Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Цэргийн штабын тайлан 2013 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2014 оны 3-р сарын 04, Мягмар гариг, 08:31

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБЫН 2013 ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Нэг. Батлан хамгаалахын сайд, аймгийн Засаг даргын бодлогын зорилт, төлөвлөлтийн хэрэгжилтийн талаар:

Тус аймгийн Цэргийн штаб нь аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд орж, Засаг даргын удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулж байна.

Ховд аймгийн цэргийн штаб нь холбогдох хууль тогтоомжууд, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Батлан хамгаалах сайдын болон Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал, заавар, цэргийн шинэчлэлийн бодлогыг удирдлага болгож 2013 оны зорилго, зорилтоо тодорхойлж, дэвшүүлэн үйл ажиллагаандаа тусган бүрэн хэрэгжүүлж ажилаллаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлах, биелэлтэнд хяналт тавих, мэргэжлийн  удирдлагаар хангах үйл ажиллагааг авч хэрэгжүүллээ.

Цэргийн штаб нь жилийн үйл ажиллагааны ажлын төлөвлөгөөг сум, агентлагууд, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, тухай бүр тодотгон, биелэгдэх бололцоо нөхцөл, арга замыг хангахад гол анхаарлаа чиглүүлэн ажилласан.

Цэргийн штаб нь ажлаа Засаг даргын Тамгын газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулан, 7 хоног, сар, улирлаар төлөвлөн, түүнийгээ мөрдлөг болгон ажиллаж биелэлтийг тооцож ажиллав.

2013 оны жилийн төлөвлөгөө, Төрийн алба хаагчийн үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтуудыг гаргаж батлуулан, Монгол Улсын төрийн албан хаагчдын эрхэмлэх есөн зүйл, Ховд аймгийн төрийн алба хаагчийн өдөр тутам мөрдөх ёс зүйн зарчмыг эрхэмлэн ажилласан.

Засаг даргын цаг үеийн ажлын чиглэлээр хийгддэг аймгийн шуурхай зөвлөгөө, ЗДТГ-ын шуурхайд цэргийн штабын ажлын талаар мэдээлж, байгууллагын удирдлагуудад чиглэл, үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулан, Батлан хамгаалах хууль, тогтоомжуудад заагдсан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг  Засаг даргатай зөвшилцөн боловсруулж, хэрэгжилтэнд хяналт тавин ажилласан.

Аймгийн Засаг даргын захирамж  8, Засаг даргын тамгын газрын даргын тушаал 2, цэргийн штабын даргын  тушаал 2 гарч биелэлт 100%-тай хэрэгжсэн.

Монгол Улсын төрийн ёслолын арга хэмжээ болон Зэвсэгт хүчний ерөнхий командлагчыг орон нутагт айлчлах үед хүлээж авах хүндэтгэлийн арга хэмжээг Зэвсэгт хүчний 123 дугаар анги болон орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулсан.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хүндэтгэлийн арга хэмжээнд зориулж Засаг даргын нөөцөөс 7 000 000 төгрөг гаргаж хивс авч өгсөн.

Хоёр: Батлан хамгаалах зорилт арга хэмжээ, Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг сурталчлах чиглэлээр:

Монгол Улсын Засгийн газраас Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний талаар явуулж байгаа шинэчлэлийн бодлогыг орон нутагт, ард иргэдэд сурталчлах ажлыг түүхт ойн баярын өдрүүдээр Зэвсэгт хүчний 123 дугаар  ангитай хамтран зохион байгуулан явуулж хэвшсэн.

Баруун бүсийн шинэ дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг Ховд аймгийн “Ард Аюуш”-ийн талбайд Зэвсэгт хүчний 123, 340 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран хийж, орон нутгийн ард иргэдэд цэргийн алба хаагчдын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, хэсэгчилсэн урлагын тоглолт, энхийг дэмжих ажиллагааны үзүүлэх сургуулийг тогтмол үзүүлж байгаа нь тэднээс өндөр үнэлэлт авсаар байна.

Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, цэргийн штабын дарга хурандаа Д.Бээжин, Увс аймгийн цэргийн штабын дарга хурандаа Д.Баатар-Эрдэнэ болон орон нутаг, сумын болон Үндэсний аюулгүй  байдлыг хангах тусгайлсан чиг  үүрэг бүхий байгууллагын дарга нар ард иргэд, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцов.

Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Улаанбаатар, Завхан, Увс аймгуудаас эцэг эхийн төлөөлөл ирж оролцсон.

Зэвсэгт хүчний 92  жилийн ойн баярын нэрэмжит Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий  байгууллагуудын дунд дараахь  тэмцээнүүдийг  “Гар бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх, биллъярд, буудлага”-ын төрлүүдээр явуулж Хилийн цэргийн 0130 дугаар анги Тэргүүн байр эзэлж шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,  Зэвсэгт хүчний 123 дугаар анги 2 дугаар байр эзэлж мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх анги 3 дугаар байр эзэлж хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналуудаар тус тус шагнагдсан.

Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 сургууль, Политехникийн коллеж, аймгийн ЗДТГ-ын бие бүрэлдэхүүн нийт 1075 хүнд “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” сэдэвт лекц уншиж, дүрс бичлэгийн кино үзүүлж, тайлан мэдээг ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын Иргэн-цэргийн харилцааны хэлтэст хүргүүлсэн.

Батлан хамгаалах яамны гэрэл зурагчин МУСТА Б.Баярсайханы “Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаа”-нд оролцсоны 10 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг  “Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий  байгууллагууд”-ын албан хаагчид болон аймгийн ЗДТГ-ын албан хаагчид, ард иргэдэд үзүүлж сонирхуулсан.

Гурав: Орон нутагт, зохион байгуулж явуулсан хяналт шалгалтын талаар:

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг Аймгийн Засаг даргын захирамж гаргаж 3 үе шаттайгаар зохион байгуулан явуулж тайлан, мэдээг цаг хугацаанд нь БХЯ, ЗХЖШ-ын холбогдох газар хэлтэст хүргүүлсэн.

2013 оны 01 дүгээр сарын 04-ээс 07-ны өдрүүдэд сумуудын ЗДТГ-ын дарга нартай “Төрийн болон цэргийн нууцын аюулгүй байдлыг хангах арга зам” сэдэвт мэргэжил арга зүйн сургалтыг 3 хоногоор төлөвлөн зохион байгуулан явуулж, 2012 оны ажлын дүнгээ гаргаж “Тэргүүн байр” эзэлсэн Мөнххайрхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Бишгарамыг  “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнасан.

2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Жаргалант сумын 12 багийн дарга нарт  “Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл” явуулах талаар 2 цагийн багтаамжтай сургалт зохион байгуулж, хамтран ажилласан.

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээс цэргийн алба хаагаагүй 30 хүртлэх насны залуучуудын нэрс гаргаж аймгийн Засаг даргын захирамж гаргуулан цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаалгаж төрийн сангийн 160000983 тоот дансанд 102 иргэний 95 000 000 төгрөгийг  төвлөрүүлж  Зэвсэгт хүчний хөгжлийн санд шилжүүлсэн.

2013 оны цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явагдаж байгаатай уялдуулан орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, 12 жилийн дунд сургуульд албан бичиг өгч цэрэг алба хаагаагүй, бүртгэлгүй  байсан цэргийн насны залуучуудыг  бүртгэлд хамруулж  авсан.

Аймгийн иргэний бүртгэлийн төвтэй харилцан ажиллаж, цэргийн насны залуучуудын нэрсийг авч бүртгэлд хамруулж, хяналт хийж ажилласан.

ЗДТГ-ын “Гамшиг “-ийн дохио хүлээн авч ажиллах хөтөлбөр боловсруулж ЗДТГ-ын даргаар батлуулан 1 удаа дадлага хийж хаягийн болон гар утасны дугааруудыг тодотгосон.

Дөрөв: Хугацаат болон гэрээт цэргийн албаны цэрэг татлагын талаар:

Батлан хамгаалах хууль тогтоомж, гэрээт цэргийн албыг орон нутагт сурталчилж,  1,2 дугаар ээлжийн цэрэг татлагын нарядыг 100% - тай биелүүлэн ангиудад бүрэн хүлээлгэж өгч дүн мэдээг цаг хугацаанд нь хүргүүлсэн.

