You are here: Home Байгууллага Төрийн тусгай ЗХ-ний 123-р анги

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ХАТАНБААТАР С.МАГСАРЖАВЫН НЭРЭМЖИТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123 ДУГААР АНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Ардын эрхт Монгол Улсын Цэргийн явдлын яамны 1922 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 274 дүгээр тушаалаар Хатанбаатар С.Магсаржавын цэргээс 300 цэргийг Ховд хотод үлдээснээр тус анги үүсэн байгуулагдсан түүхтэй.

Байгуулагдсан үеэсээ эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, томоохон байлдаан, тулалдаануудад 6 удаа зэвсэг барин оролцсон баатарлаг түүхэн гавьяатай.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 онд 3 дугаар сарын 12-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө цогтой тэмцэгч, цэргийн нэрт зүтгэлтэн ардын Хатанбаатар Сандагдоржийн Магсаржавын байгуулсан баатарлаг гавьяаг мөнхжүүлэх зорилгоор тус ангийг Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит болгосон нь Ховд хот, олон ястны төдийгүй баруун монголчуудын бахархал билээ.

Тус хорооны баатарлаг түүхэн гавьяаг төр, засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 44 дүгээр зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан.

2009 онд Зэвсэгт хүчний хэмжээнд анх удаагаа явагдсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Зэвсэгт хүчний Тэргүүний дүрэмч, жагсаалч анги шалгаруулах” уралдаанд “Тэргүүн байр” эзэлсэн.

2007, 2009, 2011 онд цэргийн сургалт бэлтгэлээр дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, Зэвсэгт хүчний “Цэргийн сургалт бэтгэлээр тэргүүний анги”-ийн болзлыг удаа дараа хангасан.

Ирак, Афганистан, Шри-Ланк, Сьерра-Лион, Чад, Хойд болон Өмнөд Судан Улсад явагдсан Энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 300 гаруй офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид оролцож үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ.

2012 онд аймаг, бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс нийтдээ 9 цом, Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнээс хугацаат цэргийн алба хаагчдын салаа алтан медаль, байнгын бүрэлдэхүүний салаа хүрэл медаль, гэрээт цэргийн тасаг алтан медалийг тус тус хүртэж, 21 жилийн дараа хос алтан медалийн эзэд боллоо

 
Find us on Facebook
Follow Us