Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Нийгмийн хөгжлийн хэлтсийн тайлан PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2014 оны 3-р сарын 13, Пүрэв гариг, 07:27

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН 2013 ОНЫ АЖЛЫН  ТОВЧ ТАЙЛАН

Нийгмийн салбарын хүрээнд иргэдийн бүтээлч оролцоог өргөжүүлэх, нийгмийн үйлчилгээг хүн бүр, хүүхэд бүхэн тэгш авах боломжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний  чанар хүртээмжийг дээшлүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт нь хүргэхэд  гол анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна.

Нэг.Боловсролын чиглэлээр:

Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Багшийн хөгжил”, “Ном”, “Авъяас”, Алтан өв”, “Аваргууд”, “Цахим эмнэлэг” хөтөлбөрүүдийг иргэд олон нийтийн оролцоотойгоор боловсруулж, ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байна.

Одоогийн байдлаар ерөнхий боловсролын 24 сургуулийн 679 бүлэгт 17869 хүүхэд суралцаж, 2013-2014 оны хичээлийн жилд суурь боловсролын хамран сургалт 92,4 хувь буюу өмнөх оныхоос 0,8 хувиар нэмэгдэж, сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчит 28, хувийн өмчит 2 нийт 30 цэцэрлэг, Булган сумын 2 баг, Үенч, Зэрэг, Мянгад, Цэцэг сумын Хөшөөтийн уурхайд нийт 6 багийн цэцэрлэгт 6116 хүүхэд хамрагдаж, хамран сургалт өмнөх оныхоос 2,4 хувиар өслөө.

Орон нутаг, сургуулийн онцлогоос хамаарч хүүхэд бүрийн  авьяас чадварыг хөгжүүлэх 683 дугуйланд 17739 хүүхэд хамрагдаж, аймаг, сумдын орон нутаг хөгжүүлэх сангаас “Авьяас”, ”Ном”, ”Багшийн хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  нийт  344,8 сая төгрөг зарцууллаа.

Энэ  онд  албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд 913 хүүхэд залуус хамрагдсанаас 53 суралцагч ерөнхий боловсролын сургуульд шилжин суралцаж, 186 суралцагч  суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшүүлэв.

Сургууль төгсөгчдийн  ерөнхий эрдмийн хичээлийн шалгалтын дундаж оноо  502,3–д  хүрч улсын хэмжээнд 6 дугаар байранд  шалгарлаа.

Ховд Их сургуульд 245 багш, ажилчид ажиллаж, нийт 3000 гаруй оюутан суралцаж байгаагаас бакалаврын сургалтанд 35 мэргэжлээр 2207, магистантурт 10 мэргэжлээр 580, докторантурт 5 мэргэжлээр 29 оюутан, гадаадын 15 оюутан, “Хөгжил” политехник коллежид 130 багш ажиллаж, 22 мэргэжлээр 1218 оюутан тус тус суралцаж байна. 2012-2013 оны хичээлийн жилд Ховд Их сургуулийг 35 мэргэжлээр 714 оюутан, “Хөгжил” политехник коллежийг 24 мэргэжлээр 528 суралцагч төгссөнөөс ажил эрхлэлт 62,0 хувьтай байна.

Боловсролын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, суралцагсдын суралцах, хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд анхаарч улсын болон олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар 3 тэрбум гаруй төгрөгийн барилга байгууламж шинээр барьж, 703,3 сая төгрөгийн их засвар, 197,4 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдлээ. Тухайлбал: Жаргалант сумын 1 дүгээр сургууль, Дөргөн, Булган, Чандмань сумдын  сургуулийн хичээлийн байрны өргөтгөл, Мөст, Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж, Булган сумын Минжит Булган цогцолбор сургууль, Алтай сумын сургууль, Жаргалант сумын 2 дугаар сургууль, Булган сумын цэцэрлэг, Жаргалант сумын  3, 12  дугаар цэцэрлэгийн барилга, хүүхдийн Баянбулаг зуслангийн их засварын ажлуудыг хийлээ.

Хоёр.Соёл, спорт, аялал жуулчлалын хүрээнд:

Монгол Алтайн бүс нутгийн олон үндэстэн угсаатны бүлгийн түүх, соёлыг өвлүүлэн хамгаалах, судалж сурталчлах ажилд олон нийтийн оролцоог идэвхижүүлэх, үндэсний бахархлыг сэргээн хөгжүүлэх “Алтан өв” хөтөлбөрийн хүрээнд Янжинлхамын хишигт багш яруу найргийн наадам, “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам, Өв соёлоороо гоёцгооё уралдаан, “Ихэлийн эгшиглэн” морин хуурын наадам, Айтыс тэмцээн, Алтай, Үенч, Эрдэнэбүрэн, Мөнхайрхан, Манхан, Буянт, Ховд сумдын “Алтан өв” соёлын өдрүүдийг зохион байгууллаа.

