You are here: Home Ил тод байдал Хяналт шалгалт, үнэлгээ Тайлан Тайлан 2014

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАСГИЙН 2014 ОНЫ ЖИЛИЙН ÀÆËÛÍ ТАЙЛАН PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2015 оны 1-р сарын 22, Пүрэв гариг, 04:55

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАСГИЙН 2014 ОНЫ ЖИЛИЙН ÀÆËÛÍ  ТАЙЛАН

2014.12.10 Ховд

Нэг. Зохион байгуулалтын талаар

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг нь 2014 онд Тасгийн дарга, Орон нутаг, агентлаг, албан байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, Хөтөлбөр, тогтоол шийдвэрийн биелэлт, үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн гэсэн 4 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж ирлээ.

2014 оны 01 дүгээр сарын 06-нд ажлын байрны тодорхойлолтуудад нэмэлт өөрчлөлт оруулан, 2013 оны 12 дугаар сарын 23-нд тасгийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлант онд сумдын Засаг даргын Тамгын газар, төрийн байгууллагуудад зөвлөн туслах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлан хүргүүлэх график, ажилтнуудын үр дүнгийн гэрээг боловсруулан Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж  байна.

Тасгийн ажилтнуудын хөрөнгө орлого, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгүүдийг хуулийн хугацаанд гаргаж, холбогдох газарт нь хүргүүлэв.

Өдөр тутмын үйл ажиллагаандаа аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны А/23 дугаар тушаалаар батлагдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн дүрмийг мөрдлөг болгон ажиллав.

Аймгийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлж ажилласан байна. Өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн авч ажиллуулснаар орон нутгийн өмчид тавих хяналт сайжирч байна.

Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж буй цахим хуралд тасгийн дарга Ц.Оюунцэцэг 8 удаа сууж, сонссон мэдээллийг ажилтнуудад танилцуулан, өгсөн үүрэг чиглэлүүдийн хэрэгжилтийг ханган ажиллав.

2014 оны 01 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын дарга, ЗДТГ-ын мэргэжилтнүүдэд зориулсан “Багийн амжилт-миний ажлаас” сэдэвт 4 хоногийн захиалгат сургалтанд тасгийн бүх ажилтнуудыг хамруулж “Амжилтын хөтөч” 2014 хуанлитай номыг хөтөлж хэвшүүллээ.

2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад зориулан Монгол улсын Авлигатай тэмцэх газар болон аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан “Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт сургалтанд тасгийн ажилтнууд хамрагдав.

Монгол улсын Авлигатай тэмцэх газар болон Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэстэй хамтран 2014 оны 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд  Баруун бүс,  Ховд аймгийн нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд, аймгийн нийт төрийн албан хаагчдыг хамруулсан “Нутгийн удирдлагын байгууллага ба түүний харьяа нэгжийн эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэшүүлэн чадавхижуулж, арга зүйгээр хангах” сэдэвт бүсийн сургалтанд суув.

Засгийн газраас зохион байгуулсан “Нотолгоонд суурилсан төлөвлөлт ба үр дүнд суурилсан удирдлага” бүсийн сургалтыг Ховд аймагт зохион байгуулах бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө гаргаж Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулан хэрэгжүүллээ. Сургалтын үеийн бичиг баримтуудыг эмхлэв. Төв, орон нутгийн түвшинд хяналт-шинжилгээ, үнэлгээний институцийн бүтэц, чадавхийг тодорхойлох судалгааны материалыг бөглөж ЗГХЭГ-т явуулсан.

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу өргөдөл гомдлын асуудлаар албан хаагчдад сургалт зохион байгуулах, асуудал хариуцсан албан хаагчдын ур чадварыг сайжруулах зорилгоор 2014 оны 06 дугаар сарын 11, 12-ны өдөр “Архив, албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлыг хүлээн авах, түүний шийдвэрлэлтэд тавигдах шаардлага”, “Баг-иргэний засаг захиргаа” сэдвээр сумдын Засаг даргын  Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч, байгууллагуудын өргөдөл, гомдол хүлээн авах ажилтнуудад “Хөтөлбөр, тогтоол шийдвэр эрхийн актуудын хэрэгжилтийг хангах, биелэлтийг тооцож, мэдээлэх арга зүй” сэдвээр тасгийн мэргэжилтэн Б.Гантөмөр хичээл заав.

