You are here: Home ТАЗСЗ Тайлан Тайлан 2014

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ТАСЗ 2014 ОНЫ ТАЙЛАН PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2015 оны 1-р сарын 27, Мягмар гариг, 04:37

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ХОВД АЙМАГ ДАХЬ САЛБАР

ЗӨВЛӨЛИЙН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2014 он   Ховд

Д/Д

ТАСЗ-үүдийн ажил дүгнэх үзүүлэлт

Үйл ажиллагаа, хүрсэн үр дүн

1

Салбар зөвлөлийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, стратегийг тодор-хойлж, түүний хэрэг-жилтийг зохион байгуулсан ажил, үр дүн

2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Салбар зөвлөлийн үйл ажиллагааны стратеги 2014-2016 он” стратеги төлөвлөгөөг батлан, стратеги төлөвлөгөөнийхөө дагуу салбар зөвлөлийн жилийн төлөвлөгөөг гаргаж,  хэрэгжүүлэн ажиллаж байна. Стратеги төлөвлөгөөндөө ирэх 3 жилийн үйл ажиллагааны зорилго, зорилтоо тодорхойлон, ерөнхий багц үйл ажиллагаагаа төлөвлөсөн.

2

Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөв-лөгөөний хэрэгжилт, үр дүн

Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр батлан, тухай бүр биелэлтийг болон гарсан үр дүнг тооцон  ажиллалаа. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас хэрэгжилтийг тооцвол:

-Стратегийн төлөвлөлт болон гүйцэтгэлийн удирдлагын талаар:  Аймагт төрийн удирдлагын хэвийн үйл ажиллагааг хангах, шийдвэр боловсруулах, гаргахад дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх, төрийн албыг хуульд заагдсан шаардлага хангах чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлэх ажлын хүрээнд төлөвлөсөн ажлаа  хангаж ажиллалаа.

-  Байгууллагын болон хүний нөөцийн хөгжлийн талаар: Төрийн албыг хуульд заагдсан шаардлага хангасан чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлэх ажлын хүрээнд төлөвлөсөн бүх ажлууд хэрэгжсэн.

- Удирдах ажилтны манлайлах ур чадварыг дээшлүүлэх болон мэдээллийн технологийг хэрэгжүүлэх талаар: Энэ онд удирдах ажилтны сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй болно.  2013 онд удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 3 удаа зарлан зохион байгуулсан бөгөөд аймгийн хэмжээнд бүх сумдууд болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, хэлтсийн дарга нар, удирдах ажилтнуудын сул орон тоог нөхөж гүйцсэн учраас оны сүүлчээр цөөхөн тооны захиалга ирээд байгааг 2015 онд зарлан зохион байгуулах болно.

-Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар: Салбар зөвлөлийн үйл ажиллагаа тогтмолжиж  байгаа бөгөөд салбар зөвлөлтэй холбогдолтой асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж  байна.  /Үзүүлэлт №2/

3

Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэр, шийдвэрийн хэрэг-жилт тооцсон байдал, хуралдааны тэмдэг-лэлийг албажуулсан байдал

2014 онд Салбар зөвлөлийн хурлыг 12 удаа зохион байгуулж тэмдэглэл хөтлөн албажуулж, хуралдааны шийдвэрийн хяналтын хуудас хөтлөн, үр дүнг тооцон ажиллаж байна. /Хуралдааны шийдвэрийн хяналтын хуудсыг хавсаргав.  №03/

Мөн хуралдаанаас гарсан тогтоол, дүгнэлтүүдийг бүртгэх дэвтэр гарган хөтөлж, биелэлтийг тооцон ажиллаж байна.

