You are here: Home Байгууллага ЗД-ын дэргэдэх ХГБХ-ийн хэлтэс

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ХҮҮХЭД , ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Түүхэн замнал

Засагт хан аймгийн Цэцэг нуурын хошууны дэргэд “Тэнхим” нэртэйгээр 1924 оны намар 26 сурагч, 1 багш, 2 гэртэй анхны сургууль байгуулагдсан нь Ховд аймгийн олон ястны соёл, боловсролын эхлэл болсон билээ.

1925 онд Чандмань уул аймгийн яамны бага сургууль Улаангомд байгуулагдсан ба улмаар 1927 онд Ховдод нүүдэллэн ирж, түүний дэргэд хойчийг залгамжлагч багачуудын пионерийн 91 дүгээр бүлэг байгуулагдсанаар баруун хязгаарт хүүхдийн хөдөлгөөн анх үүссэн түүхтэй.

1930 онд аймгийн ХЗЭ-ийн хорооны дэргэд аймгийн пионерийн товчоо байгуулагдан одоогийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн бага сургуулиудын  дэргэд пионерийн бүлгүүдийн ажлыг зааварлан зөвлөх болжээ.

1958 онд МХЗЭ-ийн төв хорооны 4-р бүгд хурлаар пионерийн байгууллагыг бэхжүүлэх талаар асуудал хэлэлцэн орон нутгийн пионерийн зөвлөлүүдийг аймгийн ХЗЭ-ийн хорооны дэргэд байгуулан пионерийн ажлыг ХЗЭ-ийн 2-р нарийн бичгийн дарга, зааварлагчдын хамт хариуцан ажиллаж байв.

1980 оны 3 сараас аймгийн ХЗЭ-ийн хороонд аймгийн пионерийн зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байгаад улс төр, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтэй уялдан 1990 оноос удирдлага санхүү, аж ахуйн хувьд бие даан ажиллаж ирлээ.

1990-1996 он хүртэл Хүүхдийн байгууллага

1997-2000 он хүртэл Хүүхэд залуучуудын газар нэртэйгээр залуучуудын ажлыг давхар хариуцаж гүйцэтгэн ажиллах болсон.

2000 оноос Хүүхдийн төлөө төв болон дан ганц хүүхдийн асуудал хариуцан ажиллаж, 2008 оны 6 сараас Хүүхэд залуучуудын ордон ашиглалтад орсноор 2009 оноос Хүүхдийн төлөө хэлтэс, 2012 оны 09 сараас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс болж үйл ажиллагаагаа явуулж байна.

Зорилго: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоонд гарч буй өөрчлөлт шинэчлэлтэй уялдан ирээдүйн хөгжлийг хангах гол нөөц хүч болох хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх, тэдний эсэн мэнд бойжих, сурч боловсрох, аж төрөх таатай нөхцлийг хангахад төр засгийн бодлого, олон улсын гэрээ, конвенцтой уялдуулан үйл ажиллагаагаа явуулах

Зорилт: Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагаанд хүүхэд багачууд, тэдний эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид, хууль ёсны бусад төлөөлөгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнуудыг татан оролцуулж хамтран ажиллах, сум орон нутгийн хүүхдийн асуудал хариуцсан ажилтнуудад арга зүйн туслалцаа үзүүлэхэд чиглэгдэнэ.

Үйл ажиллагааны чиглэл:

Хүүхдийн эрхийн төлөв байдлын судалгаа хийж илэрсэн зөрчилд тохирох арга хэмжээ авч явуулах

•           Хүүхэд, олон нийтийн гомдол санал хүсэлтийг хүлээн авч тэдний эрх зөрчигдсөн эсэхэд зөвлөгөө өгөх

•           Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сургалт, уулзалт, ярилцлага зохион байгуулах

•           Хүүхдийн эрхийн чиглэлээр товхимол гарын авлага, зурагт хуудас, сонин зэрэг материал хэвлэн гаргах

•           Хүүхдийн нэр хаяггүй “Итгэлтэй утас” ажиллуулан тулгамдаж буй асуудлаар нь зөвлөгөө өгөх

