You are here: Home Байгууллага ЗД-ын дэргэдэх Шүүхийн шинжилгээний алба

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

Монгол улсын Засгийн газрын 2007 оны 270 дугаар тогтоолоор аймгийн Цагдаагийн газар, хэлтсийн криминалистикийн шинжээч, аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх-шинжээч эмч нарыг нэгтгэн аймгийн Шүүхийн шинжилгээний албыг байгуулан, Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Шүүхийн шинжилгээний албыг хэрэгжүүлэгч агентлаг болгов.

Шүүхийн шинжилгээний байгууллага нь шинжлэх ухааны тодорхой салбарын шинжилгээ судалгааны арга барилд түшиглэн, өндөр технологи бүхий лабораторийн техник хэрэгсэл ашиглан хэргийн газрын үзлэг хийж, ул мөр, эд мөрийн баримт илрүүлэн бэхжүүлж, хураан авах, эдгээр ул мөр, эд мөрийн баримт  материалуудад шинжилгээ хийж, шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон хууль хяналтын бусад байгууллага, албан тушаалтны ирүүлсэн тогтоол, захирамжийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв дүгнэлт, магадлагаа гаргаж өгөх зорилготой.

Хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд хийж, үзлэгээр илэрсэн ул мөр, эд мөрийн баримт болон бусад баримт сэлтэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагын тогтоол шийдвэрээр гарын мөр, мөр судлал, гар бичмэл, гарын үсэг, хуурамчаар үйлдэгдсэн баримт бичиг, мөнгөн тэмдэгт зэрэгт шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хараат бус байх, нууцыг хадгалах, шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчмыг баримтлан Шүүхийн шинжилгээний тухай, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгоно.

Шүүх эмнэлэг:

Эрүүгийн болон иргэний, бусад хэрэг маргааныг шийдвэрлэх явцад шинжлэх ухааны онол арга зүйд тулгуурлан, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэг, задлан шинжилгээ, гистологи, цусны бүлэг, биологи, согтолтын зэрэг тогтоох лабораторийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах

Лабораторид жилд дунджаар хими, биологи, гистологийн шинжилгээ
150 хийгдэж байна.

Сэтгэцийн шинжилгээ: 

Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нь иргэний эрх зүйн чадамжтай эсэхэд эргэлзээ төрвөл, иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитойгоор тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан боловч шийтгэх тогтоол гарахын өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилсөн болон урьд нь сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж тогтоогдсон этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг тогтоох, ял эдэлж байх үедээ сэтгэцийн өвчнөөр өвчилсөн ялтанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг тогтоох зэрэгт сэтгэцийн шинжилгээ хийж дүгнэлт гаргана.

Эдийн засгийн шинжилгээний чиглэлээр 

Эрүүгийн  болон Иргэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад, баримтын шалгалтаар тогтоосон эд хөрөнгийн дутагдал буюу илүүдэл нь тухайн хэргийн бодит байдалтай тохирохгүй байгаа, эд хөрөнгийн дутагдал буюу илүүдлийн хэмжээг баримтын шалгалт хийсэн улсын байцаагч үнэн зөв, бодитой тодорхойлж чадахгүй нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад илэрсэн, анхны тооцоо бодсон акт баримт сэлтийг  эрх бүхий байгууллагаас дахин шалгаж тогтоосон акт нь тухайн хэргийг шийдвэрлэх хангалттай үндэслэл болж чадахгүй байгаа, баримтын шалгалтаар тавьсан акт буюу эрх бүхий байгууллагын дахин шалгаж тогтоосон акт буруу гэдгийг холбогдох этгээд тодорхой баримтаар нотолсон зэрэг нөхцөл байдал илэрсэн тохиолдолд эдийн засгийн шинжилгээ хийнэ.