4

Орон нутаг салбарын хэмжээнд хууль, жу-рам, заавар, төрийн албаны стандартыг хэрэгжүүлэх болон бүрэн эрхт хамаарах асуудлаар арга зүйн зөвлөмж өгсөн байдал, үр дүн

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу өргөдөл гомдол, албан бичиг хөтлөлтийн асуудлаар албан хаагчдад сургалт зохион байгуулах, асуудал хариуцсан албан хаагчдын ур чадварыг сайжруулах, төрийн албаны стандартыг хэрэгжүүлэх тал дээр чадавхжуулах зорилгоор 2014 оны 06 дугаар сарын 11, 12-ны өдөр “Архив, албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлыг хүлээн авах, түүний шийдвэрлэлтэд тавигдах шаардлага”, “Баг-иргэний засаг захиргаа” сэдвээр сумдын Засаг даргын  Тамгын газар байгууллагуудын  бичиг хэргийн эрхлэгч, ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Мөн төрийн албаны тухай хууль, журам заавар, төрийн албаны стандартыг хэрэгжүүлэх болон бүрэн эрхт хамаарах асуудлаар давхардсан тоогоор 122 байгууллагад албан бичгээр зөвлөмж, хүргүүлэн ажилласны үр дүнд хууль журмын хэрэгжилт өмнөх үеэсээ сайжирч байна.

5

Орон нутаг салбарын хэмжээнд хууль, жу-рам, заавар, төрийн албаны стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байдал, үр дүн

Төрийн байгууллагуудад хууль, журам, заавар, төрийн албаны стандартыг хэрэгжүүлэх талаар арга зүйн зөвлөгөөг шаардлагатай тохиолдолд байнга өгч ажиллаж байгаа бөгөөд аймгийн ЗДТГ-ын даргын баталсан хуваарийн дагуу 2014 оны 04 дүгээр сард болон 11, 12 сард Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн байгууллагууд, бүх сумдад хяналт үнэлгээ хийх ажлын хэсэгт орон,  өөрийн ажлын чиглэлээр шинжилгээ хийн, ажлыг дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгөв.

6

Төрийн байгуул-лагаас төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийг хэрэг-жүүлэх талаар зохион байгуулсан ажил, үр дүн, төрийн албан хаагчийг давтан сургах хэрэгцээг судлан хэрэгжүүлсэн ажил, үр дүн

2013 оны 05 сарын 02-ны өдрийн А/181 дугаартай  захирамжаар 2013-2016 онд хэрэгжүүлэх “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд жил жилээр төлөвлөн, төлөвлөгөөг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулан ажиллаж байна. Төрийн албан хаагчдыг төлөвлөгөөт зорилтот сургалт, гадаад, дотоодын сургалт, туршлага судлуулах, төрийн удирдлагаар менежер бэлтгэх, төрийн удирдлага болон мэргэжлийн магистр бэлтгэх сургалт, дахин мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байна. Төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэх ажлыг төлөвлөхдөө төрийн албан хаагч тус бүрийн ажлын байранд тавигдах ур чадвар нь ямар түвшинд байгаад үнэлгээ өгч тэдэнд ямар ур чадвар төлөвшүүлэх сургалт хөгжлийн хөтөлбөр хэрэгтэй байгааг тодорхойлон төрийн албан хаагч тус бүрээс сургалтад хамрагдах саналыг авч тусган жилийн эцсээр үр дүнгийн гэрээгээр   үнэлж дүгнэдэг. Төрийн албан хаагчдыг оролцуулдаг төлөвлөгөөт сургалтуудаас гадна аймгийн хэмжээнд зохион байгуулсан сургалтаас авч үзвэл: 2014 оны 01 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын дарга, ЗДТГ-ын мэргэжилтнүүдэд зориулсан “Багийн амжилт-миний ажлаас” сэдэвт 4 хоногийн захиалгат сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газраас Ховд аймагт зохион байгууллаа.

2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт сургалтыг аймгийн Нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад зориулан Монгол улсын Авлигатай тэмцэх газар болон аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулав.