2013 оны 1 ,2 дугаар ээлжээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид гэрээт цэргийн албанд  1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэнг хуваарилан өгч ЗХЖШ-аас өгсөн нарядыг 100% биелүүлсэн.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хувиарлан өгсөн гэрээт цэргийн алба хаагчид Зэвсэгт хүчний хэмжээнд явагдсан “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах гэрээт цэргийн тасгийн тэмцээн”-д  2 дах удаагаа “Тэргүүн байр” эзэлж, 3 гэрээт цэргийн алба хаагч НҮБ-ын мандаттай Өмнөд Африкийн Бүгд найрамдах Судан Улсад энхийг  дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн бөгөөд үргэлжлүүлэн албаа  хааж байна.

Цэрэг татлагын үеэр өвчинөөр тэнцэхгүй байгаа цэргийн алба хаагчдыг эрүүлжүүлэх талаар Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв болон сум орон нутгийн эмнэлэгүүдэд албан тоот өгч хамтран ажиллаж байна.

Цэрэг татлагын үеэр сум орон нутагт гэрээт цэргийн албыг сурталчлах, Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний бодлогыг хэргжүүлэх чиглэлээр яриа таниулагыг тогтмол хийж хэвшсэн.

Тав. Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаагчдын талаар:

2013 онд цэргийн дүйцүүлэх албанд 40 цэрэг авах ёстойг 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар татаж Буянт, Дөргөн, Дарви, Манхан, Цэцэгт сумуудын орон нутгийн удирдлагын санал, цэргийн шинэчилсэн тоо бүртгэлээр өгсөн захиалгын дагуу 40 цэргийг хуваарилан өгч алба хаалгаж, дүйцүүлэх албаны дайчдын үүрэг гүйцэтгэлт, тэдний сургалтанд нь хяналт тавьж, үүрэг даалгавраар тогтмол ханган ажиллаж байна.

2013 онд  дүйцүүлэх албанд  авах тоог 100 % биелүүлсэн.

Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа иргэдийг орон нутгийн төр захиргааны мэдэлд ажиллуулснаар сум орон нутгийг хөгжүүлэх, бүтээн байгуулалтын ажил, байгалийн гамшиг осол, гал түймэр, үер, ган , зуд, хавар, намрын ажил өвс хадлан бэлтгэх ажлуудыг шийдвэрлэн хийлгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг орон нутгийн удирдлагууд онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлэлт өгч хамтран ажиллаж байна.

Одоо нийт 10 суманд 80 хүн цэргийн дүйцүүлэх алба хааж байна.

Алтай суманд 2012  оны 5 дугаар сард Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтарч Тахь ус гэдэг газарт тахь сэргээн нутагшуулах бэлтгэл ажил хангах зорилгоор шон суулгаж, тор татах, сумын газар тариалан эрхлэлттэй  холбогдуулан 150 га газар шон суулгаж, 1,4км газар тор татах ЗДТГ-ын даргаар ахлуулан 210 хоногт ажил хийж гүйцэтгэсэн байна.

Дөргөн суманд дүйцүүлэх  алба хааж байгаа цэргүүд орон нутагт хууль бусаар алт ухаж байгаа газарт өдөр бүр томилж, харуул гаргаж уг үйл ажиллагааг таслан зогсоогоод байна.

2013 оны 6 дугаар сарын байдлаар тус аймгийн хэмжээнд цаг агаар болон байгалийн гамшгийн байдал тайван байгаа боловч цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж байгаа иргэд сум орон нутагтаа дайчлагдан  үүргээ биелүүлж байна.

Цаашид цаг агаарын ямарч нөхцөлд Онцгой байдлын алба, бусад газартай хамтарч ажиллаж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна.

Ховд аймгийн цэргийн дүйцүүлэх  алба хааж байгаа иргэд ямар нэг сахилгын зөрчил дутагдал гаргаагүй, албаа сайн хааж байна.