•           Хүүхэд өсвөр үеийнхний өөрийн удирдлагын байгууллагыг дэмжин хөгжүүлж, арга зүйн туслалцаа үзүүлэх

o          Хүүхэд өсвөр үеийнхнийг хөгжүүлэх, авъяас чадварыг нээн илрүүлэх төрөл бүрийн дугуйлан сургалтуудыг зохион байгуулах

o          Хүүхдийн эрхийн хууль, олон улсын гэрээ, конвенцийг олон нийтэд сурталчилан таниулах

o          Хүүхдийн талаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжийг дэмжин туслах

o          Хүүхэд өсвөр үеийнхний эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэдэнд зөвлөгөө өгч сургалт, сурталчилгаа явуулах

o          Хүүхдийн урлаг спортын төрөлжсөн арга хэмжээ зохион байгуулах

o          Нийгмийн олон талт үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах явдлыг дэмжих замаар хөгжлийн бэрхшээлтэй болон нэн ядуу өрх, тэдний хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах

o          Нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, хараа хяналтгүй эмзэг бүлгийн хүүхдийг асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх санаачлага гаргасан хувь хүмүүс, гэр бүлийг урамшуулан дэмжих

o          Төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурынхны хамтын ажиллагааг дэмжин ажиллах

Хүүхэд өсвөр үеийхнийг хөгжүүлэх дугуйлан

Урлагийн

  • Дуулаач
  • Төгөлдөр хуур
  • Спорт болон цэнгээнт бүжгийн сургалт
  • Ардын бүжгийн сургалт
  • Морин хуур
  • Драм -хөтлөгч
  • Ятга хөгжим
  • Ёочин хөгжим

Хэлний

  • Хятад хэл
  • Англи хэл

Уран бүтээлийн

  • Илтгэх урлаг
  • Уран зураг, урлан бүтээх сэтгэлгээ хөгжүүлэх дугуйлан
  • Шатар даам
  • Компьютер-Интернэтийн сургалт

 

Ерөнхий эрдмийн хичээлийн

  • Бага ангийн хүүхдийг чадваржуулах сургалт
  • Математик
  • Физик

САРНЫ СОНАТ ЭГШИГЛЭЖ, СЭРГЭЛЭН ЗАЛУУС ДЭГЛЭГДСЭН, СОНГОДОГ НЭГЭН ӨРГӨӨ...

Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагт нь зориулсан сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаагаар тэдэнд гоо зүйн боловсрол мэргэжлийн баримжаа олгох, хамт олны дунд төлөвшихөд нь туслах, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

Хүүхдийг тал бүрээр хөгжүүлэх, тэдний сонирхол, авьяас чадварыг нээн илрүүлэх, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багш, эцэг эх, гэр бүлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө явуулж буй үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2008–2012 оны хичээлийн жилд нийт 14-19 төрлийн дугуйлан хичээллэж 4179  хүүхэд хамрагдсан байна.

Жилд 3 ээлжийн элсэлт авч нэг ээлжиндээ 220-358 хүүхэд хамруулж, сүүлийн 3 жилийн хугацаанд хагас, бүтэн өнчин болон аймгийн халамжийн төвд амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй, аймаг, улс, бүс, олон улсын уралдаан тэмцээнд түрүүлсэн амжилт гаргасан,  амьдралын баталгаажих түвшингээс бага орлоготой өрхийн, хүүхэд хөгжүүлэх, нийгэмшүүлэх хөтөлбөрт хамрагдаж буй хүүхэд зэрэг нийгмийн олон давхаргын айл өрхийн хүүхдүүдийг 50–100%-ийн хөнгөлөлттэй нөхцлөөр сургаж, энэ хүрээнд 931 хүүхэд хамрагдан сонирхсон дугуйландаа суралцсан байна. Одоогийн байдлаар Хүүхдийн ордонд 2013 оны өвлийн 1-р ээлж хичээллэж 14 төрлийн дугуйланд 220  хүүхэд хичээллэж байна. Үүнд :

ЕРӨНХИЙ ЭРДЭМ, ХЭЛНИЙ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТУУД

Англи, Хятад хэлний анхан, дунд шатны сургалтанд хэл сурах сонирхолтой хүүхэд залуучууд суралцах бөгөөд гэр бүлээрээ хандаж суралцах боломжтой. Хятад хэлний 1, 3, 5 дахь өдрүүдэд 15 цагаас хичээллэж байна.

