You are here: Home Байгууллага ЗД-ын дэргэдэх БО-ны газар

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Аймгийн Байгаль орчны алба нь 2000 онд Монгол Улсын Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ус цаг уур, орчны шинжилгээний төвтэйгээр, байгаль орчны мэргэжлийн хяналт, газрын харилцааг зохицуулах үүрэгтэй “Байгаль орчны газар” нэртэйгээр байгуулагдаж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг мэргэжил технологийн үүднээс зохион байгуулах ажлыг тасралтгүй явуулж, 2003 оноос “Байгаль орчны алба” болон үйл ажиллагаа явуулсан.

2008 онд Монгол Улсын Засгийн газрын 67 дугаар тогтоолоор “Байгаль орчин, аялал жуулчлалын газар” нэртэй орон нутгийн төрийн захиргааны байгууллага болж ажилласан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 146 дугаар тогтоолоор “Байгаль орчны газар” нэртэй болж, дарга-1, мэргэжилтэн-6, үйлчилгээний ажилтан-5, сумдын байгаль хамгаалагч-25, нийт 37 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд аймгийн УЦУОШАлба, сум дундын Ойн анги, Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Мөнххайрханы улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хар нуур-Ховд голын сав газрын хамгаалалтын захиргаа, Булган голын сав газрын хамгаалалтын захиргаатай хамтарч, үйл ажиллагааны чиг үүргийг ханган ажиллаж байна.

Мөн аймгийн хэмжээнд ойн мэргэжлийн 7 байгууллага, байгаль хамгаалах 17 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна.

Алсын хараа

Олон ястны өлгий нутгийн байгалийн нөөц баялгийн унаган төрхийг алдагдуулахгүйгээр судалгаанд суурилсан ногоон хөгжлийн бодлогын хэрэгжүүлнэ.

Эрхэм зорилго

Төр засгийн бодлогын хүрээнд аймгийн байгаль орчин, түүний баялгийн суурь судалгаанд тулгуурласан мэдээллийн сан бүрдүүлж, хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлнэ.

Зорилт 1:Байгаль орчны бодлого

Ногоон соёл иргэншилтэй аймаг болох зорилтын хүрээнд байгууллагын болон салбар байгууллагуудын хэтийн төлөвлөлтийг оновчтой боловсруулж хэрэгжүүүлэн хамтын ажиллагааг сайжруулна.

Зорилт 2: Тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн нөөцийн менежментийн бодлого:

Монгол Алтайн нуруу, Их нууруудын хотгорын байгаль экологийн өвөрмөц тогтоц, ховордсон ургамал, амьтны тархац нутгийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтандавч, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлнэ.

Зорилт 3: Ургамлын олон янз байдал, түүний хамгаалалт, нөхөн сэргээлт, зохистой ашиглалт:

Ховд аймгийн ургамлын бүртгэл, нөөцийн судалгаа явуулж, тархалтын зураглал хийж, генофонд байгуулан биологийн олон янз байдлыг хамгаалж, нөхөн сэргээж, зохистой ашиглалтын бодлогыг баримтална.

Сум дундын Ойн анги, оéн мэргэжлийн байгууллагууд, íºõºðëºëийн ¿éë àæèëëàãààã äýìæиж, чадавхжуулан, хамтын ажиллагааг сайжруулна.

Зорилт 4: Газар, газрын хэвлий, түүний хамгаалалт, нөхөн сэргээлт, зохистой ашиглалт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх:

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулж, Алтайн уулархаг муж, Их нууруудын хотгорт тохирсон байгаль орчны нөхөн сэргээлтийн менежментийг боловсруулан хэрэгжүүлнэ

Зорилт 5: Ус, усны нөөц, түүний хамгаалалт, нөхөн сэргээлт, зохистой хэрэглээг бий болгох:

Судалгааны үндсэн дээр орон нутгийн иргэд, мэргэжлийн байгууллагатай хамтарч усны нөөцийн хамгаалалт, ашиглалтын бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

Зорилт 6. Орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийг бууруулах:

Орчны бохирдлыг бууруулах аймгийн дэд хөтөлбөр боловсруулж, иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

Зорилт 7. Амьтны олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах талаар:

Аймгийн ан амьтны олон янз байдлын суурь судалгааг хийж, тэдгээрийг хамгаалах, үржүүлэх, зохистой ашиглах бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ.