Ховд аймагт зохион байгуулагдсан “Баруун бүсийн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган”-ы бэлтгэл хангах, зохион байгуулах ажлын хэсэгт тасгийн бүх ажилтнууд орж, хариуцсан ажлуудаа амжилттай гүйцэтгэн зөвлөлгөөнийг амжилттай болоход өөрсдийн хувь нэмрээ оруулж, хурлын тэмдэглэл хөтлөн аймгийн ИТХ болон архивт хүлээлгэж өгөв.

Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар

 

Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэр, үндэсний болон дэд хөтөлбөр, нутгийн удирдлагын шийдвэр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын захирамж, бодлого хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх замаар Засаг даргын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, хэлтэс, харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, хүсэн хүлээсэн үр дүнд хүрэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэхүйц цаг үеэ олсон чанартай мэдээлэл, бодлогын зөвлөмжөөр хангахад чиглэсэн үүргийнхээ хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.

Аймгийн Засаг даргын 2013 оны А/492,  А/515 дугаар  захирамжаар ажлын хэсэг байгуулж, удирдамж батлуулан 17 сум, 91 баг, 21 албан байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн байр эзлүүлж эхний 3 байранд орсон сум, баг, байгууллагуудыг тодоруулан шагнуулав. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийгээд сум, байгууллагуудад анхаарах асуудлуудаар зөвлөмж бичиж хүргүүлсэн байна.

Дарви, Чандмань сумд, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Тээвэр, авто замын газар, Статистикийн хэлтэс, Байгаль орчны газар, Сум дундын ойн анги, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Мянган угалзат, Ховд эрч хүч, Ховд суварга, Шим ус ОНӨУҮГ-уудын болон Бугат, Баатархайрхан, Буянт, Жаргалан, Рашаант өрхийн эрүүл мэндийн төвүүд, Жаргалант сумын ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын үйл ажиллагаа, сум, байгууллагуудын цахим сайтуудад 2 удаа, мөн тэдгээрийн “Нээлттэй хаалганы өдөр” буюу “Иргэдийн өдөр”-ийн эхний хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, арга зүйн зөвлөгөө өглөө. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд оршиж байгаа дутагдалуудыг засах, хуулиар заасан үүргийнхээ хүрээнд арга зүйн зөвлөгөө өгч хариу мэдэгдэх тухай албан тоотыг аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлэв. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс сумдад холбогдолтой заалтуудын хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулав.

Сум, баг, байгууллагуудын 2014 оны ажлыг дүгнэх удирдамж, ажлын хэсгийг аймгийн Засаг даргаар батлуулан 2 ажлын хэсэг гарч ажиллаж байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгаас 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар тасгийн дарга Ц.Оюунцэцэг орон нутгийн телевизүүд, МОНЦАМЭ-гийн сурвалжлагчид ярицлага өгснөөс гадна Ховдын мэдээ сонинд ХШҮ-ний талаар цуврал материал нийтлүүлж байна.

Аймгийн хэмжээгээр 56 хөтөлбөрийн 254 заалтыг хяналтанд авч сум, байгууллагуудаас ирүүлсэн хэрэгжилтийн тайланд Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж холбогдох яамдад хүргүүлсэн. Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 64,2 хувийн биелэлттэй байна.

2014 оны 01 дүгээр сараас  эхлэн аймгийн 2013 оны хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан бичих мэдээлэл цуглуулж, тайланг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу 4 бүлэг, 12 дэд бүлэг 3 хавсраттайгаар  бичиж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.

Төрийн захиргааны байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг Бүсийн сургалт судалгаа, мэдээллийн “Нийгмийн захиалга” төрийн бус байгууллагаар гүйцэтгүүллээ. Уг үнэлгээнд аймгийн 17 сум, иргэд хамгийн ихээр үйлчлүүлдэг эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгмийн халамж, газрын харилцаа, батлан хамгаалах чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагааны талаар  анкетийн болон фокус ярилцлага, түүвэрлэлтийн аргуудыг ашиглан аймгийн хөдөлмөрийн насны хүн амын 5 хүртэл хувийг  хамруулав. Үнэлгээний тайланг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ХШҮ-ний тайлангийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

“Төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжид хэрэглэгчийн үнэлгээ хийх төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах журам” боловсруулан Аймгийн Засаг даргын 2014 оны А/595 дугаар захирамжаар батлуулав. Энэхүү журмын дагуу Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудын дунд нээлттэй тендер зарласнаас Ховд Бат-итгэл, Усалгаатай газар тариалан эрхлэгчдийн холбоо, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Ховд дах салбар ТББ-ууд материал ирүүлжээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны А/107 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ирүүлсэн материалуудыг хурлаараа хэлэлцээд Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Ховд дах салбар төрийн бус байгууллагыг шалгаруулсан байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн тайлангийн үр дүн, цаашид анхаарах асуудлуудаар зөвлөмж боловсруулан сум, байгууллагуудад хүргүүлэв.

2013 оны аймгийн Засаг даргын Төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээ, Òºñâèéí ерөнхийлөн  çàõèðàã÷, àéìãèéí Çàñàã äàðãààñ ýðõëýõ àñóóäëûí õ¿ðýýíèé áàéãóóëëàãóóäûí äàðãà нартай áàéãóóëñàí гэрээ, àéìãèéí Çàñàã äàðãààñ ñóìûí Çàñàã äàðãà íàðòàé áàéãóóëñàí ãýðýý, Àéìãèéí Çàñàã äàðãà Åðºíõèé ñàéäòàé áàéãóóëñàí хамтран ажиллах зарчмын хэрэгжилт, аéìãèéí Çàñàã äàðãà ñóìûí Çàñàã äàðãà íàðòàé áàéãóóëñàí хамтран ажиллах зарчмын õýðýãæèëòýíä  тус тус õÿíàëò-шинжилгээ, ¿íýëãýý õèéж тайланд тусгав.

Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолын дагуу баруун бүсийн тэргүүний сум шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тасгийн ахлах мэргэжилтэн орж Баян-Өлгий аймгийн Алтай, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Тэлмэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Ховд аймгийн Үенч сумдад ажиллав. Эдгээр сумдаас хамгийн өндөр оноо авсан Үенч сумын материалыг Засгийн газрын Хэрэг Эрхлэх газарт хүргүүлснээр Үенч сум баруун бүсээс улсын тэргүүний сумаар шалгарч, Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”, нэг зуун сая төгрөгөөр шагнагдав.

Тайлант онд Улсын Их Хурлын 18, Засгийн газрын 45 тогтоол, 14 хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж 1, 6 үндэсний хөтөлбөр, аймгийн ИТХ-ын тогтоол 10, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол 116, хуралдааны тэмдэглэл 8-ийг хүлээн авч, удирдлагуудад танилцуулан холбогдох хэлтэс, албан байгууллага, сумдад хүргүүлэн хяналтанд авч, хэрэгжилтийн явцад хяналт тавин ажиллаж байна.

Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр Засгийн газрын 138  тогтоолын 256 зүйл заалтын хэрэгжилт 86%, хуралдааны 21 тэмдэглэлийн 34 заалтын хэрэгжилт 85,3%, 2 албан даалгаврын 3 заалт 90%, Ерөнхий сайдын 2 захирамжийн 3 заалт 82%, Үндэсний аюулгүй байдлын  1 зөвлөмж 100% хэрэгжиж байна.

Дарви, Чандмань сумдын төрийн албан хаагчдад Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээний журам” сэдвээр, сум байгууллагуудын Өргөдөл гомдол хариуцсан ажилтнууд, бичиг хэргийн эрхлэгч нарт “Эрх зүйн актуудын биелэлт тооцох аргачлал” сэдвүүдээр 2 цагийн сургалт явуулсан байна.

Гурав. Өмчийн хяналт, дотоод аудитын талаар

Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2013 оны жилийн эцсийн өмчийн тооллогонд хяналт тавьж, зарим нэг хөрөнгийн эзэмшигч нь тодорхойгүй, эвдэрч алга болсон хөрөнгийн эзэнг тодруулах, эзэмшиж байгаа хөрөнгөний эзэмшигч нарт шаардах хуудсыг хүргүүллээ.

