You are here: Home Байгууллага ЗД-ын дэргэдэх Цагдаагийн газар

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЦАГДААГИЙН ГАЗАР

БНМАУ-ын Засгийн газрын 1926 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 5 дугаар хуралдааны тогтоолд: “Олон хүн хуралдан суусныг бодож Алтанбулаг, Жаргалант, Улиастай хот ба Цэцэрлэг мандал, Хан Хэнтий уулын аймаг зэрэг таван газар Цагдан сэргийлэх хороог байгуулж харьяат таван хорооны хороо тутамд дарга, бичээч, галч нэжгээд цагдаа арваад орон тоо төсөвлөж бүгд цалин хоёр түм хоёр мянга гурван зуун төгрөг” байхаар тогтоосон нь тус Цагдаагийн газар  байгуулагдах үндэс суурь нь болсон байна.

Дотоод явдлын яамны сайдын шийдвэрээр 1938 онд тус Цагдан сэргийлэх хороог өргөтгөн Цагдан сэргийлэх анги болгон байгуулжээ. Цагдаагийн газар нь 1990 он хүртэл Цагдан сэргийлэх анги нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж иржээ.

1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр улс орон даяар өрнөсөн ардчилал шинэчлэлийн үйл явцтай уялдуулан НАХ яамны сайдын 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 тоот тушаалаар тус аймгийн Цагдан сэргийлэх ангийг Цагдан сэргийлэх хэлтэс болгон өргөтгөн байгуулжээ. Энэ үеэс тус хэлтсийн түүхийн нэгэн шинэ үе эхэлсэн байна.

БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаар тогтоолоор Улсын Цагдан сэргийлэх Ерөнхий газрыг Цагдаагийн Ерөнхий газар болгон өөрчлөн байгуулсантай холбогдуулан Цагдан сэргийлэх хэлтсийг Цагдаагийн хэлтэс гэж нэрлэх болжээ.

ЦЕГ-ын даргын 2005 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 433 дугаар тушаалаар Цагдаагийн хэлтсийг газар болгон өргөтгөн байгуулжээ.

Бүтэц зохион байгууллалтын хувьд Захиргаа, аж ахуйн алба, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх, эрүүгийн цагдаа, хэв журам хамгаалах, замын цагдаагийн тасаг, Булган сум дахь сум дундын цагдаагийн тасаг, Мянгад сумын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, 14 сумын цагдаагийн хэсгээс бүрддэг.

ЦЕГ-ын даргын 2012 оны 10 сарын 11-ний өдрийн 663 тоот тушаалаар цагдаагийн хошууч Жавзанхорлоогийн Дөлбадрах тус цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байна.

 
Find us on Facebook
Follow Us