You are here: Home Байгууллага Төрийн тусгай Прокурорын газар

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 

1930 оны 4 сард БНМАУ-ын VI их хурлаас “Тус улсын Прокурорын байгууллагыг төв орон нутагт үүсгэн байгуулж аливаа хянан байцаах эрх хэмжээг тодорхойлон тогтоовол зохино” гэсэн шийдвэрийн дагуу 1930 оны 7 сарын 25-ны өдөр БНМАУ-ын Засгийн газрын 24-р тогтоолоор Улсын прокурорын тухай дүрмийг баталсан ба Улсын бага хурлын Тэргүүлэгчидийн 1930 оны 8 сарын 14-ний өдрийн 25-р тогтоолоор давхар баталж Монгол улсад Прокурорын байгууллага анх байгуулагдсанаас хойш 2 жилийн дараа Ховд аймгийн Прокурорын газар “Хууль сахигч прокурор” нэртэйгээр 1932 онд аймгийн Шүүхийн орон тоо төсөвт багтаж прокурор 1, байцаагч 1-тэй байгуулагдаж байсан түүхтэй юм.

Аймгийн Прокурорын газар үүсч байгуулагдсан үеэсээ хуулиар хамгаалагдсан улс нийгэм, иргэдийн ашиг сонирхолыг гэмт халдлагаас хамгаалах хууль ёсыг бэхжүүлэхийн төлөө идэвхитэй ажиллаж ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж иржээ.

Аймгийн прокурорын газар 1940 онд прокурор 1, туслах 1, мөрдөн байцаагч 2, нарийн бичгийн дарга 1 орон тоотой байсан бол 1960 онд прокурор 1, туслах 2, мөрдөн байцаагч 2, хэсгийн прокурор 3, нарийн бичгийн дарга зэрэг 11 орон тоотой прокурор, мөрдөн байцаагч нарын 28 хувь нь хууль цаазын дунд мэргэжилтэй, 42 хувь нь хуулийн нэг жилийн курсээр бэлтгэсэн боловсон хүчин байжээ.

1980 онд прокурор 1, орлогч 1, туслах 3, хэсгийн ахлах мөрдөн байцаагч 3, нарийн бичгийн дарга зэрэг 14 орон тоотой сүүлийн үеийн Шинжлэх ухаан техникийн хэрэгсэлтэй мөрдөн байцаах ажлын арга техник, техникийн кабинет, кино гэрэл зургийн иж бүрэн техник, тохилог байртай, суудлын автомашинтай прокурор мөрдөн байцаагч нарын 22.2 хувь хууль зүйн дээд, 66.6 хувь нь хуулийн дунд боловсролтой онол практикийн зохих мэдлэг туршлагатай боловсон хүчин ажиллаж байсан байна.

Тус аймгийн Прокурорын газар нь одоо орон тоо, зохион байгуулалтын хувьд бэхжиж хяналтын хүрээ объект өргөжсөөр байгаа ба аймгийн прокурор 1, орлогч прокурор 1, туслах прокурор 1, хяналтын прокурор 5, прокурорын туслах ажилтан 3, даргын туслах 1, үйлчилгээниий ажилтан 8,  Булган сум дахь сум дундын прокурорын ахлах прокурор 1, хяналтын прокурор 2, прокурорын туслах ажилтан 2, захиргаа, үйлчилгээний ажилтан 7 нийт 33 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Одоо Аймгийн прокурор Н.Доржсүрэн, орлогч прокурор Б.Цогтбадрах, аймгийн прокурорын туслах, тамгын хэлтсийн дарга Ж.Отгончимэг,  ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор Г.Баяраа, Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Д.Дуламжав, Ш.Сувд-Эрдэнэ, Х.Еркебулан, А.Анхбаяр Сум дундын Прокурорын газрын ахлах прокурор Д.Түвшинтөгс, хяналтын прокурор Б.Оюунцэцэг, Б.Тулгаа нар ажиллаж байна.

Булган сум дахь Сум дундын Прокурорын газар нь Ховд аймгийн Алтай, Булган, Үенч, Мөст, Цэцэг сумдыг хариуцан ажиллаж байна.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийг баталгаатай хангах явдлыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэвшүүлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, прокурорын ёс зүйг чандлан сахиж, мэргэжлийн өндөр ур чадвар хууль дээдлэх зарчимд түшиглэсэн хууль сахиулах шударга тогтолцоог бий болгох явдал бидний нэн тэргүүний зорилт мөн билээ.

Иймд манай байгууллага өөрсдийн хүч болон оюун ухаанаа дайчлан, төрийн өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр хэрэгжүүлэн ажиллах, өөрсдийн үйл ажиллагаагаа олон улсын дэвшилтэт хандлагад нийцүүлэн, боловсон хүчнийхээ мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад анхааран ажиллаж байна.

 
Find us on Facebook
Follow Us