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу өргөдөл гомдлын асуудлаар албан хаагчдад сургалт зохион байгуулах, асуудал хариуцсан албан хаагчдын ур чадварыг сайжруулах зорилгоор 2014 оны 06 дугаар сарын 11, 12-ны өдөр “Архив, албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлыг хүлээн авах, түүний шийдвэрлэлтэд тавигдах шаардлага”, “Баг-иргэний засаг захиргаа” сэдвээр сумдын Засаг даргын  Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч, байгууллагуудын өргөдөл, гомдол хүлээн авах ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Монгол улсын Авлигатай тэмцэх газар болон Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэстэй хамтран 2014 оны 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд  Баруун бүс,  Ховд аймгийн нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудын арх бүхий албан тушаалтнууд, аймгийн нийт төрийн албан хаагчдыг хамруулсан “Нутгийн удирдлагын байгууллага ба түүний харьяа нэгжийн эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэшүүлэн чадавхжуулж, арга зүйгээр хангах” сэдэвт бүсийн сургалт зохион байгуулав.

7

Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэг-жилтийг хангах асуудлаар зохион байгуулсан ажил, үр дүн

2013 оны 05 сарын 02-ны өдрийн А/181 дугаартай  захирамжаар 2013-2016 онд хэрэгжүүлэх “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ байгууллагын дотоод журамдаа болон тухайн жилийн төсөвтөө  тусган ажиллаж байна. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тэдний амьжиргааны үндэс болсон цалин хөлсийг нэмэгдүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцлөөр хангуулах, төрийн зардлаар давтан сургах, мэргэшүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынх нь цалин хөлсийг олгох, ээлжийн амралтаа эдлэх, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид хуулийн дагуу буцалтгүй тусламж олгох, амралтаараа өөрийн болон гэр бүлийн хүний нутагт амрах замын зардлыг 2 жилд нэг удаа олгох зэрэг болон байгууллагын Дотоод журамдаа тусгасан хөнгөлөлтүүдийг олгох журмаар шийдэж байгаа бөгөөд жилийн эцсээр нийт ажилтнуудын хурлаар хэлэлцэн тайлагнаж байна. 2013 оны хэмнэгдсэн төсвийн хөрөнгөөс ажилтнуудын нийгмийн баталгааг хангах зориулалтаар тусламж олгов. 2014 онд ЗДТГ-ын 2 ажилтанд ээлжийн амралтаар гэр бүлийн хүний нутагт амрах замын зардлыг олгов. Өндөр насны тэтгэвэрт гарсан 3 төрийн албан хаагчид 6-36 сарын тэтгэмж болон байгууллагын дотоод журмаар 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгов. Дотоод журмын дагуу байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтнууд болон өрхийн тэргүүн, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд түлээ, нүүрсний хөнгөлөлт болон 11 төрийн албан хаагчид 3 хоногийн цалинтай чөлөө, 13 төрийн албан хаагчид цалингүй чөлөө олгож, 10 төрийн албан хаагчид ур чадварын болон бусад нэмэгдэл, 10 төрийн албан хаагчид гэр бүл болсон, шинэ хүүхэдтэй болсон, гэр бүлээс нь хүн нас барсан зэрэг шалтгаанаар мөнгөн дэмжлэг үзүүлсэн байна. 2014 онд аймгийн хэмжээнд нийт 53 төрийн албан хаагчид зэрэг дэв олгуулсан бөгөөд үүнээс аймгийн ЗДТГ-ын 8 төрийн жинхэнэ албан хаагч зэрэг дэв олгогдож, нэмэгдлээ авсан байна. Энэ онд аймгийн хэмжээнд 3 төрийн жинхэнэ албан хаагч “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулаад байна.

8

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт, нэр дэвшүүлсэн ажиллагаа, ил тод нээлттэй байдлыг хангасан байдал, үр дүн

2014 оны эхний хагас жилд  удирдах ажилтны ажлын байрны захиалга ирээгүй учир сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй болно. Өнгөрсөн онд удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 3 удаа зохион байгуулсан учраас аймгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэгчээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа удирдах ажилтны сул орон тоо гараагүй болно. 2014 оны 11, 12 сард 4 удирдах ажилтны сул орон тооны захиалга ирсөн бөгөөд 2015 оны 01 дүгээр сард зохион байгуулах болно.

