Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

Facebook2

Facebook

Facebook1

Ногоон Ховд

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Түүхэн замнал: Засаг даргын 1996 оны 237 тоот захирамжаар аймгийн “Мэргэжлийн хяналтын алба” анх байгуулагдсан.

Аймгийн Засаг даргын 1999 оны 48 тоот захирамжаар “Мэргэжлийн хяналт-стандартчилал хэмжил зүйн газар” нэртэйгээр байгуулагдсан ба Засгийн газрын 2000 оны 31 дүгээр тогтоолын дагуу бүтэц  зохион байгуулалтын өөрчлөлт хийж “Мэргэжлийн хяналтын алба” гэж нэрлэгдэх болсон ба Монгол Улсын Их хурлын 2002 оны 58, Засгийн газрын 162 дугаар тогтоолыг үндэслэн УМХГ-ын даргын 2003 оны 56 тоот тушаалаар аймгийн “Мэргэжлийн хяналтын газар” байгуулагдсан.

2004 онд Санхүү, нийгмийн хамгааллын хяналт шалгалтын тасаг, Боловсрол эрүүл мэндийн хяналтын тасаг, Үйлдвэр үйлчилгээ, байгаль орчны хяналтын тасгийн бүтэц зохион байгуулалттай УМХГ-ын шууд удирдлаганд тохируулагч агентлагийн статустайгаар ажиллаж байгаад  УМХГ-ын даргын 2008 оны 100 тоот тушаалаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бүтцийг Санхүү, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хяналтын хэлтэс, Эрүүл мэнд боловсрол, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтэс, Дэд бүтэц байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтэс, Хилийн хяналтын хэлтэс гэсэн 4 хэлтсийн зохион байгуулалттайгаар баталсан.

Зорилго, зорилт: Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих замаар үндэсний аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх, хөдөлмөрлөх эрхийг  хангах, бизнес эрхлэгчдэд хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, төрийн байгууллагын санхүүгийн сахилгыг бэхжүүлэхэд манай байгууллагын эрхэм зорилго оршино.

Алсын хараа: Хууль ёс, нийтийн эрх ашиг, нийгмийн дэвшлийн төлөө төрийн мэргэжлийн хяналт шалгалтын үйлчилгээг олон улсын стандартын түвшинд хүргэж өндөр боловсролтой, мэргэшсэн боловсон хүчнээр бэхжүүлнэ.

Чиг үүрэг: Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гарсан дүрэм журам, норам, норматив, стандартын хэрэгжилтийг хангуулж, иргэдийн эрүүл  аюулгүй орчинд амьдрах , ажиллах, сурч боловсрох  чанартай үйлчилгээг хэрэглэх  нөхцөл бүрдүүлэхэд  төрийн хяналт шалгалтыг чиг үүргийг  иргэд олон нийтэд  хууль эрх зүйн  хүрээнд хүнд суртал чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэх, мэдээллээр хангаж, зөвлөн туслаж, аливаа зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилт тавин ажиллаж байна.

Байгууллагын нээлттэй утас:  70433770

Захиргаа , аж ахуй, лаборатори

Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

Цэдэнбалын Алтанхишиг

өрөө 101, утас 704332-22235, 99006358

Орлогч дарга Пунсанхорлоогийн Эрдэнэчулуун

өрөө 103, утас 70433339, 99992985

Газрын дарга, орлогч дарга, нягтлан бодогч, дотоод ажилтан, бичиг хэргийн эрхлэгч, жолооч, үйлчлэгч, лабораторийн шинжээч, лаборант, ариутгагч

Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс

Санхүү, Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид

Хэлтсийн дарга Цагаач Давааням

өрөө 103, утас 99437469

Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтэс

Эм био бэлдмэл, Эмчилгээ оношлогоо чанар, Халдвар судлал, хүүхдийн эрүүл ахуй, Хүнсний эрүүл ахуй, Орчны эрүүл ахуй, Хүнсний үйлдвэр, худалдаа, нийтийн хоол, стандарт, Аж үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Мал эмнэлэг, Мал үржил, Газар тариалан, ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид

Хэлтсийн дарга Даваадоржийн Эрдэнэчимэг

Утас 99683169

Дэд бүтэц, Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтэс

Барилгын техник, Хот байгуулалтын, Авто тээвэр, Өргөх механизм, Хэмжилзүй, Байгаль орчин, геодези зураг зүй, газрын харилцаа,  Эрчим хүч, Мэдээлэл харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид

Хэлтсийн дарга Алтангэрэлийн Жамьянсүрэн

өрөө 203, утас 99029022

Хилийн хяналтын хэлтэс

Эрүүл ахуй, халдвар судлал, Ургамал хамгаалал, хорио цээр, Мал эмнэлэг, Стандарт чанарын хяналтын улсын байцаагчид

Хэлтсийн дарга Д.Батцэнгэл

Утас 99043551

Хяналтын чиглэл

Мэргэжлийн хяналтын орон нутагт гүйцэтгэх хяналт шалгалтын чиглэл

- Хөдөлмөрийн  аюулгүй байдал

-           Санхүүгийн хяналт шалгалт

-           Эм био бэлдмэлийн хяналт

-           Эмчилгээ оношлогоо чанарын хяналт

-           Халдвар судлал, хүүхдийн эрүүл ахуйн хяналт

-           Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт

-           Орчны эрүүл ахуйн хяналт

-           Хүнсний үйлдвэр, худалдаа, нийтийн хоол, стандартын  хяналт

-           Аж үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээний хяналт

-           Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналт

-           Мал эмнэлгийн хяналт

-           Мал амьтан хорио цээр, чанарын хяналт

-           Мал үржлийн хяналт

-           Ургамал хамгаалал, хорио цээр, чанарын хяналт

-           Барилга техникийн хяналт

-           Хот байгуулалтын хяналт

-           Авто тээврийн хяналт

-           Өргөх механизмын хяналт

-           Хэмжилзүйн хяналт

-           Байгаль орчны хяналт

-           Байгаль орчин, геодези зураг зүй, газрын харилцааны  хяналт

-           Эрчим хүчний хяналт

-           Харилцаа холбооны хяналт

-           Эрүүл ахуй, халдвар судлалын хяналт

-           Стандарт чанарын хяналт

Хаяг:

Монгол Улс. Ховд аймаг . Жаргалант сум,  Мэргэжлийн хяналтын газрын байр.

Утас 70432235, 70433770, 70433339  факс 70432235

И-мэйл хаяг Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

 
Find us on Facebook
Follow Us