You are here: Home Шинэчлэсэн журам

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Өргөдөл гомдлын тайлан PDF Хэвлэх И-мэйл

ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД

ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН  ШИЙДВЭРЛЭЛТИЙН

2016 ОНЫ III УЛИРЛЫН ТАНИЛЦУУЛГА

2016.10.07  Ховд

         Ховд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт болон сум байгууллагуудад ирсэн өргөдөл, гомдлыг  "Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" Монгол улсын хууль, "Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол,  “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан  өргөдөл гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баталсан аймгийн Засаг даргын 2001 оны 127 дугаар захирамжийн дагуу иргэдийн өргөдөл гомдлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хүлээн авч,  шийдвэрлэж, төрийн бодлого шийдвэрийг  иргэддээ нээлттэй ил тод  хүртээмжтэй хүргэхэд ажлаа чиглүүлэн хэрэгжилтийг ханган  ажиллалаа.

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх тухай”  хуулийн хүрээнд  17 сумын  110 байгууллага, 91 баг, аймгийн төвийн 33 төсөвт байгууллага,  аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл,  Засгийн газрын 11-11 төв, Иргэдийн санал хүсэлт хүлээн авах 7043-1111 төвд ирсэн өргөдөл гомдлын мэдээг аймгийн хэмжээнд нэгтгэн гаргалаа. Нийт өргөдөл гомдлын шийдвэрлэлт  86.3  хувьтай байна.

Иргэний танхимд байрлуулсан саналын хайрцагийг журмын дагуу  14 хоног тутамд  шалган санал хүсэлт ирээгүй тул  Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд албан бичгээр хариу хүргүүллээ.

Засгийн газрын   11-11 төвд нийт 14 санал хүсэлт    ирснээс гомдол 4, санал хүсэлт 8, шүүмжлэл 2  тус тус  хүлээн авч, санал  хүсэлтийг  хуулийн хугацаанд нь уламжлан шийдвэрлэн хаалт хийж, шийдвэрлэлт 100 хувьтай  байна.

2.

Аймгийн Засаг дарга Пүрэв гарагийн  иргэд хүлээн авч уулзах 7 удаагийн уулзалтаар  129  иргэний  амаар биечлэн гаргасан   өргөдөл, гомдлыг хүлээн  авч  хариу    өгч     шийдвэрлэв. Амаар    биечлэн   гаргасан  өргөдөл гомдлыг авч үзвэл

ажил хүссэн 51, гэр хүссэн 3, газрын асуудлаар 2, тусламж дэмжлэг хүссэн 5,   бусад  асуудлаар 68 иргэн тус тус уулзжээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын “Иргэдийн санал хүсэлт хүлээн авах 7043-1111 төвд    санал хүсэлт 31, гомдол 85, шүүмжлэл 8 ирснийг бүртгэж холбогдох албан тушаалтанд уламжилж, шийдвэрлэлт 85.5 хувьтай байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг бүртгэж,  хуулийн хугацаанд нь шийдвэрлэх, хэрхэн шийдвэрлэсэн талаар эзэнд хариу өгөх, өргөдөл гомдлын улирын  мэдээ тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах талаар   хариуцсан ажилтнуудад арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээг  хавсаргав.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН  ТӨРИЙН ЗАХИРГАА,

УДИРДЛАГЫН   ХЭЛТСИЙН ДАРГЫН

ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                Б.ГАНБОЛД

 
Find us on Facebook
Follow Us