You are here: Home

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Монгол цэргийн өдөр, ЗХ-ны 96 жилийн ойн барилдаанд МУ-ын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн түрүүлэв PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin1   
2017 оны 3-р сарын 20, Даваа гариг, 06:23

Монгол цэргийн өдөр, ЗХ-ны 96 жилийн ойн баярт зориулсан ЗХ-ний 0123 дугаар ангийн бөх, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат, Аймгийн арслан Д.Пүрэвжавын нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан боллоо.Энэхүү барилдаанд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат, МУ-ын өсөх идэр начин Цогтоогийн Лхагвасүрэн, Буянт сумын харъяат, аймгийн арслан Нямпүрэвийн Батсайхан, Мянгад сумын харъяат, ЗХ-ний 123 дугаар ангийн бөх, аймгийн заан Д.Уламбаяр, Чандмань сумын харъяат, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр нараар манлайлуулсан хүчит 64 бөх бяр хүч, авхаалж самбаагаа сорин барилдлаа.

Тус барилдаанд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат, МУ-ын өсөх идэр начин Цогтоогийн Лхагвасүрэн түрүүлж, Мянгад сумын харъяат, аймгийн арслан Нямпүрэвийн Батсайхан үзүүрлэн, шөвгийн дөрөвт Мянгад сумын харъяат, ЗХ-ний 123 дугаар ангийн бөх, аймгийн заан Д.Уламбаяр, Чандмань сумын харъяат, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр нар шалгаран үлдлээ.Энэ барилдааны үеэр нэрэмжит барилдаан хийж буй Аймгийн арслан Д.Пүрэвжавд ЗХ-ний 123 дугаар ангийн удирдлагууд хурдан удмын Даага бэлэглэв. Мөн Эрдэнэбүрэн сумын Нутгийн зөвлөл, Аймгийн Үндэсний бөхийн холбоо болон бөхчүүдээс хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулан, дурсггалын зураг татууллаа.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3-р сарын 20, Даваа гариг, 06:53
 
Find us on Facebook
Follow Us