Email хаяг: k Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Утас: 70433038


БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН 2013ОНД ХИЙСЭН АЖЛЫН АМЖИЛТААС...

1.  Ан агнуурын менежментийн талаар:

Тусгай зөвшөөрлийн дагуу 2013 онд Мөст, Цэцэг, Алтай, Дуут сумдаас 3 угалз, 30 тэх агнуулсан.

Агнуурын бүс нутгуудаар явж, агнуурын менежментийн хэрэгжилтэнд хяналт хийлээ.

Тарваганы зүй бус агналтыг  илрүүлэхээр сарын хугацаатай эргүүлийг Мэргэжлийн хяналтын газар, Жаргалант сумтай хамтран зохион байгуулж, 300 гаруй тээврийн хэрэгслийг шалгаж, 15 зөрчил илрүүлж, 295000 төгрөгийн торгууль оногдуулж, 600 гаруй иргэнд хуулийн сурталчилгаа хийлээ.

Монгол Улсын Засгийн газар, БОНХЯ, Монголын тахь групп, ГИДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Чех улсын Прагийн амьтны хүрээлэнгийн хамтарсан төслийн хүрээнд 2дахь удаагаа тахь нутагшуулах ажил хийгдэж байгаа бөгөөд 2012 онд 4 азарга,  2013 онд 4 гүүг нутагшууллаа.

Монгол хадран загасны үржлийн үеэр Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцал, Дөргөний УЦС-ын загас өнгөрөөх суваг, Чоно харайхын голуудад байнгын пост гарган хяналт тавин ажилласан.

Мөн нуур хөлдөх үеэр хууль бус загас агнуурт хяналт тавьж Чандмань сумын Сүлжээ баг,  Манхан сумын Баянгол багийн нутаг болох Хар ус нуураас загас агнаж байсныг илрүүлж зохих арга хэмжээ авлаа.

2.  Ой, ургамлын баялаг, ургамалжуулалт, ойн тооллого, хяналт үнэлгээ

Байгаль орчны газрын даргын 2013 оны 7-р сарын 19-ний өдрийн   А/32 тоот тушаалын  дагуу таримал ойн тооллого зохион байгуулахад тус аймагт 29 нэр төрлийн 2305959 мод тоологдсон ба 2013 оны хаврын тариалалтаар 132722 ширхэг, намрын тариалалтаар 21757 мод бут тариалж, нийт 2460438 ширхэг таримал мод буттай боллоо.

2013 онд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 155 га талбайд ойн зурвас, ойжуулалт хийлээ. Улсын хөрөнгө оруулалтаар Ховд сафари ХХК, Үр жимс хоршоо Үенчсуманд50 га, Сум дундын ойн анги Мөст сумын Боомын аманд 5 га ойжуулалт мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар Ховд тур ХХКхоёр голын дунд 10 га, Улам дэлгэрэх нөхөрлөл Бичигтийн хөтөлд 5 га, Бүрд Мандал Гранд ХХК Манхан суманд 15 га,  Тольтон бургууд нөхөрлөл Эрдэнэбүрэн суманд 10 га, Үенч сум 50 га, Алтайсум 10 га-д ойжуулалт хийлээ.

Ховд хотын зүлэгжүүлэлт, цэцэгжүүлэлтийн ажлы гзасмал замын 2 талаар 0,72 га талбайд хийсэн ба 17 сумтусбүрд 2 кгзүлэгний үр,цэцгийн үр 70 пакетийг өгч тариулсан. Жаргалант суманд  бичил цэцэрлэгт хүрээлэнг тохижууллаа.

Сумдын Засаг даргатай гэрээ хийж байгаль хамгаалагч нарт 0.5-2 га газар эзэмшүүлэн БОГ-аас үнэ төлбөргүйгээр 300-600ш чацаргана, бургас, улиас бусад модыг өгч сум бүрийг  мод үржүүлгийн талбайтай болгох, “Хөгжил” политехник коллежийн захирал Д.Баярмаатай гэрээ хийж “Цэцэрлэгжүүлэгч, ойжуулагч” мэргэжлээр тэтгэлэгт сургалтанд сум бүрээс 1 хүнийг хамруулан суралцуулж ойн мэргэжилтнийг бэлтгэх ажлыг шинээр санаачлан хийж байна.

