Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ДЭД БҮТЦИЙН САЛБАР

 

ДЭД БҮТЦИЙН ТАЛААР 2013 ОНД ХИЙСЭН АЖИЛ:

 

Аймгийн Засаг даргын дэргэд инженер техникийн зөвлөлийг Засаг даргын А/279 тоот захирамжаар байгуулан ажиллах журмыг боловсруулан ажиллуулж, томоохон бүтээн байгуулалт, инженерийн шийдэлтай арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тэдний саналыг сонсож мэргэжлийн үнэлгээ хийлгэдэг нөхцөлийг бүрдүүлэв.

 

Ховд-Манхан чиглэлийн 85.3, Манхан-Дарви чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замуудын ажилд хяналт тавьж чанартай гүйцэтгүүлэн улсын комисст хүлээлгэн өгөв. Манхан-Бага улаан даваа чиглэлийн 103.5, Бага улаан даваа-Тэмээн хүзүү чиглэлийн 115.3 км замын ажилд тогтмол хяналт тавьж, гүйцэтгэгч, хяналтын багууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

Аймгийн төвд баригдаж буй Ховд “АЗЗА” ХК-ний барьж буй 2,226 км, “Түм дэлгэрэх” ХХК-ний барьж буй 1,085 км авто замын ажилд хяналт хийж, ажлын явц байдалд үнэлгээ дүгнэлт өгч гүйцэтгүүлэн улсын комисст хүлээлгэн өгөв. “Кеналхап” ХХК-ний барьж буй 2,934 км замын ажлыг эрчимжүүлэх, чанартай гүйцэтгэх талаар хугацаатай үүрэг чиглэл өгч ажиллалаа.

 

Мянгадын гүүр-Сар хайрханы чиглэлийн 20 км авто замын ажлын тендер 2 удаа хүчингүй болсон тул “Түмдэлгэрэх” ХХК-тай шууд гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэн шороон далангийн ажил хийгдэж байна.

 

Аймгийн авто замын нэгдсэн сүлжээний зураглалыг шинэчлэн боловсруулж, хотын дотор 10,4 км хатуу хучилттай авто зам байгуулах хайгуулын болон зураг төсвийн ажлыг УБ хотын “Гарьд зам” ХХК-иар хийлгэв.

 

Хотын төвд урьд нь хийгдсэн 146 ширхэг гудамжны гэрэлтүүлгийг бүрэн хүлээн авч, шинээр 112 гэрэлтүүлэг суурилуулж, Хас банк, Хөрс шатахуун түгээх станц, Хөгжимт драмын театр, Магсаржав кино театр, 30, 72 айлын авто машины зогсоолыг тохижуулж, дөрвөн замуудын уулзвар,  шинэ замын дагуу 8 км явган хүний замыг шинээр хийлээ.

 

Хотын доторх автобусны зогсоолыг нэмэгдүүлэх, орон сууцны хорооллын доторх авто зогсоолын зураг төслийг боловсруулан үе шаттай хэрэгжүүлж, энэ онд 600 гаруй авто машины зогсоол шинээр барьж ашиглалтанд хүлээн авлаа. Постуудын үйл ажиллагааг жигдрүүлж байнгын хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр арилгуулж, хэвийн ажиллаж байна.

 

Багийн төвүүдийг үүрэн холбооны сүлжээнд холбох ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, 9 сумыг шилэн кабельд холбож, 11 цэгт жи-мобайлын үүрэн холбооны сүлжээний хүлээн авагч тавиад байна.

 

Бичигт, Хайрхан багуудын 0,4 кВт-ын шугам сүлжээний засвар хийж, үйлдвэрийн бүсэд 200 кВт-ийн трансформатор шинээр суурилуулж, шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамжид зориулж аймгийн давсан орлогоос 50.0 сая төгрөг шийдвэрлүүлж, эхний ээлжийн 140 хашаанд цахилгаан авах боломж бүрдүүллээ.

 

Дулааны 2 дугаар станцын барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн 3 зуух,  туслах болон шугам сүлжээний бүх тоноглолыг бүрэн угсарч, гадна нэгдүгээр туузан дамжуулгын барилга, цахилгааны автомат удирдлага дутуу, ажлын гүйцэтгэл 85 хувьтай хийгдсэн. Ашиглалтын өмнөх захиргааг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, станцын бүтээн байгуулалтын явцад хяналт тавин ажиллаж байна. 60 айлын орон сууцнаас гаалийн 12 айлын орон сууц хүртэлх 250 м урт дулаан, халуун, хүйтэн усны  шугам,  хуучин нисэхээс спортын ордон хүртэлх 800 м урт 220 мм–ийн бохир усны шугамыг сольж шинэчлэх ажлуудыг гүйцэтгэлээ.

 

Хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлыг “Ховдын тулга” ХХК хийж, 50 хувийн гүйцэтгэлтэй, Талын хашааны чиглэлд цэвэр усны 17.4 км, бохир усны 6.5 км урт шугамын ажил, 500 м3-ийн 2 ус нөөцлөх савын хамт “Хүчит чулуут” ХХК гүйцэтгэж, ажлын гүйцэтгэл 50 хувьтай байна.

 

2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн ИТХ-аар батлуулж хэрэгжүүлэн, хотын шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийлгэх талаар холбогдох яаманд хүсэлт тавьж хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлж, гүйцэтгэгчээр “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК, Италийн “Термигаз” компаниудын түншлэл шалгарч ажлаа эхлүүллээ.

 

“Ховд-Эрч хүч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, аж ахуйн тооцоон дээр ажиллуулан хот тохижилт, ногоон байгууламж байгуулах ажлуудыг хийлгэж байна.

 

Аймгийн хэмжээнд 4296 иргэн, өрх гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хашааны газраа өмчилж, Жаргалант сумын хэмжээнд 2013 онд нийт 612 иргэнд 48.5 га газрыг өмчлүүлээд байна. Ховд аймгийн хэмжээнд иргэндээ өмчлүүлэх боломжтой газрын судалгааг гарган газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан ажиллав.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Хөшөөт тосгоныг нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулж, нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

 

Орон сууцны шинэ хороолол байгуулахаар 456 айлын орон сууцны барилга барих хэсэгчилсэн төлөвлөгөөг хийлгэж, дэд бүтцийг байгуулах асуудлыг шийдвэрлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар орон сууц барих ажлыг эхлүүллээ.

 

 

 

 

 
Find us on Facebook
Follow Us