Байр орон сууцанд түр эзэмшиж байгаа эрх бүхий цагдаа, прокурор, шүүхийн дарга нар сууж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаж байна. ЗДТГ-ын данс бүртгэлд байгаа III 60 айлын 2 өрөө байрыг түр эзэмшиж байсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой шүүхийн материалтай холбогдох 10 гаруй бичиг, албан тоотыг хүргүүллээ.

ЗДТГ-ын хүсэлттэй, Ховд аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай иргэний хэргийн шүүх хурал Баян-Өлгий аймагт 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдөр болж хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, өмгөөлөгч Н.Оюунчимэгийг оролцуулан 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сум дундын 26 дугаар шүүхээр ердийн журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргуулж ажиллаа.

Ховд аймгийн “Спорт цогцолборын барилгын дээврийн засварын” ажил хийж гүйцэтгэх тендерийн хороонд орж ажиллаа.

“Ховд Суврага” ОНӨААТҮГ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Тээвэр авто замын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Байгаль орчны газар, Ойн анги, Статистикийн хэлтэс зэрэг байгууллагуудын санхүүд дотоод хяналт хийж, зөвлөмж хүргүүлэв.

“Зэрэг сумын төвийн шинэчлэл” тендер шалгаруулах тендерийн бичиг баримтыг нээх үнэлгээний хороонд орж ажиллаа. “Зэрэг сумын төвийн шинэчлэл” тендер нь бараа, ажил, үйлчилгээг бүхэлд нь хамарсан “Түлхүүр гардуулах гэрээ” тул хэд хэдэн компаниуд хамтарч оролцсон байв. Үнэлгээг хийж бичиг баримт дутуу, санхүүгийн чадамж дутуу, урьд хийсэн зарим нэг ажлаа хүлээлгэн өгөөгүй зэргийг үндэслэн уг тендерийг хязгаарлагдмал тендер шалгаруулалт зарлан 14 хоногийн хугацаанд дахин сунгалаа.

“Мянган угалзат” ОНӨААТҮГ-ын захирал Ю.Азаматын 2013 онд Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг тооцон 97,3%-тай биелүүлсэн гэсэн дүгнэлтийг өгөв.

2013 онд нийт 25,6 сая төгрөгийн ашигтай ажилласнаас цэвэр ашиг 23040.0 төгрөг, үүний 20% буюу 4608.0 төгрөгийг төрийн дансанд төвлөрүүлж, үлдэх 18432.0 мянган төгрөгийг ТУЗ нь шийдвэрлэж хариу мэдэгдэх үүрэг болгон Засаг даргын ногдол ашиг хувиарлах тухай  2014 оны  05 дугаар сарын 09-ны өдрийн  А/241 дүгээр  захирамж гаргуулалаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 132 тогтоолоор “Ховд-Эе эвийн хүч” ОНӨААТҮГ-ыг байгуулан дүрмийг баталж, ТУЗ-ыг 7, хяналтын зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар ханган, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон.

Аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/146 дугаар  захирамжаар “Ховд-Эе эвийн хүч” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захиралаар Д.Хуягбаатарыг томилж үйл ажиллагааг жигдэрүүлэх, холбогдох хууль тогтоомжуудыг мөрдөж ажиллах талаар үүрэг өгч ажиллав.

Аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/614 дүгээр  захирамжаар Жаргалант сумын Баатархайрхан багт байрлах Битүү худалдааны төвийн 10000 метр квадрат газрын эзэмших эрхийг “Эвийн хүч” худалдааны төвд лангуу, павилон эзэмшигчдийн дундын эзэмшилд зориулан нийтийн эдэлбэр газар болгон шилжүүлсэн.

2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг явуулахыг уриалж, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нартай уулзаж байна.

2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/22 тоот албан бичгээр уламжлагдан ирсэн “Ховд-Эрч хүч” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй нийтийн эзэмшлийн 56 нэр төрлийн 3064.2 сая төгрөгийн үнэтэй хөрөнгийг Хотын захирагчийн албанд шилжүүлж өгөхийг хүссэнийг  2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/2842 тоот албан бичгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн хуралдаанд уламжлан шийдвэрлүүлэв.

