You are here: Home Байгууллага Төрийн өмчит үйлдвэрийн газар Мянган угалзат ОНӨҮГ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Мянган угалзат ОНӨҮГ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2014 оны 4-р сарын 24, Пүрэв гариг, 11:12

 

“Мянган Угалзат” ОНӨҮГ нь нийт 75 ажилтантай дараах чиглэлийг хариуцан ажилладаг.

1. Нэвт рашаан амралт /улирлын/

2. Уурын зуух /улирлын/

3. ББХЗСАХ “Ховд Парк” /улирлын/

4. Усан спорт сургалтын төв /байнгын/

5. “Мянган Угалзат” оффисын байрны түрээсийн үйлчилгээ нийт 5 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

1.Нэвт рашаан амралтын газар

2011 онд Нэвт рашаан амралтыг сэргээн шинэчилж, шинэ тоног төхөөрөмж, шинэ бүтээн байгуулалт хийгдэж, амралтын газар байнгын цахилгааны эх үүсвэртэй болж орчин үеийн амралтын газрын дүр төрхийг бий болгосоноор жилээс жилд амрагчдын тоо өссөөр байна. 2013 онд 714 амрагч үйлчлүүлж 27,6 сая төгрөгийн орлого олсон байна. Тус амралтын газар нь 07 дугаар сарын 01-ээс 09 дүгээр сарын 15-ыг хүртэл 1 удаадаа 100-110 хүн хүлээж авах бүрэн боломжтой. Үйлчилгээний үнийн тарифад өмнөх онуудынхтай харьцуулахад ахиу өөрчлөлт гарсан хэдий ч амрагчдын тоо, орлого хэвийн өссөн үзүүлэлттэй байна.

2 .”Мянган Угалзат” ОНӨҮГ-ын оффисын барилга байгууламж

Тус байгууллагын захиргаа аж ахуйн салбар нь 8 орон тоотойгоор ажиллаж байна. Байгууллагын оффисын барилгын 2 давхрын 580 м2 бүхий 11 өрөөг Аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 29-ны 1/248 тоот мэдэгдлийн дагуу 2013 оны 02-р сарын 01-ны өдрөөс эхлэн  Хөдөлмөрийн хэлтэст чөлөөлж өгсөн.  Байгууллагын гадна дотно урсгал засвар хийгдсэн.

“Мянган Угалзат” ОНӨҮГ  2013 оны орлогод оффисын түрээсийн үйлчилгээнээс энэ онд 22,3 сая төгрөгийн орлого бүрдүүлсэн ба барилгын бүх цонхыг шинэчлэх урсгал зардалд 10,2 сая төгрөг, оффисын барилгын гаднах хашаа хамгаалалтанд 2,7 сая төгрөг зарцуулж, хаяг гэрэлтүүлгийг сэргээн засварлалаа.

3. Дулаан түгээх станц

Ажлын ачааллыг нь тохируулж механик 1, галч 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Шинээр 2 насос монтажилж, 8 хаалт сольж тавьсан ба хуучин хаалтуудыг засаж сэлбэн урсгал засвар үйлчилгээг бүрэн хийсэн.

Тус зуух нь 2013 онд төсвийн 8 байгууллага болон хувийн хэвшлийн 3 газар, мөн 36 айлын орон сууцыг  дулаанаар хангаж 504,4 сая төгрөгийн орлого бүрдүүлэн ажилласан.

4. Усан спорт сургалтын төв

Усан спорт сургалтын төв нь менежер 1, касс 2, үйлчлэгч 2, галч 4, дасгалжуулагч багш 2, сахиул 1 нийтдээ  12 хүний баг бүрэлдэхүүнтэй үйлчилгээ үзүүлдэг. Үнийн тарифад өөрчлөлт ороогүй, энэ онд  төсвөөс 34 сая төгрөг, өөрийн орлогоор 5,6 сая төгрөг бүрдүүлж, давхардсан тоогоор  5070 хүн үйлчлүүлсэн байна.

2013 онд тус байрны цэвэршүүлэх төхөөрөмж, халаалтын радиотарыг бүрэн шинэчлэх урсгал зардалд 12,1 сая төгрөг зарцуулан,  үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Усан спортоор хичээллэгсэд болон усан спортыг сонгон суралцах хүүхдийн тоо өссөөр байна. Багшийн удирдлаганд тогтмол хичээллэдэг 40 гаруй сурагчтай.

5. Баруун бүсийн хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн

“Ховд Парк” нь нийт 39 ажилтантай. Жил бүрийн 06-р сарын 01-ээс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг. Ажлын 4 өдөртэй, 1400-2100 цагийн хооронд ажиллаж хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Үнийн тарифад өөрчлөлт ороогүй 2013 онд  давхардсан тоогоор 140 гаруй мянган хүүхэд залуучууд, иргэддээ үйлчилсэн байна.

“Мянган Угалзат” ОНӨҮГ-ын утас: 70437071, 70434053

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 4-р сарын 25, Баасан гариг, 07:17
 
Find us on Facebook
Follow Us