9

Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт, нэр дэв-шүүлсэн ажиллагаа ил тод нээлттэй байдлыг хангасан байдал, үр дүн

2014 онд төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт цахим хэлбэрээр 2 удаа зохион байгуулагдлаа.

2014 оны 03 дугаар сарын 06, 07-ны өдрийн шалгалтад 34 ажлын байрны сул орон тоонд 260 иргэн бүртгүүлэн мэргэшлийн шалгалтад орсон байна. Шалгалтад 47 иргэн тэнцэж  Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 03 сарын 28-ны өдрийн 402 дугаар тогтоолоор төрийн албанд анх орох иргэний  нөөцөд бүртгүүлэв. Үүнээс 18 иргэнийг тус тусын өрсөлдсөн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэн дүгнэлт гаргаж томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэв.

2014 оны 11 дүгээр сарын 17, 18-ны өдрийн шалгалтад 56 ажлын байрны сул орон тоонд 332 иргэн бүртгүүлэн мэргэшлийн шалгалтад орсон байна. Шалгалтад 91 иргэн тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 12 сарын 05-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор төрийн албанд анх орох иргэний  нөөцөд бүртгүүлэв. Үүнээс 31 иргэнийг тус тусын өрсөлдсөн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэн дүгнэлт гаргаж томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр болоод байна. Энэ оны байдлаар нийт давхардсан тоогоор 90 ажлын байранд 592 иргэн бүртгүүлэн шалгалтад орсноос 138 иргэн төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгүүлэн 49 иргэн тухайн өрсөлдсөн албан тушаалдаа томилогдохоор болоод байна. Шалгалтыг зарлахдаа  Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн веб сайт, Ховд аймгийн албан ёсны веб сайт болон аймгийн хэмжээнд гардаг “Ховдын толь” “Ховдын мэдээ” сонин, “Цаст”, “Эко”, “Ховд” телевизүүдээр, 17 сумдад албан бичгээр 21 хоногийн өмнө зарыг тавин ард иргэдэд нээлттэй мэдээлэн, энэ талаар ямар нэг өргөдөл гомдол ирээгүй болно.

10

Төрийн жинхэнэ ал-банд анх орох иргэний болон удир-дах ажилтны нөөцийн сан бүрдүүлж, түүгээр үйлчилсэн байдал, үр дүн

2014 оны байдлаар төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд 147 иргэн, удирдах ажилтны нөөцөд 95 иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд үүнээс анх орох иргэний нөөцөөс 60 иргэн,   удирдах ажилтны нөөцөөс 43 иргэн ажилд томилогдож, үүнээс 21 иргэн бусад салбар зөвлөл болон байгууллагуудад дүгнэлтээр болон нөөцөөс шилжүүлэн бүртгүүлж, нөөцийн сангийн мэдээллээр үйлчлүүлсэн байна. /Нөөцийн бүртгэлийг хавсаргав. №10/

11

Төрийн жинхэнэ ал-бан хаагчийн нөөцийн сан бүрдүүлж, түүгээр үйлчилсэн байдал, үр дүн

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа түүнтэй адилтгах төрийн өндөр албан тушаалтны зэрэглэлд хамаарах улс төрийн албан тушаал эрхэлж байсан болон төрийн жинхэнэ албанаас түр чөлөөлөгдсөн болон чөлөөлөгдсөн иргэний нөөцийн бүртгэлд 12 төрийн жинхэнэ албан хаагч бүртгэгдсэн байгаа бөгөөд шаардлагатай нөхцөлд нөөцийн сангаар үйлчлэн ажиллаж байна. /Нөөцийн бүртгэлийг хавсаргав. №11/

12

Төсвийн шууд захирагч, менежер, төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх ажлыг мэргэшлийн удирдлагаар хангаж, үр дүнг тооцсон байдал

2013 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг 12 дугаар сарын 31-ний байдлаар дүгнэн, үнэлгээг өгч баталгаажуулав. Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн байдлаар төрийн албан хаагчдыг урамшуулан шагналт цалин олгох, зэрэг дэв шинээр олгох буюу ахиулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэв.