Энэ онд 13 сумын орон нутаг судлах танхимын 777 дэсийн 1769 үзмэр, аймгийн музейн 892 дэсийн 2977 ширхэг үзмэрийг тоон мэпээллийг цахим хэлбэрт шилжүүлж, Музейн бүх үзмэрүүдийн шинэчилсэн үнийг программд шивж , ерөнхий бүртгэлийн дэвтэрт зааврын дагуу бичиж тэмдэглэлээ.

Соёлын биет бол биет бус өвийн шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулж  238 өв тээгчийг шинээр бүртгэж, биет бус соёлын өвийн өвлөн уламжлагч 9 хүнийг улсын бүртгэлд оруулах санал, аймгийн хэмжээнд 6700 гаруй түүх соёлын дурсгалууд байгаагийн 500 дурсгалыг цахим бүртгэлд оруулж, 56 дурсгалыг хаягжууллаа.

“Ихэлийн эгшиглэн” морин хуурын VIII наадам наамыг Манхан суманд зохион байгуулж 13 сумын 150 гаруй морин хуурчид хамтлаг болон гоцлол төрлөөр оролцлоо. Наадмын үр дүнд соёлын төвүүдийн дэргэд хичээллэж байгаа морин хуур уртын дууны дугуйлангийн үйл ажиллагаа тогтмолжиж 2013 онд морин хуур суралцагчдын тоо 1650-д хүрч өмнөх оныхоос 15 хувиар нэмэгдлээ.

Орон нутгаас улс, тив, дэлхий, олимпийн түвшинд амжилт гаргах тамирчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх “Аварга” хөтөлбөр хэрэгжүүлэн тамирчдын бэлтгэл хийх орчин нөхцөлийг сайжруулж, улс, тив, дэлхий, олимпийн түвшинд амжилт гаргасан болон, үндэсний спортын төрөлд улсад амжилт гаргасан тамирчдыг дэмжиж урамшуулах журам боловсруулан хэрэгжүүлж энэ онд аймагтаа олон улсын чанартай тэмцээн 2,  бүсийн аваргын тэмцээнийг 3 удаа зохион байгууллаа.

“Их Алтай” олон улсын аялал жуулчлал-спортын анхдугаар их наадмын үйл ажиллагаанд 5 жуулчны бааз ажиллаж  нийт 4 улсын 400 гаруй тамирчид урлаг, спортын арга хэмжээнд оролцож  харилцан туршлага судаллаа. Уг арга хэмжээний үеэр баруун Монголын олон угсаатны бүлгийн урлагийн тоглолт, хувцасны үзүүлбэрийг толилууллаа.

Гурав.Эрүүл мэндийн чиглэлээр:

Аймгийн эрүүл мэндийн бодлогыг эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйл, өвчлөл эндэгдлийг тууштай бууруулан, хүн амын цэвэр өсөлтийг ханган,  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлж, стандартад нийцсэн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрд олгоход чиглүүлж ажиллаа.

Тус онд Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн яамнаас баталсан  10 үндэсний хөтөлбөрийн  32 заалтуудыг хяналтандаа авч гүйцэтгэлийг тооцож,   нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай мэдээллийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн аймгийн Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийг шинэчлэн байгуулж Эрүүл мэндийн сайдын үлгэрчилсэн дүрмийн дагуу Эрүүл мэндийн газрын дэргэд  Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс,  сумдад нийгмийн эрүүл мэндийн ажилтныг орон тоогоор ажиллууллаа.

