You are here: Home Мэдээ мэдээлэл Нийгэм эдийн засаг Соёл спорт, аялал жуулчлал

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТАЛААР PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2013 оны 3-р сарын 30, Бямба гариг, 11:03

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР

2013 ОНД ХИЙГДСЭН АЖИЛ:

Аймгийн хэмжээнд соёл, спорт аялал жуучлалын чиглэлийн 20 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

 

Аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газарт 25, Хөгжимт драмын театрт 66, Нийтийн номын санд-18, орон нутгийн музейд–13, сумдын соёлын төвүүдэд–119, нийтдээ 241 хүн ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн 158 ажилтан ажиллаж мэргэжилтэй боловсон хүчин 60 хувийг эзэлж байна.

 

16 сум сургуулийн номын санчдыг соёл урлагийн байгууллагын тайлангийн программын сургалтанд хамруулж, вэб лавлагаа, номын сангийн тайлан, автомажуулалт, тооллого, бүрдүүлэлт, захиалгын талаарх мэдлэгийг эзэмшүүлж, хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийн бүртгэлийн сургалтанд аймгийн 2 мэргэжилтэнг хамруулж,           16 сумын номын санд иж бүрэн DELL компьютеруудыг олгож, Алтай, Мөст, Цэцэг, Дөргөн, Мянгад, Чандмань сумдад уншигчийн ширээ, сандлыг олгон, Мөст, Дуут, Ховд, Буянт, Чандмань сумдад заалны сандлыг хуваариллаа.

 

Аймгийн Хөгжимт драмын театр нь Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, Ч.Ойдовын “Далан худалч” хөгжимт драмын уран бүтээлийг шинэчлэн найруулан тавьж, “Гэгээн муза” шилдэг бүтээлийн олон улсын наадамд  баруун аймгуудын театр, чуулгуудаас шалгарч Ж.Б.Молерийн “Аргагүйн эрхэнд оточ” инээдмийн жүжгийн төрлөөр 3 номинацид нэр дэвшин амжилттай оролцлоо.

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 51 дүгээр тогтоолоор Монгол Алтайн бүс нутгийн олон үндэстэн угсаатны бүлгийн түүх, соёлыг тээх, өвлүүлэх, хадгалах, хамгаалах, судлах, сурталчлахад олон нийтийн оролцоог идэвхижүүлж, үндэсний бахархлыг сэргээн хөгжүүлэх “Алтан өв” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж эхэллээ.

 

Янжинлхамын хишигт багш яруу найргийн наадам, “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам, “Их Алтай” олон улсын аялал жуулчлал-спортын анхдугаар их наадам, Өв соёлоороо гоёцгооё уралдаан, Айтыс зэрэг уралдаан наадмуудыг зохион байгууллаа.

 

Үндэстэн угсаатны бүлгүүдийн ардын уламжлалт хувцасны соёл, хэрэглээ, урлахуйн ухаан, зан үйлийг сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Өв соёлоороо гоёцгооё” уралдааныг 3 жилдээ зохион байгууллаа.

 

Их Алтай олон улсын аялал жуулчлал-спортын анхдугаар их наадмын үйл ажиллагаанд 5 жуулчны бааз ажиллаж нийт 4 улсын 400 гаруй тамирчид урлаг, спортын арга хэмжээнд оролцож харилцан туршлага судаллаа. Их наадмын үеэр олон үндэстэн ястны хувцасны “Өв соёлоороо гоёцгооё” уралдааныг зохион байгуулж, 12 сумын 14 уран үйлчийн 56 бүтээл оролцсоноос Мөнххайрхан сумын уран үйлч Бөхөөгийн Эрдэнэчулууны урианхай иж бүрдэл хувцас тэргүүн байр, Буянт сумын уран үйлч Хэнзээгийн Буянхишигийн Тува иж бүрдэл хувцас хоёрдугаар байр, Мянгад сумын уран үйлч Данаажавын Алтанцэцэгийн мянгад иж бүрдэл хувцас гутгаар байр, Эрдэнэбүрэн сумын уран үйлч Отгонхишигийн Сурахбаярын Өөлд иж бүрдэл хувцас, Жаргалант сумын уран үйлч Гантулгын  Оюунчимэгийн Захчин иж бүрдэл хувцас тусгай байрыг тус тус эзэллээ.

 

“Янжинлхамын хишиг” яруу найргийн наадам, “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж яруу найргийн наадмыг Б.Магсаржав, “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг н.Баттулга нар тэргүүлэв.

 

БСШУЯ-ны сайдын 2012 оны 74 дүгээр тушаалаар Аймгийн музей орон нутаг судлах танхимын тооллого явуулах тухай тушаалын дагуу аймгийн Засаг даргын 2012 оны 201 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж 13 сумын орон нутаг судлах танхимын 777 дэсийн 1769 үзмэр, аймгийн музейн 892 дэсийн 2977 ширхэг үзмэрийг тус тус тоон мэдээллийн цахим хэлбэрт шилжүүллээ.

