Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ХШҮТайлан PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2014 оны 5-р сарын 21, Лхагва гариг, 09:53

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАСГИЙН 2013 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН АЖЛЫН ТАЙЛАН

2014.05.02                                                                       Ховд

Нэг. Зохион байгуулалтын талаар

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг нь 2014 оны 1 дүгээр улиралд Тасгийн дарга, Орон нутаг, агентлаг, албан байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Хөтөлбөр, тогтоол шийдвэрийн биелэлт, үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн гэсэн 4 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж ирлээ.

2014 оны 01 дүгээр сарын 06-нд ажлын байрны тодорхойлолтуудад нэмэлт өөрчлөлт оруулан, 2013 оны 12 дугаар сарын 23-нд тасгийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлант онд сумдын Засаг даргын Тамгын газар, төрийн байгууллагуудад зөвлөн туслах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлан хүргүүлэх график, ажилтнуудын үр дүнгийн гэрээг боловсруулан Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж  байна.

Тасгийн ажилтнуудын хөрөнгө орлого, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгүүдийг хуулийн хугацаанд гаргаж, холбогдох газарт нь хүргүүлэв.

Өдөр тутмын үйл ажиллагаандаа аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны А/23 дугаар тушаалаар батлагдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн дүрмийг мөрдлөг болгон ажиллав.

Аймгийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлж ажилласан байна. Өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн авч ажиллуулснаар орон нутгийн өмчид тавих хяналт сайжирч байна.

Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж буй цахим хуралд тасгийн дарга Ц.Оюунцэцэг 5 удаа сууж, сонссон мэдээллийг ажилтнуудад танилцуулан, өгсөн үүрэг чиглэлүүдийн хэрэгжилтийг ханган ажиллав.

Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар

 

Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэр, үндэсний болон дэд хөтөлбөр, нутгийн удирдлагын шийдвэр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын захирамж, бодлого хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх замаар Засаг даргын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, хэлтэс, харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, хүсэн хүлээсэн үр дүнд хүрэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэхүйц цаг үеэ олсон чанартай мэдээлэл, бодлогын зөвлөмжөөр хангахад чиглэсэн үүргийнхээ хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.

Аймгийн Засаг даргын 2013 оны А/492,  А/515 дугаар  захирамжаар ажлын хэсэг байгуулж, удирдамж батлуулан 17 сум, 91 баг, 21 албан байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн байр эзлүүлж эхний 3 байранд орсон сум, баг, байгууллагуудыг тодоруулан шагнуулав. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийгээд сум, байгууллагуудад анхаарах асуудлуудаар зөвлөмж бичиж хүргүүлсэн байна.

Аймгийн хэмжээгээр 56 хөтөлбөрийн 254 заалтыг хяналтанд авч сум, байгууллагуудаас ирүүлсэн хэрэгжилтийн тайланд Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж холбогдох яамдад хүргүүлсэн. Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 64,2 хувийн биелэлттэй байна.

Эхний улиралд Засгийн газрын 17 тогтоол, 6 хуралдааны тэмдэглэл, 3 үндэсний хөтөлбөр, аймгийн ИТХ-ын тогтоол 4, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол 33, хуралдааны тэмдэглэл 1-ийг хүлээн авч, удирдлагуудад танилцуулан холбогдох хэлтэс, албан байгууллага, сумдад хүргүүлэн хяналтанд авч, хэрэгжилтийн явцад хяналт тавин ажиллаж байна.

2014 оны 01 дүгээр сараас  эхлэн аймгийн 2013 оны хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан бичих мэдээлэл цуглуулж, тайланг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу 4 бүлэг, 12 дэд бүлэг 3 хавсраттайгаар  бичиж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.

Төрийн захиргааны байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг Бүсийн сургалт судалгаа, мэдээллийн “Нийгмийн захиалга” төрийн бус байгууллагаар гүйцэтгүүллээ. Уг үнэлгээнд аймгийн 17 сум, иргэд хамгийн ихээр үйлчлүүлдэг эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгмийн халамж, газрын харилцаа, батлан хамгаалах чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагааны талаар  анкетийн болон фокус ярилцлага, түүвэрлэлтийн аргуудыг ашиглан аймгийн хөдөлмөрийн насны хүн амын 5 хүртэл хувийг  хамруулав.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн тайлангийн үр дүн, цаашид анхаарах асуудлуудаар зөвлөмж боловсруулан сум, байгууллагуудад хүргүүлэв.

2013 оны аймгийн Засаг даргын Төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээ, Төсвийн ерөнхийлөн  захирагч, аймгийн Засаг даргаас эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын дарга нартай байгуулсан гэрээ, аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга нартай байгуулсан гэрээ, Аймгийн Засаг дарга Ерөнхий сайдтай байгуулсан хамтран ажиллах зарчмын хэрэгжилт, аймгийн Засаг дарга сумын Засаг дарга нартай байгуулсан хамтран ажиллах зарчмын хэрэгжилтэнд  тус тус хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайланд тусгав.

Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолын дагуу баруун бүсийн тэргүүний сум шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тасгийн ахлах мэргэжилтэн орж Баян-Өлгий аймгийн Алтай, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Тэлмэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Ховд аймгийн Үенч сумдад ажиллав.