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ,

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

СТРАТЕГИ ХӨТӨЛБӨР

Нэг. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Албаны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг ханган баталгаажуулахад шинжлэх ухаан, орчин үеийн дэвшилттэй, техник, технологийн арга барилыг ашиглахад оршино.

Хоёр.Үндэслэл

Хөтөлбөрийг Улсын Их хурлын 2008 оны 12  дугаар тогтоолоор “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-д заасан стратегийн зорилт, Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн баталсан нь Шүүхийн шинжилгээний албаны стратеги хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл болно.

Хөтөлбөрийг 2013-2016 онд хэрэгжүүлнэ.

Гурав. Эрхэм зорилго

Шинжлэх ухааны тодорхой салбарын шинжилгээ судалгааны онол арга барилд түшиглэн өндөр технологи бүхий лабораторийн техник хэрэгсэл ашиглан бодит баримт материалуудад шинжилгээ хийж, хуулийн байгууллагын асуултад хуулийн шаардлагын дагуу үнэн зөв хууль зүйн үндэслэл бүхий хариу, дүгнэлт магадлагаа гарган өгөх, мэдлэг чадвартай, шудрага зарчимч, хүнлэг ёс зүйтэй мэргэшсэн алба хаагчдыг үр дүнтэй тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

Дөрөв. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Алба нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ.

3.1.1. Албаны үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шинжлэх ухаан технологийн дэвшилтэд арга барил нэвтрүүлэх.

3.1.2. Ажил үйлчилгээний стандартыг чанд мөрдөх, мэдээлэл ил тод ажиллагаа, олон нийтийн харилцааг сайжруулах.

3.1.3. Албаны бүтэц, удирдлага зохион байгуулалтыг боловсоронгуй болгох.

3.1.4. Алба хаагчдыг сургаж бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, албаны материаллаг баазыг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах.

Тав. Үйл ажиллагааны гол зорилт

Албаны үйл ажиллагааны зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дараах үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана.

4.1.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд

4.1.2. Шинэ техник тоног төхөөрөмж суурилуулах.

4.1.3. Орчин үеийн дэвшилтэд арга барил технологи эзэмшүүлэх.

 

Үйл ажиллагааны 2 дугаар зорилтын хүрээнд:

4.1.4. Ажил үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангах, хяналт тавих.

4.1.5. Нээлттэй ил тод ажиллагааг хангах.

4.1.6. Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах.

Үйл ажиллагааны 3 дугаар зорилтын хүрээнд: 

4.1.7. Нарийн мэргэжлийн шинжилгээний талаар шинжээчдийг сургаж дадлагажуулах.

4.1.8. Албаа бэхжүүлэх.

Үйл ажиллагааны 4 дүгээр зорилтын хүрээнд:

4.1.9. Алба хаагчдын мэдлэг чадварыг ахиулах

4.1.10.Мэргэжил арга зүйн зөвлөгөө авах

4.1.11.Материаллаг бааз, нийгмийн баталгааг хангах.

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ

АЛБАНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

  • Хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд хийж, ул мөр эд мөрийн баримт хураан авах;
  • Эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэрээр криминалистикийн гарын мөр, мөр судлал, гар бичмэл, гарын үсгийн хуурамчаар үйлдэгдсэн баримт бичигт шинжилгээ хийж, дүгнэлт гаргах;
  • Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийж дүгнэлт гаргах;
  • Цогцост задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргах;
  • Хүний биеийн эд эсэд гистологийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах;
  • Эксгумаци /оршуулсан шарилд/ шинжилгээ хийж дүгнэлт гаргах;
  • Нэр хаяг тодорхойгүй, хариуцах эзэнгүй цогцос хадгалж, оршуулах;

Гарын хээ, галт зэвсгийн сумны хошуу, хонгионы болон хэн болох нь тогтоогдоогүй, хариуцах эзэнгүй цогцосны тухай мэдээллийг нэгдсэн санд төвлөрүүлж, ашиглах;

 
Find us on Facebook
Follow Us