2014 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг журмын дагуу байгуулж баталгаажуулан ажиллаж байна. 2014 оны үр дүнгийн гэрээндээ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны болон Засгийн газрын үйл ажиллагаа, тогтоол шийдвэртэй холбоотой өөрийн ажил үүргийн дагуух зүйл заалтуудаас оруулан гэрээгээ байгуулав. Төрийн байгууллагуудад төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, ажлын байрны болон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах, үнэлж дүгнэх талаар шаардлагатай зөвлөмжийг амаар болон албан бичгээр өгөн ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлөөс Үр дүнгийн гэрээг шинэчлэх зорилгоор санал авсанд саналаа өгч мөн аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 2 агентлаг болон 2 сумаас туршилтын байдлаар төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулан дүгнэж, энэ ажлын явцад гарсан санал, дүгнэлтээ Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ.

13

Ёс зүйн хороог арга зүйн удирдлагаар хангаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах асуудлаар зөвлөгөө өгч ажилласан байдал, үр дүн

Аймгийн хэмжээнд байгууллагууд болон сумдад ёс зүйн хороо байгуулсан болон үйл ажиллагааных нь талаар тайланг нь авч, үнэлгээ дүгнэлт өгөн ажиллалаа.

Аймгийн хэмжээнд 17 сум болон төвийн сургууль, цэцэрлэгүүдийн дунд, Өрхийн 5 эмнэлгийн дунд, аймгийн ЗДТГ, БОЭТ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Шүүх, Цагдаа, Шүүхийн шинжилгээний алба зэрэгт 35 ёс зүйн хороо ажилладаг.  Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамтран 04 ба 11, 12 саруудад төрийн зарим байгууллагуудад хяналт үнэлгээ, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллав.

Тайлангийн хугацаанд салбар зөвлөлд ёс зүйн зөрчлийн талаар ямар нэгэн гомдол, мэдээлэл ирээгүй бөгөөд, байгууллагын дарга нар эрх хэмжээнийхээ хүрээнд давхардсан тоогоор 84 төрийн албан хаагчид арга хэмжээ авсан байна.

Ёс зүйн зөрчлийн эхний хагас, бүтэн жилийн мэдээг бүх сумд, төрийн байгууллагуудаас батлагдсан хүснэгтийн дагуу гаргуулан авч нэгтгэн ТАЗ-д хүргүүлэв.   /Мэдээг хавсаргав. №13/

14

Өргөдөл, гомдол, маргаан, ёс зүйн зөрчлийн шийдвэр-лэлт, үр дүн, түүний мэдээг хагас бүтэн жилээр ирүүлсэн байдал

Тайлангийн хугацаанд салбар зөвлөлд 28 өргөдөл ирэн шийдвэрлэгдэж хариуг утсаар, өөрийн биеэр болон албан бичгээр мэдэгдсэн байна.

2014 оны байдлаар салбар зөвлөлд 11 гомдол ирж салбар зөвлөлийн хурлаар шийдвэрлэгдэж, иргэнд хариуг албан бичгээр хүргүүлсэн. Үүнээс 3 иргэн шүүхэд хандан, шийдвэрлэх шатандаа явж байна. /Мэдээг  батлагдсан хүснэгтийн дагуу хавсаргав. №14/

15

Салбар зөвлөлийн үйл ажиллагааны нээлттэй байдал, үйл ажиллагааг суртал-чилсан байдал, үр дүн

Салбар зөвлөлийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байдлаар хүргэн ажиллаж байна. Аймгийн албан ёсны веб сайт www.khovd.gov.mn –д Төрийн албаны салбар зөвлөлийн сайтыг байршуулсан бөгөөд салбар зөвлөлийн бүхий л үйл ажиллагаа, тайлан, мэдээ, судалгаа, зэрэг дэв авсан төрийн албан хаагчдын мэдээлэл, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт, удирдах ажилтны сонгон шалгаруулалт, төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ зэрэг салбар зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллүүдийг байршуулан тавьж, цаг тухайд нь  шинэчилж байна.

