You are here: Home Байгууллага ЗД-ын дэргэдэх ХНСГ-ын захиргаа

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2014 оны 4-р сарын 02, Лхагва гариг, 08:30

ХАР НУУР-ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Үүсэн байгуулагдсан нь

Хар нуур - Ховд голын сав газрын захиргаа нь Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 7 дугаар сарын 25 ны өдрийн “Сав газрын захиргааны талаар авах арга хэмжээний тухай ” 254 дүгээр тогтоолоор байгуулагдаж Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн А/79 тоот тушаалаар бүтэц, орон тоо, дүрмээ батлуулж үйл ажиллагаагаа явуулж байна.

  

Бүтэц зохион байгуулалт

Дарга

  1. Сургалт, олон нийт хариуцсан мэргэжилтэн
  1. Нярав-жолооч
  1. 3. Дотоод сүлжээ-бичиг хэрэг

Усны нөөц, ашиглалтын алба

  1. Гадаргын усны нөөц хариуцсан мэргэжилтэн
  1. Газрын доорх усны нөөц хариуцсан мэргэжилтэн
  1. Усны барилга байгууламж, ус ашиглалт хариуцсан мэргэжилтэн

Усны хяналт шинжилгээ, үнэлгээний алба

  1. Усны чанар, экологийн асуудал хариуцсан мэргэжилтэн
  1. Газарзүйн мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн
  1. Баян-Өлгий аймагт сав газрын төлөөл гэрээт ажилтан

Эрхэм зорилго

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон усны зохистой ашиглалт, хамгаалалтыг бий болгох замаар сав газрын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангана.

Зорилт

Сав газрын  хэмжээнд усны нөөцийг хомсдох, бохирлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглуулах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага юм.

Блансын нэгжийн зураг

Ховд гол нь Монгол Алтайн оргил Таван Богдын зүүн өмнөд хажуугийн мөсөн голоос эх авч 596 км урсан Хар-Ус нуурт цутгадаг. Ховд гол өндөр уулсын хур цас, мөстөл, мөсөн голын усаар тэтгэгдэхээс гадна Хотон, Хоргон, Даян, Толбо, Ачит зэрэг нууруудтай ус зүйн системээр холбогддог. Ховд голын ус хураах талбай 58000 км2 бөгөөд тус голын ус Хар-Ус нуур, Чоно харайх гол, Дөргөн нуур, Хар нуур, Тээлийн голоор дамжин Завхан голтой нийлэн Хяргас нуурыг тэтгэдэг. Төв азийн гадагш урсгалгүй ай савд хамаарагддаг. Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа нь Баян- Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай гэсэн 5 аймгийн  нийт 29 сумдын нутаг дэвсгэрийг хамран үйл ажиллагаа явуулдаг.

Үйл ажиллагааны чиглэл

Сав газрын захиргаа нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  • Ø Сав газрын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах.
  • Сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих
  • Ø Бүх шатны Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах
  • Усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах
  • Ø Сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах
  • Ø Ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, суваг хоолой татах тухай иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг үндэслэн ус ашиглуулах дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулж бүртгэх
  • Ø Ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох
  • Сав газрын хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах цэг тогтоох
  • Ø Ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглах хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжпэл гаргах.
  • Ø Сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах.
  • Ø Сав газрын зөвлөл байгуулах саналыг харьяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах
  • Ø Гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах.
  • Ø Хуульд заасан бусад бүрэн эрх.
  • Ø Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ.

Усны тухай хууль 

  • Ус ашиглуулах дүгнэлт гаргах

/хоногт 50-100 шоо метр/

  • Ус ашиглах зөвшөөрөл олгох

/хоногт 100 шоо метрээс их/

  • Хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллагад ус ашиглах зөвшөөрөл олгох

Хаяг:

Монгол Улс. Ховд аймаг . Жаргалант сум, Наран баг,  Байгаль орчны газрын байр,

Утас:70432228 Факс: 70432228

Web:http://www.Khovd-gol.mn

 
Find us on Facebook
Follow Us