах ажлыг зохион байгуулав.

 

Түүнчлэн “Олон улсын эсгий, эсгий урлаачдын форум, үзэсгэлэн яармаг”-ийг зохион байгуулж, уг үйл ажиллагаанд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улс, Тувагийн  төлөөлөгчид болон Ховд, Говь-Алтай аймгуудын нийт 85 эсгий урлаачид  бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, форумд оролцлоо.

 

2014 онд 1600-аас доошгүй ажлын шинэ байр, 1500 иргэнд ажил, мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө өгөх, 1800 хүнийг ажилд зуучлах, 200 хүнийг орон нутгийн чанартай ажилд, 110 хүнийг ногоон ажлын байранд ажиллуулж, сургалтын дараах ажлын байрны хангалтыг 70 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

“Хүүхэд гэр бүлд зөвлөгөө өгөх төв” 

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрээсээ дайжсан хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах, түр байрлуулан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор  2007 онд Цагдаагийн газрын дэргэд “Хүүхэд гэр бүлд зөвлөгөө өгөх төв” байгуулагдсанаас хойш нийт 200 гаруй иргэд үйлчлүүлж, 500 гаруй иргэд зөвлөгөө аваад байна.

Ахмадын “Цагаан Уул” амралт сувиллын цогцолбор 

2012 онд НХҮХ-ийн дэргэдэх ахмадын “Цагаан уул” амралт сувиллын цогцолборт 19-н ээлжээр 347 ахмад настан үйлчлүүлснээс хөдөөгийн 16 сумын 212 ахмад настан хамрагдав. Амрагчдад улалмжлалт аргаар сэргээн засах үйлчилгээ үзүүлэхээс гадна урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулах, олон үндэстэн ястны өв соёлын хүрээлэн, орон нутгийг судлах музей, Ганданпунцагчойлон хийд, хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн зэрэг түүх дурсгалт газруудаар аялуулах, зөв зохистой хоол хүнсээр үйлчлэх, цаг үеийн холбогдолтой мэдээлэл өгөх зэрэг нийгмийн цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн төв 

Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангах, ТББ-уудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн төв”-ийг 2012 оны 11 сараас нээн ажиллуулж байна. Мэдээллийн төвөөр одоогийн байдлаар нийт 40 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлж, ТББ-уудын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох мэдээллүүдийг аваад байна. Цаашид мэдээллийн төвийг интернэт сүлжээнд холбох,  үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх арга хэмжээ авч байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалт сувиллын  төв 

Анх 2004 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн санаачлагаар аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд “Итгэл” төвийг байгуулан  Английн хүүхдийг ивээх сан, Их Британи, умард Ирландын нэгдсэн вант улсын санхүүжилтээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Улмаар үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээ шаардлагаас үүдэн 2011 онд Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ” төслийг хэрэгжүүлж БОЭТ-ийн дэргэд тусдаа байр засварлан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм.

Мөн тус төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2012 онд аймгийн орон нутгийн төсвөөс 15.0 сая төгрөгийн багш, үйлчлүүлэгчийн цалинг олгож, 2 бариа гэр олгож байгалийн хүчин зүйлтэй уялдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг чийрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлжээ.





 
Find us on Facebook
Follow Us