Бага ангийн хүүхдийг чадваржуулах сургалт хичээллэж сургалтаар  ЕБС –ийн 1-5-р ангийн сурагчдад Математик болон Монгол хэлний хичээлээр сургалтын стандартаас хоцорч болзошгүй сурагчдад хоцрогдол арилгах чиглэлээр нэмэлт давтлага өгч байна. Математик болон Сэтгэх чадварын төрлөөр гүнзгий шатанд олимдиадад бэлтгэх зорилгоор ахисан шатны давтлага өгнө.

 

УРАН БҮТЭЭЛИЙН ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТУУД

Хүүхэд, залуучууд, гэр бүлд зориулсан компьютер интернэтийн хэрэглээний чадвар олгох сургалт өдөр бүр өглөө, өдрийн ээлжээр хичээллэж байна.

Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчилан дэлгэрүүлэх, бага насны хүүхдийн  авьяас билгийг нээн сэтгэн бодох үйлийг хөгжүүлэх, ирээдүйн шатрын мастеруудыг бэлтгэхэд сургалтын гол зорилго оршино. Сурах сонирхолтой 6- 18 насны хүүхдийг өөрийн  хүсэл сонирхлыг харгалзан үзэж элсүүлнэ. 1,3,5 өдрүүдэд хичээллэж байна.

Уран зураг, урлан бүтээх чадвар олгох, сэтгэхүй хөгжүүлэх дугуйланд  зураг зурах, цаас болон баримлаар урлал хийж сурах сонирхолтой 5-18 насны хүүхдүүд өөрийн хүсэл сонирхлоор суралцана. Дугуйлан 2,4,5, өдрүүдэд 13.30, 09.30 цагаас хичээллэж байна.

УРЛАГИЙН ТӨРЛИЙН СУРГАЛТУУД

Дэлхийн сонгодог хөгжмийн хаан ”ТӨГӨЛДӨР ХУУР” хөгжмийн сургалтаар сурах сонирхолтой хүүхэд багачуудыг тодорхой шалгуурын дагуу шалган авч элсүүлэн тэдний авьяасыг хөгжүүлэх, хөгжмийн боловсролын суурь мэдлэг олгох, төгөлдөр хуур хөгжмийг тоглож сурах  чадвар эзэмшүүлж байна.

Xүүхдийн Ордон 30 морин хууртай дугуйлан хичээллэх орчин нөхцлөөр хангагдсан цэвэрхэн дулаахан анги танхимд сургалтаа хичээлүүлдэг. Монголын үндэсний язгуур хөгжим морин хуур хөгжмийн дугуйлан өдөр бүр хичээлэж байна. Сонирхсон хүүхэд, залуучууд, гэр бүлээрээ хандах боломжтой.

Монгол ардын болон спорт, цэнгээнт бүжгийн сургалтууд 1-5 дахь өдрүүдэд анхан, дунд, гүнзгий шатны ангилалтайгаар хичээллэж байна.

Монголын үндэсний хөгжим Ёочин хөгжмийг хүүхэд багачуудад зааж сургах дугуйлан хичээллэж олон хүүхэд хамрагдаж байна. Дугуйлан 1,3,5 өдрүүдэд 1400 цагаас хичээллэдэг.

Дуулаачийн дугуйланд 5-18 насны дуулах урлагт суралцах сонирхолтой хүүхэд багачуудыг сургадаг. Дугуйлан 1,3,5 өдрүүдэд өглөө өдрийн ээлжээр хичээллэж байна.

МУСТА Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч, багш Ж.Батцэнгэл ятга шанз, дуулаачийн дугуйлан хичээлүүлж олон хүүхдэд хөгжмийн анхан шатны мэдлэг олгож сургаж байна. Ахмад багш маань баруун монголын язгуур урлагийг залуу хойч үеийнхэндээ зааж өвлүүлэн “Өв эрдэнэ”, “Бичхэн бийч” хамтлагуудыг удирдан хичээллүүлдэг.

 
Find us on Facebook
Follow Us