Дүйцүүлэх албанаас орон нутагт төвлөрүүлсэн мөнгөнөөс 2013 оны 2 дугаар сард цэргийн штабын даргын унаажуулах зорилгоор аймгийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамжаар орлогын Ланд крузер-80  машин авч ашиглаж байна.

Зургаа: Дайчилгааны бэлэн байдлын талаар:

Аймгийн болон сумын дайчилгааны төлөвлөгөөг цаг хугацаанд тодотгож, сум,  албан байгууллагуудыг шалгаж даалгаваржуулан тусгай төлөвлөгөөгөөр ажилласан.

Улсын дайчилгааг Ховд аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар хариуцаж хамтран ажилладаг.

Долоо. Хугацаат мэдээ, тайланг ирүүлсэн байдал:

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явуулсан мэдээ, тайлан, 1, 2 дугаар ээлжийн цэрэг татлагын мэдээ, Дайчилгааны бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийсэн өгүүлбэр акт, Дайчилгааны бэлтгэл үүрэгтэнүүдтэй сургалт явуулсан  өгүүлбэр акт, зурагт тайлан, тэмдэглэлт  баяруудыг тэмдэглэн өнгөрүүлсэн тайлан, гэрээт болон дүйцүүлэхээр алба хаагчдын мэдээ тайлан, мөнгөн төлбөрийн зарцуулалтын болон барагдуулсан мэдээ, тайлан, орон нутгийн стратегийн үнэлгээ, “Монгол цэрэг –Дэлхийн цэрэг” сэдэвт лекц явуулсан тайлан болон бусад шаардлагтай мэдээ тайланг БХЯ-ны стратеги бодлого, төлөвлөлтийн газар, ЗХЖШ-ын бодлого стратегийн, төлөвлөлтийн газарт   болон бусад холбогдох газар хэлтэс, харяъалагдах байгууллага, албан газруудад цаг хугацаанд нь хүргүүлсэн.

2013 онд аймгийн ард иргэдээс ирсэн давхардсан тоогоор 416 хүний өргөдөл, санал хүсэлт хүлээн авч цэрэг татлагын үед цаг тухайд нь хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн ба 806 хүний архивын лавлагааны материалыг боловсруулан явуулж, 801 хүний архивын лавлагааг холбогдох архивуудаас авч иргэд үйлчлүүлсэн байна.

Арав: Цэргийн штабын 2013 оны  жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ:

Төлөвлөгдсөн ажлыг хэрэгжүүлэхийн тулд цэргийн штабын 2013  жилийн эцсийн байдлаар  үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан Засаг даргын захирамж, албан даалгавар боловсруулан холбогдох байгууллагуудад хүргэж биелэлтийг тооцож ажилласаны үр дүнд биелэлт 94 %-тай байгаа бөгөөд цэргийн штабын офицерууд Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний биелэлт “Дүүрэн хангалттай”,” Маш сайн” үнэлгээтэй дүгнэгдсэн байна.

Арван нэг  дүгнэлт:

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штаб нь 2013 оны байдлаар өмнөө тавьсан зорилго, зорилтоо бүрэн хэрэгжүүлсэн.

1. Цэргийн албыг хаагаагүй,  хаягандаа байхгүй, ямар нэг шалтгаангүйгээр цэргийн албанаас зайлхийсэн этгээдийг анхан шатны бүртгэлд бүртгэж авах, торгуулийн хэлбэрийн арга хэмжээг нарийн дэс дараалалтай болгох заалтыг хуульчлах шаардлагатай саналыг холбогдох яам, газруудад уламжилсан.

2.Ховд аймагт хүнсний бүтээгдэхүүн болон ШТМ үнэ харьцангуй тогтвортой бус өндөр байдаг ялангуяа мах, шатахуун, түлш зэрэг нь тогтмол өсөж байдаг нь сургалт бэлтгэл явуулахад  санхүү мөнгөний хүндрэлтэй байдаг нь төсөвд хүндрэл учруулдаг.

ЦЭРГИЙН ШТАБ

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 3-р сарын 04, Мягмар гариг, 08:32
 
Find us on Facebook
Follow Us