You are here: Home Нутгийн удирдлага Аймгийн ИТХ Мэндчилгээ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Мэндчилгээ

Манай цахим хуудсаар морилон саатаж байгаа таны энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье. Орчин цагийн технологийн дэвшил хүний нийгмийн хөгжлийн бүхий л шинэчлэлийг бий болгож, улмаар шинэ залуу үеийнхний амьдралын хэв маяг, зан төлөв, оюун санааны ололт амжилтын гайхамшиг болсон цахим ертөнцөөр дамжуулан өөрийн чин сэтгэлийн мэндчилгээгээ та нартаа илгээж байгаадаа туйлын их баяртай байна. Манай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хуулиар олгогдсон эрх, үүргээ нэр төртэй биелүүлж, орон нутгийн бие даасан байдлыг хангах, иргэдийн эрх ашгийг тууштай илэрхийлж тэдний амьдрах, ажиллах, сурч боловсрох, хийж бүтээх таатай орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллана. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монголчууд тэр дундаа Ховдчууд та бүхний мэдлэг боловсрол, хуримтлуулсан арвин туршлага, дэвшүүлж буй үнэтэй санал, санаачлага болон улс орноо хөгжүүлэх гэсэн чин хүсэл тэмүүлэл тань орон нутгийн  хөгжил дэвшилд улам их хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Манай  цахим хуудас орон зай, цаг хугацааг товчлон биднийг холбох гүүр болж та бүхэн манай байнгын зочин, мэргэн зөвлөгч байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хил хязгааргүй интернетийн орон зайг эзэмшигч таны мэлмий тунгалаг, өлмий бат оршиж таны өрнүүн их ажил үйлсэд өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундрашгүй эрч хүчийг хүсэн ерөөе.

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ

 
Find us on Facebook
Follow Us