You are here: Home Байгууллага Төрийн өмчит үйлдвэрийн газар Ховд эрч хүч

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Ховд Эрч хүч PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2014 оны 4-р сарын 24, Пүрэв гариг, 11:14

“ХОВД ЭРЧ ХҮЧ” ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ

ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР

Товч танилцуулга:

2013 оны 03 сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 39 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хуучин захирагчийн ажлын албыг Ховд эрч хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсан.

Ховд Эрч Хүч ОНӨААТҮГ нь хот тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хог цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэх чиглэлээр байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Байгууллагын үндсэн үүрэг:

Аймгийн төвийн өнгө үзэмж, тохижуулалтын талаар явуулж байгаа төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх юм.

Зорилго:

Ховд аймгийн хэтийн ирээдүйн хөгжил цэцэглэлтэнд голчлон хувь нэмэр оруулахаас гадна аймгийн өнгө үзэмжийг байнгын гэгээлэг байлгахад оршино. Үүний зэрэгцээгээр манай байгууллага аймгийн өнгө үзэмж болон өөрийн хийх ёстой ажил үйлчилгээг хөтөлбөр төлөвлөгөөтэй ажиллуулах зорилго тавьж ажиллаж байна.

Бүтэц, зохион байгуулалт:

Ховд эрч хүч ОНӨААТҮГ нь газрын дарга-1, нягтлан бодогч-2, нярав, цахилгаанчин-1, гагнуурчин-3, жолооч-7, ачигч-3, усалгаа хариуцсан мэргэжилтэн-1, ойжуулагч-1, үйлчилгээний ажилчид-12 нийт 31 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 4-р сарын 25, Баасан гариг, 07:02
 
Find us on Facebook
Follow Us