You are here: Home

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

УИХ-ын гишүүн О.Батнасан Ховд аймагт ажиллаж байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin1   
2017 оны 2-р сарын 13, Даваа гариг, 10:17

Уулзалтад Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Батсүх, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг нар оролцов. УИХ-ын гишүүнтэй хийсэн уулзалт Ховд аймгийн ЗДТГ-ын хуралдааны танимд болж Жаргалант сумын 12 багийн 200 гаруй ахмадууд оролцлоо. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн О.Батнасан “Ховд аймгаас сонгогдсон гурван гишүүн гурван тойрогт хуваагдсан ч нийт тойргийнхоо сонгогчидтой уулзаж, санал бодлыг нь сонсох болно” гээд ахмад настнуудын талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ахмадын тэтгэврийг 18 хувийн хүүтэй байсныг 13 хувьтай болгож,ахмад настнуудад насны хишиг олгож,оуютны тэтгэлэг,оюутны зээл,мал аж ахуйд тулгамдаж буй мал эрүүлжүүлэх,бэлчээр бууцыг ариутгах,малаа эрүүлжүүлж,эрүүл хүнс хэрэглэх,малын мах,түүхий эдийг гадаадын зах зээлд нийлүүлэх боломж байгаа зэрэг асуудлуудын талаар ярьж ахмадуудаа эрүүл энхийг хүслээ. Энэхүү уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө товч танилцуулж, Ховд аймагт хийгдэх гол бүтээн байгуулалтуудын талаар мэдээллээ. Уулзалтад оролцсон Жаргалант сумын ахмад настанууд төрөөс ахмадуудын талаар арга хэмжээ авч байгаад сэтгэл хангалуун байна гэдгээ хэлсэн боловч, үр хүүхдүүд нь сургууль төгсөөд ажлын байр олдохгүй, идэх хоол,өмсөх зүүхийн төлөө сэтгэл зовниж,насандаа зориулж эдлэх тэтгэмжээрээ ажилгүй хүүхдүүдээ тэжээж байгаа амьдралын үнэнийг эрхэм гишүүнд дуулгалаа.

Жаргалант сумын Рашаант багийн өндөр настан Бямбадорж “Ахмадуудыг насаар нь ялгаж байна.Ахмадын 18 хувийн хүүтэй зээлийг 15 хувь болгосонд баярлалаа.Гэсэн ч банк намайг хуучин хүүгээр ав гэсэн.Ахмадууд 80,90 нас хүртлээ 250,0 мянган төгрөгийн тэтэгврээ авах нь цөөхөн байна” гэв. Монгол улсын гавьяат тамирчин н .Гүррагчаа “ Ахмадууд төдийгүй залуучуудын бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэхэд анхаарах, явган аялал хийхэд төрөөс дэмжлэг үзүүлэх нь чухал байна.Улирлын чанартай Нэвт,Баянбулаг амралтын газруудыг амьд байгаль үзэх орчин бүрдүүлэх,ахмадуудыг амраах, ирэх 7 сард уулчдын нэгдсэн авиралт Ховд аймагт болох учир, Аймгийн төвөөс Манхан сум, тэндээсээ Дуут, Мөнххайрхан хүртэл дугуйн аялал зохион байгуулахад ахмадууд задуучуудыг оролцуулж,аялал,амралт чөлөөт цагийг зөв үр бүтээлтэй өнгөрүүлэхэд дэмжиж ажиллах”-ыг хүслээ.

 
Find us on Facebook
Follow Us