Эрүүл мэндийн салбарын голлох чиглэлийг хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бодлогыг баримтлан эрүүл мэндийн эмч мэргэжилтнийг чадавхижуулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, мэдээлэл сургалт сурталчилгаа, гэр бүл хамт олны эрүүл мэндийг дэмжих, үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр тусгайлсан хөтөлбөр гарган ажиллаа. Тухайлбал.  ”Эрүүл мэндийг дэмжигч ажлын байр”, ”Эрүүл цэвэр орчин бүрдүүлсэн сум”, “Хөдөлгөөнийг эрхэмлэсэн хамт олон” “Архигүй байгууллага”, “Зөв сонголтонд суралцсан ирээдүй” “Замын хөдөлгөөнийн аюулгүй байдлыг хангая”, ”Амны хөндийн эрүүл мэнд”   зэрэг аяныг зорилтот бүлгүүдэд зохион байгуулж, “Эрүүл хот, сум, баг, ажлын байр, байгууллага, сургууль” бий болгох аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 83 тоот тогтоолоор батлуулан Эрүүл ажлын байр бий болгох санаачлагыг сум, байгууллагуудад сурталчлан ажилласнаар аймгийн хэмжээнд 21 сум, өрхийн эрүүл мэндийн төв, 26 ерөнхий боловсролын сургууль, 36 төрийн болон төрийн бус байгууллагууд ажилчдын алжаал тайлах болон чийрэгжилтийн өрөөг тохижуулж, эрүүл мэндийг  дэмжигч 1-р зэргийн батламжтай  байгууллага нэг, 2-р зэрэг тав, 3-р зэргийг батламжтай байгууллага 43,  өрх 45-д хүрээд байна.

Хүн амын эрүүл аюулгүй эрүүл амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх бодлогыг дэмжиж, Жаргалант сумын багуудын дунд “Эрүүл гудамж” аяны болзол зарлан Буянт багийн 13,15 гудамжийг Эрүүл гудамж болгох төлөвлөгөө гарган НТБ ЭМАШТҮБ-2  төсөл, гудамжинд оршин суугч ард  иргэдтэй хамтран хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэнг чадавхижуулах сургалтыг 8 удаа хийж 260 хүнийг хамруулсан бөгөөд сургалт бүр мэргэжлийн онцлогт чиглэсэн шинэ мэдээлэл өгсөн, гардан үйлдэл, дадлагыг багтааж байснаараа онцлог байлаа.

Иргэд, олон нийтийн  эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Жаргалант суманд сургалт зохион байгуулж 101 иргэнийг “Эрүүл мэндийн сайн санааны туслагч” гэрчилгээ олголоо.

Аймгийн Цагаан уул ахмадын амралтын газар, улирлын чанартай ажилладаг Нэвт сувиллын газруудын  үйл ажиллагаанд нь төр захиргааны зүгээс дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж, хувийн хэвшлийн ортой 5 эмнэлэг, үүдэн 14 эмнэлэг ажиллаж үүдэн эмнэлгийн тоо 3, шүдний хувийн эмнэлэг 2, эмийн сан 1-ээр тус тус нэмэгдлээ.

Эмзэг ядуу бүлгийн эхчүүд, хүүхдүүдэд чиглэсэн “Эх нярайн эрсдлээс хамгаалах сан”-г ажиллуулж 2 эх, 2 хүүхдийг УБ хотод эмчилгээ хийлгэхэд нь унааны зардлын дэмжлэг үзүүлж, өндөр настангуудад унааны хөнгөлөлт,  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлох аймгийн зөвлөгөөн зохион байгууллаа.

“Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь” зөвлөгөөн, сургалт зохион байгуулж бүх эмийн сангуудад “e-pharma” төслийг хэрэгжүүлснээр иргэдийн эмийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эм худалдаалах байгууллага болон иргэдийг эмийн талаарх үнэн зөв мэдээллээр хангахад үр дүнгээ өгч байна.

Эмийн сангийн стандартыг хэрэгжүүлж төвлөрөлийг бууруулахад чиглэсэн Засаг даргын захирамж гаргаж, БОЭТ, сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвүүдийн стационарт хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгслэлийн тендэрийг зарлан  617.2 сая төгрөг буюу нийт эмийн 74.1 хувийг тендерээр нийлүүлснээр эмийн тендэрийн хангалт 2012 оныхоос 6 хувиар нэмэгдлээ.

Эмч мэргэжилтнүүдийн хангамжийг нэмэгдүүлэх, чадавхижуулах зорилт дэвшүүлэн ажиллаж  2012 онтой харьцуулахад 10000 хүн амд ноогдох их эмч 3.1, сувилагч 1.5, дунд мэргэжилтэн  7.0 хувиар  өсч, 3 их эмчийг докторантурт, 4 сувилагч магистрантурт, 14 их эмчийг резиденсийн сургалтанд байгууллага болон төрийн сангийн шугамаар суралцуулж, 13 эмч, мэргэжилтэн мэргэжлийн зэрэг  хамгаалж, мэргэжлийн зэрэгтэй эмч мэргэжилтний хувь  46.5 хувьд хүрлээ.