 

Аймгийн хэмжээнд 6700 гаруй түүх соёлын дурсгалууд байгаагийн 8 нь аймгийн, 9 нь улсын хамгаалалтад байна. Энэ онд Ховд аймгийн Буянт сумын Улаан худаг, Алтай сумын Ангиртын гол Халиуны хөтөлд МУИС-ийн Улаанбаатар сургууль, ОХУ-ын Барнаулын Их сургуулийн экспедици, Ховд сумын Улаан худаг, Дунд гол, Эрдэнэбүрэн сумын Харганатад Ховд их сургууль, ОХУ-ийн Алтайн их сургуулийн экспедицүүд Монголын Алтайн бүс нутгаас эртний Түрэгийн үеийн тахилын байгууламжийг шинээр нээн илрүүлж судалгааны эргэлтэнд оруулах, илрүүлсэн археологийн дурсгалуудыг нэгэн цаг үед зэрэгцэн оршиж байсан дурсгалуудтай харьцуулан судалж, бүс нутгийн эртний түүхийн угсаа-соёлын холбоо уламжлалыг тодорхойлохоор ажиллаж байна.

 

Монгол улсын бүх аймаг 315 сум бүрээс бий биелээчдийг урьж Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний үеэр Гиннесийн номонд бүртгүүлэхээр 5000 мянган биелээчийг нэгэн зэрэг биелүүлсэн бөгөөд манай аймгийн бий биелээчид оролцож биет бус өвийг өвлөн уламжлагч 82 настай Хорлоо гуайн нэр дээр Монголын уламжлалт бий биелгээг ”Гиннесийн ном”-нд бүртгүүллээ.

Тамирчдын амжилтыг сайжруулах “Аварга” хөтөлбөр, амжилт гаргасан тамирчдыг урамшуулах журмыг батлуулан хэрэгжүүллээ.

Цаашид 2014 онд хийгдэх ажлууд:

  • -Өв соёлын хүрээлэнгийн үзмэрийг нэмэгдүүлж, ардын зан үйл, өв соёлын сургалтыг өргөжүүлэн, “Өв соёлоороо гоёцгооё” наадмыг зохион байгуулна.
  • -Аймгийн Музейд Монгол Улсын Ерөнхийлөгчийн танхим байгуулна
  • -Номын сангуудын фондыг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн мэдээлэл, мэдлэг агуулсан номоор баяжуулан цахим номын сангийн үйлчилгээг өргөжүүлнэ.
  • -Аваргууд” хөтөлбөрийг хэрэгжүүлж шигшээ багийн тамирчдын бэлтгэл хийх орчин, нөхцлийг сайжруулж, жил бүр улсын болон олон улс, бүсийн тэмцээнийг 2-оос доошгүй төрлөөр зохион байгуулна.
  • -Биеийн тамир, спортыг бүх нийтийн үйл хэрэг болгох хөдөлгөөн өрнүүлж, спортын өндөр амжилт гаргасан тамирчдыг урамшуулна.
  • -Олон үндэстэн ястны соёлын өвийг хадгалж хамгаалах, судлан сурталчлах, нийтэд түгээн дэлгэрүүлэх “Алтан өв” хөтөлбөрийг өргөжүүлэн хэрэгжүүлнэ.
  • -Мянгад, Дарви, Булган, Зэрэг, Дуут, Дөргөн сумдын “Алтан өв” соёл урлагийн өдрүүдийг зохион байгуулна.
  • -Төр шашны нэрт зүтгэлтэн цэргийн гарамгай жанжин “Галдан Бошигт” хааны мэндэлсний 370 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Н.Сүхдоржийн “Галдан Бошигт” үндэсний дуулалт жүжгийг шинээр найруулан тавина.
  • -“Авъяаслаг Ховдчууд” болон Олон улсын хөөмийн наадмыг зохион байгуулна.
  • -Дөргөн,  Буянт сумын шинэ соёлын төвийн барилга ашиглалтанд оруулна.
  • -Дуут, Ховд сумын  соёлын төвийн барилгын их засварыг хийнэ.
  • -Манхан, Ховд сумын спорт цогцолборын барилга, Үенч сумын соёлын төвийг ашиглалтанд оруулна.
  • -Түүх соёлын биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалтыг фото болон цахим бүртгэлд бүртгэлжүүлэх ажлыг өргөжүүлнэ.
  • -Аймгийн Аялал жуулчлалын хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлнэ.

Аймгийн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдийн судалгаа

Зочид буудал

Жуулчны бааз

Хоолны үйлчилгээ


 

 

 


Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 2-р сарын 27, Пүрэв гариг, 05:09
 
Find us on Facebook
Follow Us