You are here: Home Байгууллага ЗД-ын дэргэдэх Онцгой байдлын газар

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ХОВД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Товч танилцуулга

Онцгой байдлын газар нь Эрэн хайх, аврах салбар, Аврах гал унтраах 48 дугаар анги, Булган сум дахь Аврах гал унтраах 38 дугаар анги, Улсын нөөцийн салбар гэсэн бүтцээр Ховд аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах төрийн бодлого, гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, гамшгаас хамгаалах арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Онцгой байдлын газар нь хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, соёлын болон түүхийн үнэт зүйлсийг болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог бүх түвшинд хангах, хүч хэрэгслийн чадавхийг нэмэгдүүлэх, эрсдэл эмзэг байдлыг бууруулах замаар ард иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, нийгэм эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан.

Тус газрын Эрэн хайх, аврах салбар  нь 1998 онд Батлан хамгаалахын сайдын 28-р тушаалаар аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, тэсрэлт дэлбэрэлтийн үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагааг явуулах үндсэн чиг үүрэгтэйгээр байгуулагдсан.

Аврах, Гал унтраах 48-р анги нь 1969 онд байгуулагдаж төв суурин газар гарсан обьектийн гал түймрийг унтраах, нэрвэгдэгсдийг аврах, төр болон ард иргэдийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалах, урьдчилан сэргийлэх, ой хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Аврах гал унтраах 38 дугаар анги нь 2012 онд Алтайн уулсын өвөр говьд орших Булган, Алтай, Үенч сумдын ард иргэдэд гамшгаас хамгаалах, аврах, урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, обьектын болон ой хээрийн гал түймрийг унтраах, эрэн хайх, аврах ажиллагаа явуулах үндсэн чиг үүрэгтэйгээр байгуулагдсан.

Улсын нөөцийн салбар нь аймаг, суманд хvн, мал, амьтны гоц халдварт өвчин дэгдэх, үйлдвэрлэлийн томоохон осол, гал түймэр гарах, ган, зуд, vер, газар хөдлөлт зэрэг болзошгүй гэнэтийн аюул, байгалийн гамшиг, эдийн засгийн бэрхшээл, бусад ноцтой хүндрэл тохиолдсон нөхцөлд хэрэглэх зориулалттай барааны улсын нөөцийг тогтоосон нэр төрөл, чанарын түвшин, тоо, хэмжээнд нь хүргэж, бэлэн байлгах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Улсын нөөцийн салбар нь аймгийн төвд хүнс, өвс тэжээлийн нөөцийн цэг, Булган суманд өвс тэжээлийн нөөцийн цэг, Мөст суманд Шатахууны нөөцийн цэгтэй.

Онцгой байдлын газар /14/, Эрэн хайх, аврах салбар /15/, Аврах, Гал унтраах 38 дугаар анги /75/, АГУ 48 дугаар анги /29/, Нөөцийн салбар /12/ нэгжтэй, 145 хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

Албан хаагчдын 28% нь дээд боловсролтой, 25% нь тусгай дунд, 47% нь бүрэн дунд боловсролтой. Үүнээс Цэргийн шинжлэх ухааны магистр  1, Эдийн засгийн ухааны магистр  1, Удирдахуйн ухааны менежер 4 ажиллаж байна.

Албан хаагчдын 77%-ыг 19-40 насныхан эзэлж байгаа бөгөөд  9,7% нь 20-25 жил, 45% нь 10-20 жил, 30% нь 1-10 жил ажилласан ажлын дадлага туршлагатай, хүний нөөцийн чадамжтай, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бүрэн  чадвартай байгууллага юм.

Онцгой байдлын газрын барилга нь 1991 онд ашиглалтанд орсон, аймгийн төв хэсэг зүүн 4 замд байрладаг,  2 давхар байгууламж ба албан ажлын өрөө тасалгаа, Аврагч нарын байр, Шалган нэвтрүүлэх байр, авто тавиулан, Жагсаалын талбай, сургалтын цамхаг, 8 айлын орон сууцны хэсгүүдээс бүрддэг.

Булган сум дахь Аврах, гал унтраах 38 дугаар анги нь Булган сумын төв хэсэгт байрладаг, ашиглалтын талбай 1089 м2, барилгын талбай 544.5 м2,  3780 м3 эзэлхүүнтэй 3-н давхар барилга юм. 3-н давхарт нь 6-н айлын орон сууц, 1 болон 2 давхарт ажлын өрөө тасалгаа, автомашины граж байрласан.  Үйлчлэх хүрээний нутаг дэвсгэртэй засмал замаар холбогдсон.

Харилцах утас: 7043101, 70433801, 96430105, 70432201

Е – майл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Вэб сайт: www.kho.nema.gov.mn

 
Find us on Facebook
Follow Us