Гурав. Өмчийн хяналт, дотоод аудитын талаар

Битүү худалдааны төв ашиглалтанд орсноор тэнд үйл ажиллагаа явуулах сум, ТББ, ХХК, аж ахуйн нэгжүүдийн  эрхийн бичиг, иргэдийн өргөдлүүдийг хүлээн  авч павилион, лангууны хуваарь хийлээ. Битүү  зах нь 96:44 метр хэмжээтэй, 10 метр өндөр, 8160 м кв талбай бүхий 462 гаруй павилион, 45 лангуутай.Төрийн мэдэлд 45 павилион, 45 лангуу хувиарлагдсан.

Засаг даргын тамгын газарт 67 аж ахуйн нэгж, 165 иргэдийн өргөдөл Хөдөлмөрийн хэлтсээр дамжин  ирснийг судалж хариу өгөхийн тулд дараах ажлуудыг зохион байгуулав.


 

Баруун бүсийн худалдааны төвийн “Эвийн хүч” ХХК-ны удирдах зөвлөлийн гишүүн 21 хүн, “Эвийн хүч” хоршооны удирдах зөвлөлийн 12 гишүүнтэй аймгийн Засаг дарга, төрийн өмчийн хорооны мэргэжилтнүүд, Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч, баруун бүсийн зохицуулагч болон бусад төр захиргааны удирдлагуудыг оролцуулан давхардсан тоогоор 43 хүнтэй уулзалт ярилцлагыг зохион байгуулав.

Баруун бүсийн “Эвийн хүч” худалдааны төвийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийт хувьцаа эзэмшигчийн нэгдсэн хуралдааныг 2 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 726 хүн хамруулав. Уг хуралдаанаар:

1.“Эвийн хүч” ХХК-ны жилийн ажлын тайлан

2.Битүү худалдааны төв нь цаашид ямар хэлбэрээр явагдах

3.Удирдах зөвлөлийг өөрчлөх

4.Павилионы тэгш бус хувиарлалт зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ.

Иргэдийн өгсөн өргөдлийн дагуу 80 гаруй хүнтэй уулзаж тулгарч буй асуудлыг шийдвэрлэв. Аймгийн Засаг даргын 2014 оны А/140 дугаар захирамжийн дагуу шинээр баригдсан “Эвийн хүч” худалдааны төвийн өмчийг бүртгэх, хөрөнгө баталгаажуулах, үйл ажиллагааг жигдрүүлж цаашдын зорилт, үр  ашигт байдлыг тодорхойлох ажлын хэсэг байгуулагдан ажиллаа.

ЗДТГ-ын 2013 оны жилийн эцсийн өмчийн тооллогонд хяналт тавьж зарим нэг хөрөнгийн эзэмшигч нь тодорхойгүй, эвдэрч алга болсон хөрөнгийн эзэнг тодруулах, эзэмшиж байгаа хөрөнгөний эзэмшигч нарт шаардах хуудсыг хүргүүллээ.

Байр орон сууцанд түр эзэмшиж байгаа эрх бүхий цагдаа, прокурор, шүүхийн дарга нар сууж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаж байна. ЗДТГ-ыг данс бүртгэлд байгаа III 60 айлын 2 өрөө байрыг түр эзэмшиж байсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой шүүхийн материалтай холбогдох 10 гаруй бичиг, албан тоотыг хүргүүллээ.

Дөрөв. Тасгийн дотоод ажлын талаар

Тайлангийн хугацаанд 31 албан бичиг гаргаж, 12 албан бичиг хүлээн авч ажилласан байна. Манай тасгийн ажилтнууд 8 ажлын хэсэгт ажиллаж үүргээ, цаг тухай бүр биелүүлжээ.

2013 оны материалуудыг архивлаж хуулийн хугацаанд бичиг хэрэгт хүлээлгэн өгөв.Тасгаас хэрэгжүүлсэн ажлын талаар аймгийн веб сайтад байнга мэдээлэл тавьж хэвшлээ. Тасгийн хурлыг долоо хоног бүрийн Даваа гарагт тогтмол хийж, гарсан шийдвэрүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллалаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны ажлын төлөвлөгөөнд болон сумдын Засаг дарга нарын гэрээнд  ХШҮ-ний тасгаас тусгуулах саналуудыг боловсруулж цаг тухай бүр хүргүүлж байлаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын стратегийн төлөвлөгөөнд дотоод хяналтын чиглэлээр тусгах 30 санал боловсруулж 2014 оны 3 дугаар сарын 23-нд хүргүүлсэн.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасагт үүрэг болгосон Засаг даргын 5 захирамжийн 7 заалтын биелэлтийг гаргаж ТЗУХ-т хүргүүлсэн байна.

Тасгийн дарга Ц.Оюунцэцэг 2014 оны 03 дугаар сарын 01-ээс 08-ийг хүртэл аймгийн Засаг даргын томилолтоор “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтанд оролцож, ЛЭОС төрийн бус байгууллагаас 2014-2016 оны хооронд хэрэгжүүлэх “Эмэгтэйчүүдийн манлайлал сургалтын хөтөлбөр”-т хамрагдах 70 эмэгтэйн судалгааг гаргаж уг байгууллагад хүргүүлсэн байна.

ТАЙЛАН БИЧСЭН: ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,

ҮНЭЛГЭЭНИЙ ТАСГИЙН АХЛАХ  МЭРГЭЖИЛТЭН                       Х.ДАРЬГЕРХАН

ТАЙЛАНГ ХЯНАСАН: ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,

ҮНЭЛГЭЭНИЙ ТАСГИЙН ДАРГА                                                     Ц.ОЮУНЦЭЦЭГ

 
Find us on Facebook
Follow Us