You are here: Home Мэдээ мэдээлэл Нийгэм эдийн засаг Үйлдвэр, үйлчилгээ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ҮЙЛДВЭР, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:

 

Аймгийн хэмжээнд хүнсний үйлдвэрлэлийн 138, хөнгөн үйлдвэрлэлийн 97, барилга, барилгын материалын 47, ахуйн үйлчилгээний 244, зочид буудал, нийтийн хоолны 126, газар тариалангийн 89,  эрчимжсэн мал аж ахуй, туслах аж ахуйн 21, бусад төрлийн үйлчилгээний 24, хүнсний болон төрөл бүрийн барааны дэлгүүр 367 бүгд 1153 жижиг дунд үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Мөн газар тариалан эрхлэгч 3700 гаруй иргэн байдаг. Худалдааны салбарт ажиллагсад болон газар тариалан эрхлэгчдийг оролцуулаад нийтдээ 8200 гаруй иргэн энэ салбарт ажиллаж байна.

 

Худалдаа, үйлдвэр үйлчилгээний талаар 2013 онд хийсэн ажил:

 

Сумдад жижиг үйлдвэр хөгжүүлэх асуудлыг сумдын Засаг дарга нартай байгуулсан гэрээ, батламжинд тусгаж, сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 2.3 тэрбумаар нэмэгдүүлж, иргэд аж ахуйн нэгжид үйлдвэр байгуулах, үйлдвэрээ өргөтгөх чиглэлээр зээл олголоо. Жаргалант суманд 8 аж ахуйн нэгж, 27 иргэнд 487.0 сая төгрөгийн зээл олгож, нийт 17 сумын 325 иргэн, аж ахуйн нэгжид 2448.4 сая төгрөгийн зээл олгож дэмжлэг үзүүлсэн байна.

 

Согтууруулах ундаа худалдаалдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад аттестатчилал явуулж 338 аж ахуйн нэгжийг хамруулан 258 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн олгох, 80 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар боллоо. Архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг бөөний цэгүүдэд борлуулсан архины шил буцаан авдаг зохицуулалт хийж, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний газруудад хяналтын камер суурилуулах захирамж гарган хүргүүлж 2014 оны 2 сараас эхлэн  хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Долоо хоног бүрийн баасан гарагийг “Архигүй баасан гараг” болгох Засаг даргын захирамж гарч хэрэгжиж байна.

 

Жилдээ 100 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэр байгуулах урьдчилсан ТЭЗҮ боловсруулж, үйлдвэрийг барих газрыг аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны 2013 оны 07 дугаар тогтоолоор Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт шохойн ордын баруун талд 15 га газрыг олгохоор шийдвэрлэсэн ба Засгийн газрын бодлогын зөвлөлөөс Ховд аймагт барих саналыг дэмжүүллээ. Бетон зуурмаг, вакум цонхны 2, хайрга, талбайн даацын хавтан, хөөсөн блок, хөнгөн бетон, чулууны үйлдвэр зэрэг барилгын материалын  үйлдвэр байгуулагдаж, Алтайн буйлааст ХХК дүүргэлтийн хөнгөн блок үйлдвэрлэхээр төсөл боловсруулан 2014 оноос хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Ховд аймгийн хэмжээнд 791 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд “Баялаг буянт” ХХК-ний 3 нэр төрлийн алаг салат хийх үйлдвэр ашиглалтанд оруулж, 2014 онд төмс боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Жаргалант сумын хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж 180.0 сая төгрөгийн сан байгуулж, 80 тн мах нөөцлөх ажлыг эхлүүлээд байна.

 

Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 1 дүгээр сард “Элбэг дэлбэг-Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, хямд үнэтэйгээр чанартай, шинэлэг өнгө үзэмжтэй бүтээгдэхүүн  худалдан авах боломжийг олголоо. Үзэсгэлэнд Жаргалант сумын бизнес  эрхлэгчид болон Алтай, Мөст, Буянт, Дөргөн, Дуут, Мөнххайрхан, Мянгад сумдаас малчид өөрсдийн бэлтгэсэн мал аж ахуйн болон экологийн гаралтай  цэвэр бүтээгдэхүүнүүдээр  оролцож,  аймгийн төвөөс  50 гаруй аж ахуйн нэгж, хувь хүн, хөдөө сумдаас 20-иод хоршоо нөхөрлөл иргэд, нийт 75 аж ахуйн нэгжүүд, үзэсгэлэнд 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож  80 гаруй сая төгрөгийн борлуулалт хийлээ.

 

ХАҮТ, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран 10 дугаар сард “Ховдод үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд 80 гаруй худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамрагдсан ба 3 номинациар шилдгийн шилдэг бүтээгдэхүүн шалгаруулав.

 

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт битүү худалдааны төв барих зорилт тусгагдсаны дагуу 3,7 тэрбум төгрөгөөр 94:42 хэмжээтэй, 10 метр өндөр, 8000 метр квадрат талбай бүхий битүү худалдааны төв баригдаж ашиглалтанд орлоо. Иргэд, бизнес эрхлэгчдийн 5 удаагийн уулзалт хэлэлцүүлгээр битүү худалдааны төвийн байршил, эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд зах дээр бизнес эрхлэгчид нэгдэн нийлж “Эвийн хүч” хувь нийлүүлсэн компани байгуулан цаашдын үйл ажиллагааг авч явахаар шийдвэрлэсэн. Битүү худалдааны төв нь сайн чанарын сэндвич материалаар хийгдсэн бөгөөд 600 гаруй лангуу тасалгаатай. Байршлын хувьд Их буян захын дэргэдэх талбайд баригдсан.

 

Улсын хөрөнгөөр боссон битүү худалдааны төвийн 75%-ийг хувь нийлүүлэгч гишүүдэд, үлдсэн 25%-ийг аймаг өөрийн мэдэлд авахаар төлөвлөж байна. Ингэснээр Эвийн хүч компанитай 12 жилийн хугацаанд түрээсийн үнээ нэмэхгүй байх хатуу гэрээ байгуулахаас гадна хариуцах эзэнтэй болгож байгаа юм. Үлдсэн 25%-даа орон нутгийн үйлдвэрлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих замаар түрээслүүлэх юм. Ингэснээр хэрэглэгчид стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд баталгаат хүнс хэрэглэх орчин бүрдлээ.

 

Сумдад ахуйн үйлчилгээний бизнес инкубатор төв байгуулж шинээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж зах зээлд гарахад нь туслах зорилгоор сумдын Засаг даргатай байгуулсан гэрээнд энэ зорилтыг тусган Мөст сум Туяа нэгдлийн байрыг 30,0 сая төгрөгөөр,  Дөргөн сум  хуучин цэцэрлэгийн байрыг 20,0 сая төгрөгөөр засварлан бизнес инкубаторын чиглэлээр ажиллуулахад бэлэн болгосон байна. Зэрэг сумын ахуйн үйллчилгээний барилга ашиглалтад орж,  Дуут сум цэцэрлэгийн байрыг 60,0 сая төгрөгөөр засварлан 8 төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд 12 иргэн ажиллаж байна.

 

 

 

 

 


 
Find us on Facebook
Follow Us