Нэн шаардлагатай эмч мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 6 эмч мэргэжилтнийг  орон сууцаар хангах ажил бэлэн болоод байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад 1000 амьд төрөлтөнд  ногдох нялхсын эндэгдэл 14.38 буюу 3.9 хувиар, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17.7 буюу 4.8 хувиар тус тус буурч Мянганы зорилтод дэвшүүлсэн хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилтыг хангаж, эхийн эндэгдэл 2 тохиолдол бүртгэгдсэн байна.

Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын дэмжлэгээр АНУ, Франц, Япон,  Австрали, Тайваны нарийн мэргэжлийн эмч нарын баг орон нутагт ирж нийт 1107 хүнд үзлэг шинжилгээ, 113 өвчтөнд хагалгаа эмчилгээ хийж,  эмч мэргэжилтнүүдэд ажлын байранд нь сургалт зохион байгууллаа.

2013 онд 7300-аад хүнийг зайн оношлогооны үзлэгт хамруулан, эх барих, эмэгтэйчүүдийн 10, зүрх судасны 34, эсийн оношлогооны 170 мэдээллийг Монгол болон Швейцар, Герман улсын эмгэг судлалын  төвд дамжуулан оношийг баталгаажуулж, зүрхний төрөлхийн болон олдмол гажигийн эмгэгтэй 98 хүнийг  илрүүлэн  хяналтанд авч, 59,0 сая төгрөгийн өртөг бүхий перинаталь оношилгооны 2D аппарат суурилуулснаар ургийн гажгийг аймагтаа эрт үед нь оношлох боломж бүрдлээ.

Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийг Бельгийн Засгийн газрын чадавхижуулах төсөлд хамруулах судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтран шинэчлэн хийж Засгийн газарт уламжилж, аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн дэмжлэгтэйгээр Монголын талаас гаргах 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж 2014 оны улсын төсөвт 1 тэрбум төгрөгийг суулгаж төсөл хэрэгжих бодит нөхцлийг бүрдүүллээ.

Аймгийн хүн амын дундаж наслалт жил бүр өсч 70.70 хүрсэн нь өмнөх үетэй харьцуулахад дундаж наслалт 1.92 насаар,  2013 оны байдлаар 2364 эх амаржиж өмнөх мөн оны үеийнхээс 18 эхээр, шинээр 2372  нярай мэндэлж 21  хүүхдээр тус тус нэмэгдэжээ. Тус онд Халдварт өвчнөөр 823 хүн өвчилж өмнөх мөн үеийнхээс 539 тохиолдол буюу 39.5 хувиар,  халдварт шар өвчин 47 тохиолдол бүртгэгдэж 129 тохиолдлоор  буурч,  нийт халдварт өвчний 42.4 хувийг бэлгийн замын дамжих халдвар эзлэх боллоо.

Бүсийн оношлогоо эмчилгээний төвд бөөрний диалез, маммограммын аппарат суурилуулж, ажиллуулснаар Улаанбаатар хотод сард 2-3 удаа явж эмчилгээ, хяналтанд байнгын эмчлүүлэгддэг 12 иргэн орон нутагтаа эмнэлгийн тусламж авах боломж бүрдэж эдийн засгийн хэмнэлтийг хүртэх боллоо.

БОЭТ-д биохимийн анализатор авахад 32 сая, томограммын рентген лазерийн хувилагч, джитал хувиргагч, өндөр хүчдэлийн тог баригч, хуваарилагч нийлүүлэхэд шаардлагатай 63.9 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр олгож, сумдын эрүүл мэндийн төвүүдэд биохимийн хагас автомат анализаторыг Эрүүл мэндийн яамны 200 сая төгрөгийн хөрөнгө  оруулалтаар шийдвэрлэснээр тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, нотолгоонд тулгуурласан оношлогоог сум, орон нутагтаа авах боломж сайжирлаа.

Тус онд дурангийн оношлогоогоор  883 хүн (уушигны дураннийн оношлогоо  25, бүдүүн гэдэсний дурангийн оношлогоо 35, ходоодны оношлогоо 823) оношлогдож,  урологийн аппаратыг  суурилуулахаар өрөө тасалгааг бэлтгэж байна.