3.  Сургалт суртчилгааны талаар:

“Байгаль орчны боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд мэргэжилтнүүдийг чадавхжуулах бүсийн болон орон нутгийн сургалтанд 17 удаа хамруулж,  аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлгийг 13 удаа зохион байгуулсан.

4.  Газрын хэвлий, уул уурхай, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ

Дөргөн сумын Хөх эргийн аарагт хууль бус алт олборлосон газарт хохирлын үнэлгээг “Сайхан ариун дэлхий” ХХК-иар тооцуулахад техникийн нөхөн сэргээлтийн ажлын зардалд 22.5 сая төгрөг шаардлагатай байна.

Мянган угалзатын нурууны БЦГазрын хязгаарлалтын бүс Цагаан эрэгт вольфромын хууль бус олборлолтыг таслан огсоож нөхөн сэргээлт хийлгэсэн.

Булган сумын Сухайтын хөндийд зөвшөөрөлгүй алт олборлож байсныг таслан зогсоож хуулийн байгууллагад шилжүүллээ.

2013 оны 11-р сарын 28-ны байдлаар 9 аж ахуйн нэгжийн шинээр барих барилга байгууламжид байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийж,үүнээс нөхцөл болзолтойгоор 5 аж ахуйн нэгж, нарийвчилсан үнэлгээ хийх 3, хэрэгжүүлэх боломжгүй 1 үнэлгээ байна.

5.  Хог хаягдлын талаар:

Хавар, намрын байгаль хамгаалах сарын аяны хүрээнд ажилгүй 430 иргэдийг татан оролцуулж, 9 тн хог хаягдлыг цэвэрлэж 3,7 сая төгрөгийг Хөдөлмөрийн хэлтсээс гаргаж зарцуулсан. Буянт голын дагуу иргэд ихээр очдог цэг болон Модон овоо, Хатуу хөтөл, Богочийн рашаан зэрэг газруудад  13 ш хээрийн хогийн савыг 1.5 сая төгрөгийн өртөгтэйгээр хийлгэж байршуулах ажлыг зохион байгууллаа.

Эрдэнэбүрэн,Чандмань сумууд орон нутгийн хөгжлийн сангаас 15-20 сая төгрөг гаргаж 1980 оноос хойш үүссэн хур хог хаягдлыг булшлах аргаар цэвэрлэсэн.

Аймгийн төвийн төвлөрсөн хогийн цэгийг оюутан, сурагчид, Зэвсэгт хүчний 0123-р ангитай хамтарч 2 удаа цэвэрлэлээ.

6.  Усны нөөцийн ашиглалт хамгаалалтын талаар:

2013 онд Манхан, Мөст, Чандмань сумдад 5 булаг шандны эхийг тохижуулах ажлыг амжилттай хийж  гүйцэтгэлээ.

Харнуур Ховд голын сав газрын захиргаатай хамтарч Буянт, Ховд сумын услалтын системийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ба МХГ-тай хамтран аймгийн хэмжээний худаг уст цэгийн тооллого хийлээ.

7.  Аялал жуулчлалын талаар:

2013 оны 2-р сарын 23-ны өдөр Хар-Ус нуурын Төмөрт хэмээх газарт байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, өвлийн спортыг хөгжүүлэх, аймаг орон нутгаа гадаад, дотоодод сурталчлах, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баярыг зохион байгуулсан.

2013 оны 6 дугаар сарын 6-15-ны өдрүүдэд “Алтай-бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн гишүүн бүс нутгууд болох Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Казакстан Улс, БНХАУ-ын хил дамнасан хамтын ажиллагааны түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд, Баян-Өлгий аймгуудын нутаг дэвсгэр дээр “Их Алтай” спорт-аялал жуулчлалын олон улсын анхдугаар их наадам зохион байгуулагдахад бэлтгэл ажлуудыг хийхэд идэвхтэй оролцлоо.

8.  Гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар:

Аймгийн Засаг даргын санаачлагаар ОХУ-аас мэргэжилтэн Володя,  Шишкин,  Владимир нарын хүмүүс 4 удаагийн сургалт явуулж, бордоо хийх, хөрс бордох арга, газар хагалж, бордоотой үр цацаж услах машины үйл ажиллагааг танилцуулж, туршилт хийлээ.

 

 


 
Find us on Facebook
Follow Us