16

Төрийн албан хааг-чийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайлан ирүүлсэн байдал

2013 онд төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний мэдээг хугацаанд нь гарган хүргүүлсэн болно.

2014 оны бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан, мэдээг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн зааврын дагуу, нэрс бүхий  байгууллагуудаар гарган хугацаанд нь хүргүүлэв.

17

Салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх асууд-лаар хэрэгжүүлсэн шинэлэг ажил, үр дүн

Салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, ажил үүргийг нь тодруулж цэгцлэх үүднээс салбар зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг баталж, мөрдөн ажиллаж байгаагийн зэрэгцээ, гишүүдээ чадавхжуулах зорилгоор гадаад болон дотоодын сургалтад хамруулав. Салбар зөвлөлийн гишүүдийг аймгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд жигд идэвх санаачлагатай татан оролцуулах, зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор салбар зөвлөлийн гишүүдийн хуралд оролцох оролцоо, идэвх, үйл ажиллагаанд оролцсон  байдлыг тусгайлан гаргасан хүснэгтийн дагуу  үнэлж, жилийн эцсийн байдлаар дүнг гарган урамшил олгох системд орон ажиллаж байна. Үүний үр дүнд гишүүдийн идэвх оролцоо сайжирч, үүнийг даган салбар зөвлөлийн үйл ажиллагаа эрчимжиж байна.

18

Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар олон нийтийн /иргэдийн/ үнэлгээ

Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар иргэдээс ямар нэгэн өргөдөл, гомдол ирээгүй бөгөөд аймаг дахь нээлттэй утас 7043 1111 төвөөр гомдол ирээгүй болно. Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан нь шударга, нээлттэй болж байна гэсэн талархлын мэдээлэл 7043 1111 утсаар 3 иргэнээс ирсэн. Ажлын байрны захиалгаар сул орон тоог зарлахдаа ажилласан жил заахгүй байх талаар 2 иргэнээс санал ирсэн байна. Аймгийн удирдлагуудаас бүх багуудын иргэдтэй уулзалт, хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд үүнд Салбар зөвлөлийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байна гэж зарим иргэдээс үнэлснийг хурлын тэмдэглэлд тэмдэглэсэн байна.

19

Салбар зөвлөлийн хагас, бүтэн жилийн тайлан ирүүлсэн байдал

Салбар зөвлөлийн хагас жилийн тайланг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн тайлангийн хяналтын хуудасны дагуу хугацаанд нь бичиж хүргүүлсэн бөгөөд, жилийн эцсийн тайланг зааврын дагуу хугацаанд нь хүргүүлэв.

20

Төрийн албаны зөвлөлөөс өгсөн хугацаатай үүрэг, даалгаврын биелэлт

Төрийн албаны зөвлөлөөс болон бусад дээд байгууллагуудаас ирүүлсэн хугацаатай мэдээ, тайлан, судалгааг хугацаанд нь гаргаж хүргүүлж байсан. Хугацаа хожимдсон буюу тасалдсан үүрэг, даалгавар байхгүй болно.

ТАЙЛАН БАТАЛГААЖУУЛСАН:                                Б.БАТМӨНХ /ТАСЗ-ИЙН ДАРГА/

ТАЙЛАН БИЧСЭН:                            Ц.ОЮУНЧИМЭГ /ТАСЗ-ИЙН Н.Б.Д/

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 1-р сарын 27, Мягмар гариг, 05:06
 
Find us on Facebook
Follow Us