Иргэдэд тусламж үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх зорилгоор “Цахим эмнэлэг” хөтөлбөр хэрэгжүүлж цахим үйлчилгээний компьютеруудыг шинэчлэн,  дарааллын дугаар олгох машин суулгах, хүлээгдэл ачаалалтай байгаа тасгуудын үйл ажиллагааг жигдрүүлж Зүрх судас, гэмтлийн тасгуудыг шинээр байгуулан ажиллуулснаар үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад тодорхой үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Тус онд Манхан сумын Эрүүл мэндийн төвийн мооргийн барилга, хашаа, БОЭТ-ийн хог хаягдлын байр, Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр барьж, Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийн барилга засварлах, Мөст, Цэцэг сумын эрүүл мэндийн төвийн халаалтын тогоог шинэчлэхэд нийтдээ 584.0 сая төгрөг зарцууллаа

Дөрөв.Хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

Хүн ам, нийгмийн хамгааллын чиглэлээр:

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж, үйлчилгээнд хамрагдах ёстой 22387  иргэдийг хуулийн дагуу  тодорхойлж, зорилтот бүлгүүдэд хүргэх  арга хэмжээг авч ажилласнаар 6.8 тэрбум төгрөг зарцуулж , ”Цагаан-Уул” ахмадын амралт сувиллын газарт 185 ахмад настанг амраан сувилж, 2959 ахмадад  418.2 сая төгрөгийн тусламж, хөнгөлөлт үзүүлээд байна.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэний нийгмийн байгууллагуудыг  шалгаруулах тендэр зарлан, хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдэд сэргээн засах үйлчилгээг аймгийн “ХБХЭЭ-ийн Холбоо” ТББ-аас гэрээгээр гүйцэтгүүлж, 2.1 сая төгрөгийн санхүүжилтыг Нийгмийн халамжийн сангаас олгов.

Энэ онд 1006 өрхийн 6339 иргэн хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагдаж 762 өрх цаасан эрхийн бичгээр 244 өрх цахим эрхийн бичгээр нийт 44 хүнсний дэлгүүр иргэдэд үйлчилж, 583.2 сая төгрөгийг зарцууллаа.

“Орлогыг орлуулан тооцох арга”-аар өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг хийж, нийт 18639 өрх  хамрагдаж, салбар дундын мэдээллийн сан үүсгэх ажлыг зохион байгуулж, дээрх ажилд 150 тоологч ажиллав.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Оролцоог бодит болгоё” сарын аян зарлан,  “Хөгжлийн бэршээлтэй иргэдийн хөгжил хамгаалал тулгамдсан асуудлууд” сэдэвт зөвөлгөөн зохион байгуулж,  2013-2016 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг  хэрэгжүүлж  байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж 5 сая төгрөгийн санхүүжилт олгоод байна. .

2013 онд Жаргалант сумын өндөр настнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих журам гарган мөрдүүлснээр  610 ахмадууд хамрагдаж байгаа бөгөөд  хөгжлийн бэрхшээлтэй 150 иргэний судалгааг гаргаж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээвэрээр үнэ төлбөргүй зорчиход  нийт  30.0 сая төгрөгийг 2014 оны улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авлаа.

Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх, даатгалын үйлчилгээг чанартай хүргэх, хамрагдалтыг өргөтгөх, замаар сангийн үйл ажиллагааны бие даасан байдлыг хангах зорилтыг хүрээнд   даатгалын үйлчилгээг нэг цэгээс үзүүлж, 8793 иргэдийг  тэтгэвэр, тэтгэмжид хамруулж, шимтгэлийн орлогын төлөвлөгөөг 96.3 хувиар биелүүлж, “Ажилласан жил,тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу 18306 иргэн буюу 107%-ийн хамрагдалттай байгаа бөгөөд  уг хуулинд хамрагдсан иргэдийн шимтгэлийн орлогод  803.4 сая төгрөг төвлөрөөд  байна.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг ажил хайгч, ажил олгогчдод хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх үүднээс ажилд зуучлах бүртгэл мэдээллийн Е-бирж /электрон киоск/-ийг  хөдөөгийн  8 сум, аймгийн төвд  байрлуулах, “Ажилтай орлоготой-Ховд хүн” хөдөлмөрийн яармаг, “Хөдөлмөрийн бага чуулган” зохион байгуулах зэрэг цогц арга хэмжээнүүдийн үр дүнд байнгын ажлын байранд 1203, түр ажлын байранд 293, улирлын ажлын байранд 335 нийт 1831 иргэнийг ажилд зуучилж, 1152 иргэн шинэ ажлын байраар хангагдлаа.

 
Find us on Facebook
Follow Us