Дөрөв. Тасгийн дотоод ажлын талаар

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3 бүлэг 28 асуудал тусгагдснаас 26 ажил бүрэн хэрэгжиж, 2 ажил чиг үүргийн дагуу өөр салбарт харъяалагдан хэрэгжихээр байна. Тайлангийн хугацаанд 74 албан бичиг гаргаж, 101 албан бичиг хүлээн авч ажилласан байна. Манай тасгийн ажилтнууд 12 ажлын хэсэгт ажиллаж үүргээ цаг тухай бүр биелүүлжээ. Тайлангийн хугацаанд ХШҮ-ний тасаг 21 удаа хуралдаж, тэмдэглэл хөтлөн, тэмдэглэлээр ажилтнуудад өгсөн 40 гаруй үүргийг бүрэн биелүүлж ажиллажээ.

2013 оны материалуудыг архивлаж хуулийн хугацаанд бичиг хэрэгт хүлээлгэн өгөв.Тасгаас хэрэгжүүлсэн ажлын талаар аймгийн веб сайтад байнга мэдээлэл тавьж хэвшлээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны ажлын төлөвлөгөөнд болон сумдын Засаг дарга нарын гэрээнд  ХШҮ-ний тасгаас тусгуулах саналуудыг боловсруулж цаг тухай бүр хүргүүлж байлаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын стратегийн төлөвлөгөөнд дотоод хяналтын чиглэлээр тусгах 30 санал боловсруулж 2014 оны 3 дугаар сарын 23-нд хүргүүлсэн. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгаас Ховд аймгийн хөгжлийн хөтөлбөрт тусгуулахаар 2014 оны 10 дугаар сарын 08-д дахин 4 санал боловсруулж хүргүүлэв.

Тасгийн дарга Ц.Оюунцэцэг 2014 оны 03 дугаар сарын 01-ээс 08-ийг хүртэл аймгийн Засаг даргын томилолтоор “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтанд оролцож, ЛЭОС төрийн бус байгууллагаас 2014-2016 оны хооронд хэрэгжүүлэх “Эмэгтэйчүүдийн манлайлал сургалтын хөтөлбөр”-т хамрагдах 70 эмэгтэйн судалгааг гаргаж уг байгууллагад хүргүүлсэн байна.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасагт үүрэг болгосон Засаг даргын 5 захирамжийн 7 заалтын биелэлт, Засаг даргын  аймгийн ИТХ-д тавих 2 удаагийн илтгэлд ХШҮТ-аас оруулах материал болон Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын даргатай 2014 онд байгуулсан гэрээний биелэлт, 2015 оны гэрээнд тусгах саналуудаа боловсруулаад ТЗУХ-т хүргүүлэв.

“Баг-иргэний засаг захиргаа” сургалт, хэлэлцүүлгийн тэмдэглэлийг хөтөлж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны тэмдэглэлийг хөтөлж ИТХ-ын ажлын албанд хүргүүлжээ.

Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2014 оны зорилтын хэрэгжилт, 2015 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэлэлцүүлгүүдийг Жаргалант сумын 12 багийн иргэдээр хэлэлцүүлэх ажлын хэсэгт орж ажиллан хурлын тэмдэглэл хөтөлж, хэлэлцүүлгийн дүнг нэгтгэн Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст өгөв.

Тав. 2015 оны  тэргүүлэх зорилт

1.Баг, сум, байгууллагуудын үйл ажиллагаанд 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сарын 20-нд багтаан Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, тэргүүний сум, баг, байгууллагуудыг шалгаруулах

2. Аймгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний 2014 оны тайланг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу бичиж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх

3. Сум, баг, байгууллага, агентлагуудын үйл ажиллагаанд 2-оос доошгүй удаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, арга зүйн зөвлөгөө өгөх

4. Хэрэглэгчийн үнэлгээг хөндлөнгийн Төрийн бус байгууллагаар хийлгэх

5.Сум, байгууллагуудын цахим сайтын хөтлөлтийг 80 хувьд хүргэх

ТАЙЛАН БИЧСЭН: ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,

ҮНЭЛГЭЭНИЙ ТАСГИЙН АХЛАХ  МЭРГЭЖИЛТЭН                       Х.ДАРЬГЕРХАН

ТАЙЛАНГ ХЯНАСАН: ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,

ҮНЭЛГЭЭНИЙ ТАСГИЙН ДАРГА                                                     Ц.ОЮУНЦЭЦЭГ

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 1-р сарын 22, Пүрэв гариг, 05:04
 
Find us on Facebook
Follow Us