You are here: Home Байгууллага ЗД-ын дэргэдэх Боловсролын газар

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

БОЛОВСРОЛ СОЁЛЫН ГАЗАР

Товч түүх

БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1956-01-20-ны өдрийн 10 тоот тогтоолоор Улаанбаатар, Архангай, Ховд, Дорнод зэрэг гурван аймагт "Сурган хүмүүжүүлэх ухааны кабинет" байгуулах шийдвэр гарсан нь хөдөөгийн сургууль, багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх анхны байгууллагаар 59 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Түүхэн товчоо

1956 онд Сурган хүмүүжүүлэх ухааны кабинет

1958 онд Сургалт заах аргын кабинет

1991 онд Судалгаа арга зүйн төв

1993 онд Боловсрол шинжлэх ухааны төв

1996 онд Боловсрол төв

2013 онд Боловсрол, соёлын төв

2014 онд Боловсрол, соёлын газар

Эрхэм зорилго: Боловсрол, соёлын талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, сургалтын шинэ стандарт, арга зүйг бүтээлчээр хэрэгжүүлж, иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг бие даан сурах, ажиллах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.

Хамт олон

Аймгийн Боловсрол, соёлын газар нь удирдах ажилтан 2, Мэргэжилтэн 11, Үйлчилгээний ажилтан 3, Албан бус боловсролын ажилтан 5, Гадаадын зөвлөх мэргэжилтэн 1, нийт 20 ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна.

Салбарын бүтэц

Боловсрол, соёлын газар нь ЕБ-ын 24 сургууль, СӨБ-н төрийн өмчийн 28, хувийн 11 цэцэрлэг, 16 Соёлын төв, Мэргэжлийн соёл урлагийн 3 байгууллага, Эрдэм шинжилгээний 1 байгууллага  нийт 82 нэгж байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажилладаг.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

-Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад санал болгох

-Багш суралцагчийн хөдөлмөрийг бодитой үнэлж шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх

-Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих аттестатчилах

-Боловсролын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх

-Орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг хамран сургах тойрог тогтоох

-Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах

-Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх

Веб сайт: www.khovd.edu.mn

 
Find us on Facebook
Follow Us